Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ)-аас зохион байгуулдаг “WIPO 2025 GLOBAL AWARDS” шалгаруулалтын бүртгэл 2025 оны 1 дүгээр сарын 15-аас 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зарлагдлаа.
Бүртгүүлэх холбоос: https://www.wipo.int/en/web/awards/global/how-to-apply
“WIPO GLOBAL AWARDS”-аар оюуны өмчийг арилжааны зориулалтаар ашиглахын зэрэгцээ инновац, бүтээлч байдлаараа нийгэмд эерэг, онцгой хувь нэмэр оруулж буй Жижиг дунд үйлдвэр болон гарааны бизнес эрхлэгч нарыг, аж ахуйн нэгж байгууллага, хувь хүнийг шалгаруулдаг. Хэрэв та технологи, загвар, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, дизайн гэх мэт салбарт үйл ажиллагаа явуулдаг, мөн оюуны өмчийн эрхээ хамгаалуулсан бол Та шалгаруулалтад оролцох боломжтой юм.
WIPO GLOBAL AWARDS-д дэлхийн өнцөг булан бүрээс НҮБ-ын албан ёсны зургаан хэл болох Англи, Араб, Хятад, Франц, Орос, Испани хэлээр мэдүүлгээ гарган нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Ямар шагналтай вэ?
1. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боломж: 2025 оны 7 дугаар сард Женев хотноо болох ДОӨБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр шагнал гардуулах ёслолд оролцох урилга.
2. Зөвлөх үйлчилгээ авах боломж: Оюуны өмчийн стратегийг сайжруулах, бизнесийн шинэ зорилтуудыг хэрэгжүүлэх, санхүүжилтийн боломжуудыг олж авах, инновац, бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад тохирсон заавар, зөвлөмж өгөх;
3. Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй, шилдэг залуу бизнес эрхлэгчдэд давуу тал олгох.
Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Оролцогчдод тавигдах шаардлага болон дүрмийн талаарх холбоос:
https://www.wipo.int/documents/d/awards/docs-en-wipo-global-awards-rules.pdf
Бусад дэлгэрэнгүй мэдээллийн холбоос:
https://www.wipo.int/en/web/awards/global/how-to-apply
WIPO GLOBAL AWARDS 2025 Шалгаруулалтын дүрэм, зааварчилгааг холбоосоор авна уу.
Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ)-аас зохион байгуулдаг “WIPO 2025 GLOBAL AWARDS” шалгаруулалтын бүртгэл 2025 оны 1 дүгээр сарын 15-аас 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зарлагдлаа.
Бүртгүүлэх холбоос: https://www.wipo.int/en/web/awards/global/how-to-apply
“WIPO GLOBAL AWARDS”-аар оюуны өмчийг арилжааны зориулалтаар ашиглахын зэрэгцээ инновац, бүтээлч байдлаараа нийгэмд эерэг, онцгой хувь нэмэр оруулж буй Жижиг дунд үйлдвэр болон гарааны бизнес эрхлэгч нарыг, аж ахуйн нэгж байгууллага, хувь хүнийг шалгаруулдаг. Хэрэв та технологи, загвар, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, дизайн гэх мэт салбарт үйл ажиллагаа явуулдаг, мөн оюуны өмчийн эрхээ хамгаалуулсан бол Та шалгаруулалтад оролцох боломжтой юм.
WIPO GLOBAL AWARDS-д дэлхийн өнцөг булан бүрээс НҮБ-ын албан ёсны зургаан хэл болох Англи, Араб, Хятад, Франц, Орос, Испани хэлээр мэдүүлгээ гарган нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Ямар шагналтай вэ?
1. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх боломж: 2025 оны 7 дугаар сард Женев хотноо болох ДОӨБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр шагнал гардуулах ёслолд оролцох урилга.
2. Зөвлөх үйлчилгээ авах боломж: Оюуны өмчийн стратегийг сайжруулах, бизнесийн шинэ зорилтуудыг хэрэгжүүлэх, санхүүжилтийн боломжуудыг олж авах, инновац, бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад тохирсон заавар, зөвлөмж өгөх;
3. Шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй, шилдэг залуу бизнес эрхлэгчдэд давуу тал олгох.
Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Оролцогчдод тавигдах шаардлага болон дүрмийн талаарх холбоос:
https://www.wipo.int/documents/d/awards/docs-en-wipo-global-awards-rules.pdf
Бусад дэлгэрэнгүй мэдээллийн холбоос:
https://www.wipo.int/en/web/awards/global/how-to-apply
WIPO GLOBAL AWARDS 2025 Шалгаруулалтын дүрэм, зааварчилгааг холбоос дээр дарж авна уу.
БАРААНЫ ТЭМДЭГ, ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ, ШҮҮЛТ ХИЙХ, ТЭДГЭЭРИЙГ БҮРТГЭХ, УЛСЫН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, ТЭДГЭЭРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРАМД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын албан хаагчид Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн системийг зөрчилгүй зөв ашиглахад анхаарах асуудал болон Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолоор батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт хэрэглэх журам”-ын заалт бүрийг хэрэгжүүлж ажиллах талаар сургалтыг дотооддоо зохион байгуулав.
“М” ХХК-ийн 2001 онд бүтээсэн “ХЦ” баримтат киноны дүрсийг “МХ” ХХК-ийн “...” телевиз ашиглан “ӨСТ” гэдэг баримтат кино бэлтгэн олон нийтэд түгээж бидний оюуны өмчийн эрхийг зөрчиж байна” гэх гомдлыг “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан.
Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “МХ” ХХК-ийг холбогдуулан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Шалгалтаар “МХ” ХХК нь “М” ХХК -ийн бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй ашиглан цахим орчинд байршуулсан нь тогтоогдсон тул “МХ” ХХК-ийг 5 000 000 (таван сая) төгрөгөөр торгох шийтгэл оногдууллаа.
НЭГ. ҮНДСЭН ЗОРИЛГО
Оюуны өмчийн газраас зарлаж буй Шилдэг бүтээлийн шалгаруулалт нь оюуны бүтээлч үйл ажиллагаа, зохиогч, шинийг санаачлагч, зохион бүтээгчийн санаачлагыг дэмжих, хөгжүүлэхэд оршино.
ХОЁР. ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА
1.Шилдэг бүтээлд нэр дэвшүүлэх бүтээл нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухааны хөгжил, байгаль орчин, хүний амьдралын чанарт нөлөө үзүүлсэн, экспортын болон дотоодын борлуулалт хийж ашиг олсон, Монгол Улсыг олон улсад сурталчилсан байх шаардлагыг хангасан байна.
2.Оюуны өмчийн бүтээл зохион бүтээж, туурвисан зохион бүтээгч, шинийг санаачлагч, уран бүтээлч, эрх эзэмшигч, эсхүл эдгээрийн хамтарсан баг энэ журмын 1-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд шилдэг бүтээлд нэр дэвшүүлнэ.
ГУРАВ. ШИЛДЭГ БҮТЭЭЛД НЭР ДЭВШҮҮЛЭХЭД БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
1. Бүтээл, түүний товч танилцуулга, шагналд нэр дэвшүүлэх болсон үндэслэл, хүсэлт
2. Бүтээлийн онолын түвшин, шинжлэх ухааны ач холбогдлын талаар тухайн салбарын 2-оос доошгүй эрдэмтэн, уран бүтээлчийн дүгнэлт; /Дүгнэлт гаргасан эрдэмтэн, уран бүтээлч ямар нэг хэлбэрээр хамтран зохиогч байж болохгүй/
3. Бүтээлийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын үнэлэлт, дүгнэлт, холбогдох баримт бичиг
4. Оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийгдсэн бүтээлийн гэрчилгээ, патентын хуулбар /Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлд хамаарахгүй/
5. Зохиогчийн анкет, зохиогчийн иргэний үнэмлэх, эсхүл улсын бүртгэлийн гэрчилгээ болон түүнтэй адилтгах бичиг баримтын хуулбар, ажил байдлын тодорхойлолт
6. Монгол Улсын хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан тухай судалгаа, тайлан
7. Нэр дэвшүүлж буй бүтээлээ нийтэд болон олон улсад таниулан сурталчилсан талаарх судалгаа, тайлан
8. Экспортын болон дотоодын борлуулалтын ашиг, орлогын тайлан ДӨРӨВ. ХУГАЦАА Шалгаруулалтад нэр дэвшүүлж буй бүтээл нь тавигдах шаардлага, журамд заасан зохих бүрдүүлэлтийг хангасан байх шаардлагатай ба материалыг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүлээн авна. Шалгарсан бүтээлд “Оюуны өмчийн газрын шилдэг бүтээл”-ийн өргөмжлөл, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно.
Холбоо барих утас: 11-327638
Цахим шуудангийн хаяг: ipinfo@www.ipom.mn
Шилдэг бүтээл шалгаруулах журмыг доорх холбоосоор орж харна уу. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16123488857431&showType=1
Монгол Улсын Оюуны өмчийн газар, АНУ-ын Патент, барааны тэмдгийн газар болон АНУ-аас Монгол Улсын элчин сайдын яамны хамтарсан “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг Блю Скай зочид буудлын Топаз танхимд эхэллээ.
Энэхүү сургалт, хэлэлцүүлэг 2023.09.12-ны өдрөөс 15-ны өдөр явагдах бөгөөд өнөөдрийн сургалтад Оюуны өмчийн газрын 30 албан хаагч хамрагдаж байна.
Хөтөлбөр ёсоор АНУ дахь оюуны өмчийн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар тус улсын Флорида мужийн Төв дүүргийн шүүхийн шүүгч Виржиниа Ковингтон, мөн мужийн Хойд дүүргийн шүүхийн шүүгч Майкл Ж.Франк нар, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар АНУ-ын Аюулгүй байдлын мөрдөн шалгах албаны Бээжин дэх Бүсийн Атташейн үүргийг түр орлон гүйцэтгэгч Стивин Тимминс, АНУ-ын Аюулгүй байдлын мөрдөн шалгах албаны дэргэдэх Олон улсын Компьютерийн халдлага, оюуны өмчийн газрын тусгай төлөөлөгч Дэвид Хадгенс нар тодорхой тохиолдолд үндэслэн хичээл зааж, АНУ-ын Патент, барааны тэмдгийн газрын Олон улсын харилцаа, бодлогын албаны Хуулийн хэрэгжилтийн хэлтсийн өмгөөлөгч-хуульч Марк Абумери тус улс дахь оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар мэдээлэл өгнө.
Мөн уг сургалт, хэлэлцүүлэгт АНУ-ын Хууль зүйн яамны компьютерийн гэмт хэрэг, оюуны өмчийн газрын Тоон шинжилгээний лабораторийн цахим гэмт хэргийн шинжээч Маккензи Машке, АНУ-ын Хууль зүйн яамны Олон улсын цахим халдлага, оюуны өмчийн газрын хуульч-зөвлөх Жэймс Юүн нар оролцож байгаа бөгөөд оюуны өмчийн эрхийн хамгаалалтын чиглэлээр албан хаагчидтай харилцан мэдээлэл солилцож, туршлага судлах төдийгүй МСМ Группийн төлөөлөгч оюуны өмчийн хохирогчид үзүүлж байгаа нөлөөллийн талаар мэдээлэл өгч оролцоно.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр Монгол Улсын Оюуны өмчийн газар болон АНУ-н Патент, барааны тэмдгийн газартай байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах зорилгоороюуны өмчийн эрхийн хэрэгжилтийн асуудлаар 2023.09.12-ны өдрөөс 15-ны өдөр талууд хамтарсан сургалт зохион байгуулна.
Сургалт зохион байгуулахтай холбогдуулан Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан АНУ-ын Флорида мужийн шүүхийн шүүгч болон Патент, барааны тэмдгийн газрын төлөөлөгчийг хүлээн авч уулзан сургалтын агуулга, чиглэлийн талаар санал солилцож, монголын талаас тавьсан хүсэлтийг хүлээн авч шүүгч, прокурор болон цагдаа, оюуны өмчийн байгууллагын албан хаагч тус бүрт чиглэсэн, өргөн хүрээтэй сургалт зохион байгуулах болсонд талархал илэрхийлэв.
Уулзалтад АНУ-ын талаас Флорида мужийн Төв дүүргийн шүүхийн шүүгч ВиржиниаКовингтон, мөн мужийн Хойд дүүргийн шүүхийн шүүгч Майкл Ж.Франк, АНУ-ын Хууль зүйн яамны Олон улсын цахим халдлага, оюуны өмчийн газрынхуульч-зөвлөх Жэймс Юүн,АНУ-ын Патент, барааны тэмдгийн газрын Олон улсын харилцаа, бодлогын албаны Хуулийн хэрэгжилтийн хэлтсийн өмгөөлөгч-хуульч Марк Абумери, монголын талаас Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан болон тус газрын удирдлагууд оролцож, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, Худалдааны хэлтэсийн ахлах мэргэжилтэн Майкл Ричмонд, Эдийн засаг, Худалдааны хэлтсийн ажилтан М.Алтанцэцэг нар байлцав.
Оюуны өмчийн газраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/107 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу Оюуны өмчийн газрын 2023 оны үйл ажиллагаанд Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх хөндлөнгийн үнэлгээний байгууллагыг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Нэг. Үндсэн зорилго
Төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэдэг үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэх талаар иргэдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршино.
Хоёр: Үнэлгээ хийх байгууллагад тавигдах шаардлага
1.Хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн үнэлгээний байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
2.Хөндлөнгийн үнэлгээний байгууллага сонгон шалгаруулалтад оролцохдоо техникийн болон санхүүгийн саналаа ирүүлэх бөгөөд үүнд дараах мэдээлэл орсон байна.
Гурав. Хэрэглэгчийн үнэлгээнд тавигдах шаардлага, тайлагналт
Хэрэглэгчийн үнэлгээг тавигдах шаардлагын түвшинд нэгтгэн гүйцэтгэж, дүнг Оюуны өмчийн газрын Даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулна.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын материал авах хугацаа, байршил
Сонгон шалгаруулалтын материалыг 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг 30 минут хүртэл доорх хаягаар хүлээн авна.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр;
Утас: 11-316454;
Цахим хаяг: Munkhtur@ipom.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Оюуны өмчийн газар болон АНУ-ын Патент, барааны тэмдгийн газар хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Уг санамж бичигт Монгол улсын талаас Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан, АНУ-ын талаас АНУ-ын Патент, барааны тэмдгийн газрын дарга Катерин Видал нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд инновац, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд оюуны өмчийн гүйцэтгэх үүрэг, оюуны өмчийг эзэмших, ашиглах, хамгаалахад чиглэсэн уулзалт, сургалт, семинар зохион байгуулах, оюуны өмчийг олон нийтэд сурталчлах, патент, барааны тэмдгийн шинжээчдийг сургах, харилцан туршлага, мэдээлэл солилцох зэргээр талууд ирэх таван жилийн хугацаанд хамтран ажиллах юм.
Женев хотноо 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр эхэлсэн Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн улсуудын 64 дүгээр чуулганд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан нар оролцож байна.
Оюуны өмчийн газрын даргын 2023 оны А/62 дугаар тушаалаар байгуулсан “Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг” 6 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх олгох шалгалтыг зохион байгуулсан.
Шалгалтад тэнцсэн 12 иргэнд Захиргаа удирдлагын газрын дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Амгалан, Монголын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийг гардууллаа.
ашигтай загварын гэрчилгээ авч, эдийн засагт ач холбогдол бүхий шинэ санаачилгыг практикт нэвтрүүлж, онцгой санаачилга гаргасан "Говь" ХК-ийн Дизайн үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Б.Болормаа, Монголын Зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны гишүүн, Нэгдэл Трейд ХХК-ын захирал Л.Гэндэнсүрэн нарыг “Шилдэг зохион бүтээгч” хүндэт тэмдгээр, Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны гишүүн, “Эвэко мотор” ХХК-ын үүсгэн байгуулагч Б.Нямдэмбэрэл, Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны гишүүн, Зохион бүтээгч С.Энхтүвшин нарыг “Шинийг санаачлагч” хүндэт тэмдгээр шагнасныг Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан гардууллаа.
МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газар, Оюуны өмчийн газрын Патент, барааны тэмдгийн хэлтэстэй хамтран Газар зүйн заалтын ерөнхий ойлголт, бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийн талаар мэдээлэл өгөх цахим сургалт, уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Соёл, урлагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Хөвсгөл аймгийн музей, Политехникийн коллеж, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Галт, Улаан-Уул, Ханх, Арбулаг, Түнэл, Алаг-Эрдэнэ, Тариалан сумдын Засаг дарга, удирдлага, мэргэжилтнүүд, Хөвсгөл аймгийн салбар танхимын гишүүд болон Баянхонгор аймгийн Жижиг, дунд үйлдвэрийн газар, бизнес эрхлэгчид оролцож санал солилцлоо.
Сургалт, мэдээллийг Оюуны өмчийн газрын Патент, барааны тэмдгийн хэлтсийн дарга Б.Оюунцэцэн, МҮХАҮТ-ын Патент, барааны тэмдэг, газар зүйн заалтын газрын дарга С.Дүүрэнжаргал нар хүргэв.
2022 оны 10 дугаар сард Монгол Улс ба Европын Холбооны хооронд газар зүйн заалтыг хамгаалах хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлсэн бөгөөд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим уг ажлын хэсэгт багтан ажиллаж байна. Хэлэлцээрийн зорилго нь талуудын Оюуны өмчийн байгууллагад бүртгэлтэй газар зүйн заалтын жагсаалтыг солилцож, Монгол Улс ба Европын Холбооны улсуудын нутаг дэвсгэрт газар зүйн заалтын эрхийн хамгаалалт хийгдэх юм. Газар зүйн заалтыг бүртгүүлснээр Монгол улсаас гаралтай байгаль цаг уур, өв соёлын онцлогтой бүтээгдэхүүний чанарыг хадгалан хамгаалах, брэнд бүтээгдэхүүн бий болж хэрэглэгчдийн дунд танигдсанаар зах зээл дээрх өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хуурамч болон дуураймал чанаргүй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг таслан зогсоох зэрэг ач холбогдолтой бөгөөд тус ажлын хүрээнд Монгол Улсын хэмжээнд газар зүйн заалтаар бүртгэгдэх боломжтой бүтээгдэхүүний саналыг авч байна.
Оюуны өмчийн газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/08 дугаар тушаалаар баталсан “Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тэдгээрийн үйл ажиллагаанд баримтлах журам”-ын 3.1.12-т заасны дагуу Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.
Сонгон шалгаруулалт явуулах хугацаа:
2023 оны 03 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сонгон шалгаруулалтанд оролцогчдын бүрдүүлэх материал:
-Өргөдөл;
-Иргэний үнэмлэхний хуулбар;
-Дээд боловсролын диплом, хуулбарын хамт;
-Оюуны өмчийн салбарт ажилласан тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
-Шалгалтынбүртгэлийн хураамж 20000 төгрөг,
-Шалгалтад оролцогчийн дээд боловсролын диплом болон ял шийтгэл, гэмт хэрэгт холбогдсон буюу сэжигтэн, ялгагдагчаар татагдсан эсэх лавлагааг шалгалтын хороо холбогдох байгууллагаас авч нягтлан шалгана.
Санамж: Хэрэв дээрх баримт бичгийн аль нэг нь байхгүй тохиолдолд сонгон шалгаруулалтын материалын бүрдэл дутуу гэж үзэн тэнцээгүйд тооцно.
Дээрх шаардлагыг хангасан сонирхогч этгээд шаардлагатай баримт бичгийг дараах хаягт дугтуйлж ирүүлнэ үү.
Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 13 дугаар хороолол, Зүүн 4 зам, хуучнаар Английн Элчин сайдын яамны байр 206 тоот,
Лавлах утас: 11- 327447
Баримт бичиг ирүүлэх хугацаа: 2022 оны 03 сарын 10-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ.
ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР
Өнөөдрийн чуулга уулзалтаар Европын Холбоонд Газар зүйн заалтыг бүртгүүлэх өргөдөлд шаардагдах хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний техникийн тодорхойлолтууд, Монгол болон олон улсад бүртгэлтэй газар зүйн заалт бүхий бүтээгдэхүүн техникийн тодорхойлолт гэсэн сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүллээ.
“Газар зүйн заалт” гэж тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бүтээгдэхүүний нэрийг хамгаалах, баталгаажуулах оюуны өмчийн эрх юм. Газар зүйн заалт нь тухайн бараа, бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлсон газар нутгийн нэр дангаараа, эсхүл тухайн бараа, бүтээгдэхүүний нэртэй хосолсон хэлбэрээр илэрхийлэгдэж болно.
Оюуны өмчийн газраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022 оны А/107 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагын хяналт шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу Оюуны өмчийн газрын 2022 оны үйл ажиллагаанд Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх хөндлөнгийн үнэлгээний байгууллагыг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Нэг. Үндсэн зорилго
Төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэдэг үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэх талаар иргэдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршино.
Хоёр: Үнэлгээ хийх байгууллагад тавигдах шаардлага
1.Хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн үнэлгээний байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Хэрэглэгчийн үнэлгээг тавигдах шаардлагын түвшинд нэгтгэн гүйцэтгэж, дүнг Оюуны өмчийн газрын Даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулна.Дөрөв. Сонгон шалгаруулалтын материал авах хугацаа, байршилСонгон шалгаруулалтын материалыг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны 17 цаг 30 минут хүртэл доорх хаягаар хүлээн авна.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр;
Утас: 11-316454;
Цахим хаяг: gerel@ipom.mn
Тус сургалтад Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шинээр томилогдсон алба хаагчид болон Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хэнтий аймгууд дахь цагдаагийн газрын кибер гэмт хэрэгтэй тэмцэх чиглэл хариуцсан алба хаагчид хамрагдсан бөгөөд Оюуны өмчийн газраас Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Зохиогчийн эрхийн мэргэжилтэн М.Ариунболд нар оролцож Оюуны өмч ба Зохиогчийн эрх, Оюуны өмчийн зөрчил сэдвээр илтгэл тавьлаа.
Жил бүрийн 4 дүгээр сарын 26-нд Дэлхийн оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэхүү өдрийг угтан Оюуны өмчийн газраас Жижиг, дунд үйлдвэрийн газар, Мэдээлэл технологийн үндэсний парк, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, ШУТсан, АНУ-ын элчин сайдын яамтай хамтран “Оюуны өмч ба Залуучууд: Ирээдүйнхээ төлөө зохион бүтээцгээе” хэлэлцүүлгийг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Оюуны өмчийн газрын алба хаагчид, мэдээлэл, технологийн компаниудын төлөөллүүд, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн төлөөллүүд мөн Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны гишүүд зэрэг 100 гаруй хүмүүс оролцов. Оюуны өмчийн газрын Шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Одгэрэл “Компьютерт суурилсан шинэ бүтээлийн хамгаалагдах боломж, туршлага”, Мэдээлэл технологийн үндэсний паркын зөвлөх Жэкоб Ковакс Гүүдман “Гүүгл компанийн оюуны өмчийн туршлага”, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал С.Цогзолмаа “Экспортлогч болон гарааны компанийн оюуны өмчийн стратеги” сэдвээр тус тус илтгэл тавин оролцогч нарт оюуны өмчийн стратеги, програм хангамжид суурилсан шинэ бүтээл, бүтээгдэхүүнийг оюуны өмчөөр хамгаалах, түүнийгээ дэлхийн зах зээлд гаргах боломжийг талаар мэдээлэл өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хэмжээний хөтөлбөрт Оюуны өмчийн газар нэгдэн 1400 гаруй хайлаас мод тарив. Эх дэлхийн өдөр /2022.04.22/ тохиосон энэхүү өдөр Оюуны өмчийн газрын нийт ажилтан алба хаагчид гар бие оролцлоо. Мөн Баянзүрх дүүргээс зохион байгуулсан хаврын их цэвэрлэгээг дэмжин Оюуны өмчийн газрын эргэн тойрон дахь хог, унасан навч, хатсан өвс, шороо зэргийг цэвэрлэн оролцов.
Дэлхийн оюуны өмчийн өдөрт зориулж Оюуны өмчийн газраас Харилцаа холбооны зохицуулах хороо, “Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо” ТББ-тай хамтран “Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт хэлэлцүүлгийг телевизүүд болон олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид дундамжилттай зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ нээж, Харилцаа холбооны зохицуулах хорооны Өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын газрын Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга Н.Тогтохсүрэн “Зохиогчийн эрхийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангуулах”, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар” тус тус танилцуулга хийн, нийт 40 гаруй байгууллага оролцуулан Зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд учирч байгаа бэрхшээл шийдвэрлэх арга замын талаар санал солилцов.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газраас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн алба хаагч нарт “Шинэ бүтээл ашигтай загварын тухай ойлголт”, “Зохиогчийн эрхийн хамгаалалт, эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд Шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Одгэрэл, Зохиогчийн эрхийн ахлах мэргэжилтэн Г.Ууганцэцэг нар илтгэл тавьж, оролцогчидтой санал бодлоо солилцлоо.
Оюуны өмчийн үнэлгээчнээр мэргэшүүлэх анхан шатны эхний сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 12 сарын 1-ний хооронд зохион байгуулсан бөгөөд мэргэшсэн үнэлгээчдийн хүсэлтийн дагуу 2 дахь удаагийн сургалтыг Оюуны өмчийн газар, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо хамтран зохион байгуулж байна.
Женев хотноо ажиллаж байгаа Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайханыг Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Дарен Танг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Уулзалтаар Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Монгол Улсын Засгийн газраас оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг сайжруулах, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, улмаар эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилтыг дэвшүүлэн, энэхүү зорилтын хүрээнд 2020, 2021 онд шинэчлэгдэн батлагдсан оюуны өмчид хамаарах гол хуулиудын агуулга, бусад ажлын талаар танилцуулав.
Ерөнхий захирал Дарен Танг Монгол Улсын Засгийн газраас оюуны өмчийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллах, тэр дундаа оюуны өмчөөр дамжуулан монголын бараа бүтээгдэхүүнийг олон улсын тавцанд гаргах, таниулах, оюуны өмчийн байгууллагыг бэхжүүлж, мэргэжилтнүүдийг чадавхжуулахаас гадна Монгол Улсын их сургуулиудын сургалтад оюуны өмчийн хөтөлбөр оруулах замаар оюуны өмчийн ач холбогдлыг олон нийтэд хүргэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтад Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хариуцсан орлогч захирал Хассан Клэйб, Ази, номхон далайн орнуудын газрын дарга Андрью Онг, монголын асуудал хариуцсан зөвлөх Дэвид Симмонс, манай талаас Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн, Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөх О.Ангар нар оролцов.
Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан “ХАЙРАА ХАЙРЛАЯ, ХАНДЛАГАА ӨӨРЧЛӨЕ, ХАМТДАА ҮЛГЭРЛЭЕ” уриан дор 2022.03.01-2022.04.01-ний өдрийг хүртэл хугацаанд “ХАРИЛЦАН ХҮНДЛЭЕ” аяныг зохион байгуулж байгаа бөгөөд тус аянд өнөөдрөөс эхлэн нэгдэж байна.
Энэхүү аяны зорилго нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаарх ойлголт мэдлэгийг олон нийтэд хүргэх, эрэгтэй, эмэгтэйчүүдэд тулгарч буй жендэрийн асуудлыг мэдээлэх, холбогдох төрийн байгууллагуудад хүргэх, олон нийтийн дуу хоолойг сонсох, асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм.
Оюуны өмчийн тухай хуулийн 12 зүйлийн 12.1.13 дахь заалт, Оюуны өмчийн зуучлагчийг бүртгэх журамд заасны дагуу Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Амгалан Оюуны өмчийн зуучлагчийн эрх хүссэн И Эс Эй Эн ХХК, Аррэнжментвишн энтертаймент ХХК хуулийн этгээдүүдэд Оюуны өмчийн зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх бүртгэлийн гэрчилгээ гардуулан өгч, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус сургалтад Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга С.Ганзориг, Хяналтын хэлтсийн Улсын ахлах байцаагч Г.Бат-Оргил, Зохиогчийн эрхийн хэлтсийн мэргэжилтэн М.Ариунболд нар “Оюуны өмчийн хэрэглээ ба ашиглалт, Зохиогчийн эрхийн тухай хуулийн зохицуулалт, Оюуны өмчийн зөрчил, анхаарах асуудал” сэдвүүдийн хүрээнд сургалт орж зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Зөвлөл нь зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр оюуны өмчийн байгууллагад зөвлөх, хамтын удирдлагын байгууллагаас зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигчтэй харилцан тохиролцон тогтоосон тарифыг хянах, хамтын удирдлагын байгууллагаас санал болгож байгаа зохиогчийн эрхийн бүтээл ашиглуулах лицензийн гэрээний тарифыг хянах, зөвшилцөх гэсэн үндсэн чиг үүрэгтэй бөгөөд Шинжлэх ухаан технологийн сангийн захирал Д.Одгэрэлийг зөвлөлийн даргаар бүх гишүүд дэмжин, санал өгснөөр сонгогдлоо.
МТҮП-ын санаачилгаар зохион байгуулж буй энэхүү сургалтын хөтөлбөртэй танилцаж, оролцохыг хүсвэл доорх утсаар холбогдоно уу.
Чуулганы нэгдсэн хуралдааны хүрээнд “Гарааны бизнесийн санхүүжилт, олон улсын чиг хандлага” сэдвийн хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр, “Монгол улс дах гарааны бизнесийн санхүүжилтийн боломж ба хязгаарлалт” сэдвийн хүрээнд Инвескор Санхүүгийн Группийн гүйцэтгэх захирал Б.Анхболд, “Оюуны өмчийн үнэлгээ, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж” сэдвийн хүрээнд Оюуны өмчийн газрын Захиргаа Удирдлагийн хэлтсийн дарга С.Ганзориг, Атен ХХК-ний дэд захирал, мэргэшсэн үнэлгээчин П.Болормаа, “ Гарааны бизнес хөрөнгө оруулахад анхаарах зүйлс” сэдвийн хүрээнд Голомт банкны гүйцэтгэх захирал Д.Бадрал нар дээрх илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллага болон шүүх, прокурор, нотариат, өмгөөллийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаач нар оролцож хууль зүйн салбарын өнөөгийн байдлыг тоймлон, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
“Соёлын өв ба бүтээлч үйлдвэрлэл: баялгийн зохистой урирдлага” хэлэлцүүлэгт Оюуны өмчийн газрын зохиогчийн эрхийн мэргэжилтэн М.Ариунболд “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба оюуны өмч” сэдвээр илтгэл тавилаа.
Оюуны өмчийн газраас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ийн дагуу Оюуны өмчийн газрын 2021 оны үйл ажиллагаанд Хэрэглэгчийн үнэлгээ хийлгэх хөндлөнгийн үнэлгээний байгууллагыг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Нэг. Үндсэн зорилго
Төрийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон иргэдэд хүргэдэг үйлчилгээ чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэх талаар иргэдийн хандлагыг тандан судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход оршино.
Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтыг баримтлан ажиллана. Үүнд:
1.Бүртгэлийн үйлчилгээ болон бодлого, үйл ажиллагаа иргэдэд хүрсэн байдлыг үнэлэх;
2.Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар иргэдийн саналыг авах, судлах;
3.Иргэдээс авсан санал асуулгын дүнд үндэслэн үзүүлэх үйлчилгээг сайжруулах, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх.
Хоёр. Хэрэглэгчийн үнэлгээний хамрах хүрээ, түүврийн хэмжээ
А. Үнэлгээний хамрах хүрээ
а/ Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд өгч буй иргэдийн үнэлэмжийг судлах;
б/ Оюуны өмчийн газраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар буюу хэрэглэгчийн сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ хийх;
Б. Түүврийн хэмжээ
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 15-ны “Удирдамж, үзүүлэлт батлах тухай” 302 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад “тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн насанд хүрсэн иргэдийн 5 хүртэлх хувийг хамруулна” гэж заасны дагуу статистикийн хувьд хүчинтэй түүврийн хэмжээнд хамруулна.
Гурав. Үнэлгээ хийх байгууллагад тавигдах шаардлага
А. Хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн үнэлгээний байгууллага дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Б. Хөндлөнгийн үнэлгээний байгүүллага сонгон шалгаруулалтад оролцохдоо техникийн болон санхүүгийн саналаа ирүүлэх бөгөөд үүнд дараах мэдээлэл орсон байна:
- Түүврийг сонгох, мэдээлэл цуглуулах арга зүй;
- Хэрэглэгчийн үнэлгээг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;
- Багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар;
- Байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Гүйцэтгэсэн ижил төстэй төслийн туршлага танилцуулга
- Байгууллагын менежментийн чадавх нөөц.
В. Үнэлгээ хийх байгууллага дараах үүрэгтэй байна. Үүнд:
Оюуны өмчийн газартай байгуулсан гэрээ болон Оюуны өмчийн-ын даргын баталсан ажлын удирдамжийг биелүүлж ажиллана.
Дөрөв. Хэрэглэгчийн үнэлгээнд тавигдах шаардлага, тайлагналт
Хэрэглэгчийн үнэлгээг тавигдах шаардлагын түвшинд нэгтгэн гүйцэтгэж, ЗГХЭГ-ын даргын 302 дугаар тушаалын хүснэгт-3 /Тайлагналт ба хугацаа/, удирдамжийн хавсралт-3 /Тайлангийн бүтэц/ дагуу гаргаж, дүнг Оюуны өмчийн газрын Даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулна.
Тав. Сонгон шалгаруулалтын материал авах хугацаа, байршил
Сонгон шалгаруулалтын материалыг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2021 оны 11 дугаар сарын 12-ны 17 цаг 30 минут хүртэл gerel@ipom.mn цахим хаягаар хүлээн авна.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо,
Оюуны өмчийн газар, Утас: 327638
Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга лицензийн гэрээ
Оюуны өмчийн багц хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан түүнийг дагалдан гарах журмуудад шинэчилсэн найруулга хийгдэж арван журам батлагдаад байна. Өнөөдөр Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоотой хамтран "Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлгийн бүрдлийн шүүлт, мөн чанарын шүүлт хийх, нийтэд мэдээлэх, патент олгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай журам, Шинэ бүтээл, ашигтай загварын мэдүүлэг гаргах, бүртгэх, мэдүүлэгт өөрчлөлт оруулах журам”-уудын хүрээнд цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Оюуны өмчийн багц хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан түүнийг дагалдан гарах журмуудад шинэчилсэн найруулга хийгдэж арван журам батлагдаад байна. Өнөөдөр Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоотой хамтран “Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах тухай журам, Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг гаргах, патентын мэдүүлгийг бүртгэх, мэдүүлэгт өөрчлөлт оруулах тухай журам, Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх, нийтэд мэдээлэх, патент олгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай журам”-уудын хүрээнд цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Оюуны өмчийн эрхээр хамгаалагдсан бараа, үйлчилгээний тэмдэг /цаашид “барааны тэмдэг” гэх/, газар зүйн заалтыг эрх зүйн хувьд баталгаажуулах, түүнийг эзэмшигч, хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, барааны тэмдэг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, газар зүйн заалтыг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулах барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэллээ.
Оюуны өмчийн газрын Хяналтын улсын байцаагч нарын шалган шийдвэрлэсэн зөрчлийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Оюуны өмчийн эрхийн зөрчилтэй эд зүйлийг Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, шийдвэр гарган биелэлтэд хяналт тавих үүрэг бүхий нийслэлийн зөвлөлд хүргүүлснийг тус зөвлөлийн 2021.07.24-ний өдрийн 02 дугаартай тогтоолоор дараах байдлаар шийдвэрлэсэн байна.
Энэхүү шалгалтын зорилго нь “Төрийн хяналт шалгалтын тухай хууль”-ийн 5.1 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын нэгдэн орсон оюуны өмчийн олон улсын гэрээ, конвенц “Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц”, “Зохиогчийн эрхийн Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ”, “Зохиогчийн эрхийн тухай хууль” болон “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн хэрэгжилтийн хүрээнд тухайн объектод хяналт шалгалт хийж, хуулийн дагуу арга хэмжээ авах, оюуны өмчийн тухай хууль, тогтоомжийг сурталчлах юм.
Өдөр тутмын үйл ажиллагаатай zarig.mn, gogo.mn, news.mn, medee.mn, eguur.mn, amjilt.com, shudarga.mn, shuud.mn, ikon.mn, zaluu.mn зэрэг веб сайтын үйл ажиллагаанд Монгол Улсын нэгдсэн орсон Оюуны өмчийн олон улсын гэрээ, конвенц, Зохиогчийн эрхийн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, үүнээс зөрчил дутагдал илэрсэн 7 аж ахуйн нэгжид зөвлөмж хүргүүлж, шалгалтад хамрагдахаас татгалзсан 1 хуулийн этгээдэд хугацаатай үүрэг даалгавар өгч, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүллээ.
Доорх линкээр хандаж журамын төсөлтэй танилцана уу.
https://drive.google.com/file/d/1wCr28VInMSuU3hDRKK_qzS7Re6ycbac1/view?usp=sharing
https://www.legalinfo.mn/law/details/15356?lawid=15356
Таван богд Интернейшнл компанийн эрхийн хамгаалалт хийлгэсэн Шахмал цай цомог бүтээгдэхүүний загвар, Найман гишүүн төгөлдөр цай барааны тэмдэгтэй бүтээлийг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашигласан гэх гомдлыг Оюуны өмчийн газрын хяналтын хэлтэст гаргасны дагуу Отто Мир ХХК болон Нарантуул худалдааны төвд шалгалт хийж зөрчилтэй Навчит найман гишүүн цай нэршилтэй БНХАУ-аас оруулж ирсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг зогсоож, Зөрчлийн тухай хуулийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу холбогдох байгууллагад хариуцлага оногдуулан шийдвэрлэлээ.
https://www.legalinfo.mn/law/details/15356?lawid=15356
Дээрх холбоосоор хандаж танилцана уу.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP)-ийн гүйцэтгэх захирал Ү.Хүрэлбаатар нар 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Оюуны өмчийн тухай хууль” болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/17 дугаар тушаал “Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд баримтлах журам”-ын хүрээнд хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгууллаа. Энэ гэрээгээр “Зохиогчийн эрхийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, уран бүтээлчдийн бүтээлийг үнэ цэнтэй болгох” зорилготой юм.
ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЛЭХ СОЁЛ ТОГТОЖ, ТАЛУУДЫН ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ БЭХЖИХИЙН ЕРӨӨЛ ДЭВШҮҮЛЬЕ.
дараах https://www.ipom.gov.mn/index.php?pid=50 холбоосоор хандаж танилцана уу.
Зохиогчийн эрхийн мэдүүлгийн маягт татаж авах холбоос
https://drive.google.com/file/d/1SA91aQkhDuLCDIxibyJCKBnq6Poi_YFc/view?usp=sharing
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль өнгөрсөн дөрөвдүгээр сард батлагдлаа. Хуульд нэмэлт, өөрчлөлт орох ямар шаардлагууд үүссэн бэ?
Жишээ нь “Газар зүйн заалт гэж тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, эсхүл тухайн газар нутгийн хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн тодорхойлолтыг”; гэж нэр томъёо буруу тодорхойлсныг Монгол Улсын олон улсын гэрээ болох Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай Хэлэлцээр (TRIPS)-т нийцүүлэн “газар зүйн заалт гэж тухайн газар нутгийн байгаль, цаг уурын нөхцөл, эсхүл тухайн газар нутгийн хүмүүсийн дадал заншил зэрэг хүчин зүйлээр тодорхойлогдсон чанар, нэр хүнд, бусад онцлог шинж чанар бүхий бараа, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн улс, бүс, газар нутгийн газар зүйн нэрийг” гэж залруулсан
Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ямар зохицуулалтыг шинээр оруулж өгсөн бэ?
Барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа бүрэн цахимжиж, мэдүүлгийг хэвлэдэг болсон ба энэ нь олон нийтэд нээлттэй мэдээлэл юм. Иймээс сонирхогч этгээд мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 3 сарын дотор тухайн мэдүүлэгт эсэргүүцэл гаргаж болох зохицуулалтыг нэмж оруулсан. Энэ нь шүүлтийн чанар сайжрахад нөлөөлөх ба бүртгэгдсэний дараа маргаан гарах асуудлыг багасгах давуу талтай.
Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн байсан. Иргэд энэ асуудал дээр яагаад хариуцлагагүй ханддаг вэ?
Нэр хаягаа өөрчилсөн барааны тэмдэг эзэмшигч хувь хүн, хуулийн этгээд өөрчлөлтөө хийдэггүй зөрчил түгээмэл бий. Хэдийгээр хуульд нэр, хаягаа өөрчилсөн тохиолдолд улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэсэн заалт байдаг ч манайхан хариуцлагагүй ханддаг. Манай дээр бүртгэлтэй хаяг, утсаа нь холбогдохоор утас, хаягаа сольсон тохиолдол их гардаг. Ийм учраас хуульд үүрэгжүүлж өгсөн.
ПАТЕНТЫН ХУУЛЬ БАТЛАГДСАНААР МЭДҮҮЛЭГ ГАРГАХ, ТҮҮНД ШҮҮЛТ ХИЙХ АЖИЛЛАГАА ИЛҮҮ ТОДОРХОЙ БОЛЛОО
Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганы /2021.04.29/ хуралдаанаар Патентын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан юм.
Манай улс анх Патентын тухай бие даасан хуулийг 1993 онд аж үйлдвэрийн өмчийн үндсэн обьект болох шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг бүртгэх, патент болон гэрчилгээ эзэмшигчийн өмчлөх эрхийг баталгаажуулах, тэдгээрийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулах, улмаар эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор баталсан байдаг.
Тус хуульд 1996, 1999 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд нийгэм, эдийн засгийн харилцааны шинэчлэлтэй уялдуулан 2006 онд шинэчлэн найруулсан байна.
Түүнчлэн 2020 онд батлагдсан Оюуны өмчийн тухай хуулийг дагаж мөрдөж явцад хуулиуд хооронд зөрчил, хийдэл үүсгэхгүй байх үүднээс 2006 онд батлагдсан Патентын тухай хуулийг Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн шинэчлэх шаардлага гарсан учраас ийнхүү дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан.
Иргэдийн дунд техник, технологийн өндөр хөгжлийг дагаад шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварын шийдлээ хамгаалуулах, ашиглах сонирхол хурдацтай өсөж байна. Түүнчлэн шинийг бүтээгч, үйлдвэрлэл эрхлэгчид мэдлэг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэхийг эрмэлзэхээс гадна гадаадын зах зээлд гаргах, бизнесээ өргөжүүлэх асуудлыг ихээхэн анхаарах болжээ.
Улсын хэмжээнд патентын мэдүүлгийн тоо тогтвортой нэмэгдэж байгаа бөгөөд мэдүүлгийн ихэнх нь патент, гэрчилгээ олгох шалгуурыг хангаж байна. Тухайлбал, 2010, 2019 онд шинэ бүтээлийн 2111 мэдүүлгийн 70%, бүтээгдэхүүний загварын 2974 мэдүүлгийн 94%-д патент олгохоор, ашигтай загварын 1797 мэдүүлгийн 75%-д нь гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна.
Дэлхийн оюуны өмчийн өдрийг угтан Оюуны өмчийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран гэрэл зурагчдын бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжих хүрээнд “Зохиогчийн эрх ба гэрэл зургийн бүтээл” уулзалт хурлыг амжилттай зохион байгууллаа. Уулзалт хурлын хүрээнд Зохиогчийн эрхийн тухай хуулийн 2021 оны шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга хийгдэж түүнтэй холбоотойгоор гэрэл зурагчид зохиогчийн эрхийн зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар санал солилцож, харилцан яриа өрнүүллээ. Тус уулзалтад нийслэл, орон нутгаас нийт 62 төлөөлөл оролцсон юм.
Жил бүрийн 4-р сарын 26-нд тохиодог Дэлхийн оюуны өмчийн өдрийг угтан Оюуны өмчийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран гэрэл зурагчдын бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжих хүрээнд “Зохиогчийн эрх ба гэрэл зургийн бүтээл” уулзалт хурлыг ZOOM платформоор 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 14:00 цагаас зохион байгуулах тул та бүхнийг урьж байна.
https://www.facebook.com/events/951861018890199
2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Оюуны өмчийн тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Уг хууль оюуны өмч, оюуны бүтээлийг үнэлэх, эргэлтэд оруулах боломжийг бүрэн нээж чадсан уу?
Оюуны өмчийн салбарын эрх зүйн шинэчлэл хийгдэхэд уг салбарын үндсэн суурь болох Оюуны өмчийн тухай хуулийг 2020 онд баталсан. Одоо хэрэгжээд явж байна. Уг хуулийн тулгуур болох Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх эсэхийг дэмжиж хаврын чуулганаар батлахаар төлөвлөн ажиллаж байна. Эдгээр хууль нь Оюуны өмчийн хуулийн үзэл баримтлалд нийцүүлж өөрчлөлт хийж байгаагаас гадна үнэлгээний олон улсын стандарт, үнэлгээ хийх мэргэжилтэн бэлтгэх, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, зуучлал, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах сан байгуулах зэрэг дэлхий нийтээрээ эдийн засгийн хурд саарсан ийм хүнд үед оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд хуулийн хүрээнд хэрхэн зохицуулалт хийх боломжийг нээж өгч байгаагаараа онцлог юм. Монгол хүний оюун санаанаас бий болсон бүтээл, зохиол, шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг зэргийг дээрх хуулиудаар эдийн засгийн агуулгаараа хэрхэн үнэт зүйл болох вэ? гэдгийг тодорхойлж, зохицуулж өгснөөрөө гол онцлог нь болж байгаа юм.
Оюуны өмчөө барьцаалаад банкнаас зээл авах боломж 2018 оноос нээгдсэн. Уг зээлийн онцлог нь оюуны өмчөөр баталгаажсан барааны тэмдгээ барьцаалан бизнесийн зээл авах боломжийг Улаанбаатар хотын банк нэвтрүүлсэн. 2020 оны 6 дугаар сард банкууд нэгдсэнтэй холбогдуулан тус зээлийг одоо Худалдаа хөгжлийн банкаас авах боломж бий.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зохиогчийн эрхтэй холбоотой ямар зохицуулалт орж байгаа вэ?
Уг хуульд зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох, цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, зохиогч, эрх эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөлийг нарийвчлан тодорхойлж, зарим нэр томъёог нэмж, өөрчилж байгаа. Түүнчлэн бүтээл ашиглалтын тарифыг хянаж батлах, бүтээл ашиглах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх, маргаан бүхий талуудыг эвлэрүүлэн зуучлах чиг үүрэг бүхий Зохиогчийн эрхийн зөвлөлийг байгуулах эрх зүйн үндсийг хуулийн төсөлд тусгасан.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр ямар харилцааг зохицуулахаар тусган, боловсруулсан бэ?
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 03 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын шинжээч Д.Цолмон нар танилцуулна.
Мөн Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо, Монголын зохиолч, хөгжмийн зохиолч нийтлэгчдийн нийгэмлэг, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв, Монголын оюуны өмч хамгаалах холбоо, Монголын урчуудын эвлэлийн хороо, Монголын номын сангуудын консорциум зэрэг салбар байгууллагуудын төлөөлөл хуулийн төсөлтэй холбоотойгоор тус бүр мэдээлэл хийх юм.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хэрэгжүүлж буй “Салбарын алба хаагч бүрт-орон сууц хөтөлбөр”-ийн хүрээнд хуулийн байгууллагын ажилтан, алба хаагчдын орон сууцны цогцолбор хотхоны 238 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/07 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 11 хороо Зайсангийн аманд “Хуулийн байгууллагын ажилтан, албан хаагчдын орон сууцны цогцолбор хотхон”-ны 840 айлын орон сууц, 300 хүүхдийн цэцэрлэг, 1300 хүүхдийн ерөнхий боловсролын сургууль, спорт цогцолбор, ногоон байгууламж, 111 дулаан авто зогсоол, үйлчилгээний төв бүхий инженерийн шугам сүлжээнд холбогдсон хотхоныг барьж байгуулахаар төлөвлөснөөс эхний ээлжийн хоёр блок 238 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, алба хаагчдад түлхүүр гардууллаа.
Оюуны өмчийн газраас нийт 6 албан хаагч тус хөтөлбөрт хамрагдсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх, нягтлан бодогч Э.Оюунцэцэг нар оролцож, эхний ээлжинд Захиргаа удирдлагын хэлтсийн жолооч У.Баярсайхан шинэ байрныхаа түлхүүрийг гардан авлаа.
Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны албаны дарга Бенжамин А.Ле Рой болон тус албаны мэргэжилтнүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр талын уламжлалт хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа харилцан илэрхийллээ. Талууд зөвшөөрөлгүй программ хангамж ашиглалтыг зогсооход үе шаттай арга хэмжээ авах, уран бүтээлчдийн дуу, бичлэг, аяыг ашиглахдаа зохих зөвшөөрөл авах, лицензийн гэрээ байгуулах талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, шинээр хэрэгжиж эхэлсэн Оюуны өмчийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах сонирхолтой байгаа тухай тэмдэглэв.
Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртсэн 3 алба хаагчийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Оюуны өмчийн тогтолцоог Монгол Улсад хөгжүүлэхэд идэвх зүтгэл гаргаж үр бүтээлтэй ажиллан “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртсэн Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл, “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртсэн Захиргаа удирдлагын хэлтсийн нягтлан бодогч Э.Оюунцэцэг, Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч Б.Одгэрэл нарт баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөе.
Иргэн, хуулийн этгээд оюуны өмчөө үнэлүүлж, барьцаалан зээл авах, эсвэл түүндээ хөрөнгө оруулалт татаж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэргээр эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Энэ харилцааг өмнө нь Патентын, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар өм цөм зохицуулж байжээ. Тэгвэл эдгээр хуулийн давхардал, хийдлийг арилган, оюуны өмчийн харилцааг нэгдсэн зохицуулалтад оруулах зорилгоор Оюуны өмчийн тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэв. Оюуны өмчийн газар (ОӨГ)-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзоригтой энэ талаар ярилцлаа.
-Оюуны өмч хэчнээн төрөлтэй вэ. Тэдгээрийг хэрхэн бүртгэдэг бол?
-Оюуны өмчийг зохиогчийн бүтээл болон аж үйлдвэрийн өмч гэж хоёр ангилдаг. Хэрэв хэн нэгэн зохиол бичиж, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэсэн бол энэ нь зохиогчийн бүтээл бөгөөд заавал бүртгүүлэх шаардлагагүй, оюуны өмчийн эрх нь автоматаар үүсдэг. Харин патент, барааны тэмдэг, шинэ бүтээл, ашигтай загвар, газар зүйн заалт бол аж үйлдвэрийн өмч. Эдгээрийг манайд бүртгүүлж, гэрчилгээ авахыг эрхийн хамгаалалт хийлгэх гэж нэрлэдэг.
-Бүртгэх хугацаа нь яагаад удаан байдаг юм бэ?
-Иргэн, хуулийн этгээд оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлт гаргасан бол олон улсын болон дотоодын мэдээллийн системд хайлт хийж, шалгадаг. Хэрэв давхцал үүсэхгүй буюу түүнтэй нь ижил өмчийг өмнө нь бүртгээгүй бол эрхийн хамгаалалт хийж, гэрчилгээ олгоно гэсэн үг. Тухайлбал, патентыг есөн сарын турш хайлт, шүүлт хийсний эцэст бүртгэх, эсэхийг нь шийддэг. Хэрэв тэр патентад өмнө нь эрхийн хамгаалалт хийчихсэн, гуравдагч этгээд үндэслэлтэй гомдол гаргаж, няцаасан бол гэрчилгээ олгохгүй. Үндэслэлтэй гомдол гэдэг нь хэн нэгэн өмнө нь бүртгүүлж, эрхээ авсан патенттай ижил төстэйг өөр этгээд бүртгүүлэх гэвэл няцаах хэлбэр юм. Мөн шинэ бүтээлийг есөн сарын хугацаанд хайлт хийсний эцэст патент олгох шийдвэр гаргадаг бөгөөд уг мэдээллийг оюуны өмчийн цахим сэтгүүлд гурван сарын турш байршуулна. Хэрэв тэр хугацаанд гуравдагч этгээдээс гомдол гаргавал дахин шинжээчийн баг ажиллаж, шийддэг.
Барааны тэмдэг болон газар зүйн заалтын хувьд хүсэлтээ өгснөөс хойш хайлт хийж, бүртгэх хугацаанд өөр этгээдээс гомдол гаргаж, няцаах боломжгүй. Гэхдээ холбогдох хуулийн шинэчилсэн найруулгыг саяхан УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд үүнд няцаах зохицуулалтыг тусгасан байгаа. Жишээ нь, барааны тэмдгээ бүртгүүлээгүй хэрнээ олон жил ашигласан тохиолдол их гардаг. Ийм үед өөр хэн нэгэн тэр барааны тэмдгийг нь бүртгүүлэх хүсэлт ирүүлбэл зөрчил үүсдэг тул энэ байдлыг зохицуулах зорилгоор няцаах боломж бүрдүүлэх гэж байгаа.
Холбоос линк: https://register.gotowebinar.com/register/3886819095178599179
Хяналтын хэлтсийн даргын баталсан 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 07 тоот удирдамжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон “Оюуны өмчийн Олон улсын гэрээ”, “Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц”, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар хяналт, шалгалтыг хийлээ.
Уг шалгалтад Дархан уул аймгийн Дархан сумын Аа жи би ти виз ХХК /RGB TV/ Дархан мэдээлэл төв ХХК /DBS телевиз/, ТВ Дөрөв ХХК /ТV-4/, Лха ХХК /Лха ТВ/. Дархан-Уул.Шарын гол сумын М. Мөнхбаяр /Од телевиз/ Дархан Уул аймгийн музей, Залуучууд театр, Өргөө, кино театр, Сэлэнгэ аймгийн Миний Монгол Энтертайнмэнт ХХК /Миний Монгол ТВ/, Хэрх Өргөө ХХК /Таны сэлэнгэ ТВ/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум Мөнх гавшгай ХХК /Эрдэнэ телевиз/, Сэлэнгэ аймгийн Мандал сум МДЛО ХХК /Мандал телевиз/ Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн долгио чуулга, Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей зэрэг байгууллагууд хамрагдсан юм.
Музейн үзмэрийн санд байгаа уран зураг, фото зураг, чихмэл бүтээл болон бусад уран бүтээлүүдийг худалдан, худалдан авах гэрээ хийж авсан боловч зохиогчийн эрхийн асуудлыг орхигдуулсан, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа ажил гүйцэтгэх гэрээ, хөдөлмөрийн гэрээ болон худалдан, худалдан авах гэрээ байсан бөгөөд түүнд зохиогчийн эрхийн талаар тусгаагүй, тоглогдож байгаа ихэнх уран бүтээлүүдэд зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авч, зохиогчийн эрхийн гэрээ хийгээгүй, театрын ажилтнуудын туурвисан бүтээл хэний эзэмшилд байхыг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулаагүй зэрэг дутагдлууд илэрч улсын байцаагчийн 12, 13, 14, 15 дугаартай зөвлөмжийг өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах тухай 005/022, 005/023, 005/024, 005/025, 005/026 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, 30 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өглөө.
#COVID19 #УрьдчиланСэргийлье
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах Оюуны өмчийн тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан оюуны өмчийн талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн Legis баг, Илтгэх урлаг, мэтгэлцээний Berkeley клубтэй хамтран их сургуулийн оюутнуудын дунд зарласан “Оюуны өмч-Оюунлаг залуус” сэдэвт парламентийн мэтгэлцээн, уран илтгэл, шилдэг бүтээл, эсээ бичлэгийн уралдааны дүн гарч шалгарсан оюутнуудад өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.
✅ПАРЛАМЕНТИЙН МЭТГЭЛЦЭЭН ТЭМЦЭЭНД НИЙТ 40 БАГ ОРОЛЦСОНООС:
Тэргүүн байр: Шихихутуг их сургуулийн "НОБИ" баг.
Дэд байр: СЭЗИС, ШУТИС-ийн "ХАЙР" баг.
Гутгаар байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн "BRITTA" баг.
ШИЛДЭГ МЭТГЭЛЦЭГЧ: MAXIMUM багын гишүүн.
✅УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭНД 40 ИЛТГЭГЧ ОРОЛЦСОНООС:
Тэргүүн байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Ариунзаяа.
Дэд байр: Их засаг хууль зүйн сургуулийн оюутан А.Гантөгс.
Гутгаар байр: Их засаг хууль зүйн сургуулийн оюутан Д.Батням.
✅ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД 9 БҮТЭЭЛ ИРСНЭЭС:
Тэргүүн байр: П.Уянга, БҮТЭЭЛ: 05 "Анзаараагүй хулгай".
Дэд байр: SUPER SAYAN, БҮТЭЭЛ: 09 "Махан тархины махгүй эрхтэн".
Гутгаар байр: Батцэцэг, БҮТЭЭЛ: 07.
✅ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД НИЙТ 18 БҮТЭЭЛ ИРСНЭЭС:
Тэргүүн байр: МУИС-ийн хууль зүйн сургуулийн оюутан Г.Сайханзул.
Дэд байр: МУИС-ийн хууль зүйн сургуулийн оюутан Б.Бямбазаяа.
Гутгаар байр: МУИС-ийн хууль зүйн сургуулийн оюутан О.Дамдиндулам.
ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЭЛЖ, ИДЭВХТЭЙ ХАМРАГДСАН БҮХ ОЮУТНУУДДАА СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ!
Монгол Улсын Шинжлэх ухааны академитай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнүүдийг хамруулсан 64 цагийн Оюуны өмчийн багц сургалтад хамрагдсан албан хаагчдад Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх гэрчилгээг гардуулан өглөө
https://www.facebook.com/IPMongolia/posts/4641333602608415?notif_id=1604052273711036¬if_t=page_post_reaction
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Оюуны өмчийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Бүтээгдэхүүний загварын хамгаалалтын асуудлууд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа.
Цар тахлын нөхцөл байдлын улмаас зөвлөгөөнийг Оросын Холбооны Улсын Холбооны Оюуны өмчийн газрын удирдлага дор цахимаар зохион байгуулж, гурван орны Оюуны өмчийн газрын дарга нар уулзалтыг цахимаар нээж үг хэллээ.
Зөвлөгөөний үеэр талууд бүтээгдэхүүний загварыг хамгаалах эрх зүйн орчин, бүртгэлийн тогтолцоо, сүүлийн үеийн статистик мэдээллийг танилцуулсан.
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах оюуны өмчийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дагалдан гарах журмын төслүүдийг боловсруулж байна. Үүнтэй холбогдуулан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмын төслийг боловсруулан Соёл урлагийн газар, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Драмын театр, Монголын кино театруудын холбоо, Нийтийн дуучдын нэгдсэн холбоо, Хараагүйчүүдийн нэгдсэн холбоо, Медиа боловсрол суваг, Соёл урлагийн их сургууль болон хувийн хэвшлийн байгууллагын 20 гаруй төлөөллүүдийг хамруулан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Уг шалгалтад Говьсүмбэр аймгийн “Теч смарт солюшн” ХХК-н Залуучуудын телевиз, “Боржигин” чуулга, “Боржигин” өв музей, Дорноговь аймгийн “Наран аялгуу” ХХК-ийн DSB телевиз, “Ди Медиа агентлаг” ХХК-ийн DTV телевиз, “Халиун кабель” ХХК-ийн “Замын үүд” телевиз, “Саранхөхөө” театр, Музейн сургалт судалгааны төв, Говийн ноён хутагтын музей зэрэг байгууллагууд хамрагдлаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх, Отгонтэнгэр Их Сургуулийн захирал Доктор (PhD) Н.Энхзаяа нар 2020 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Монгол Улсад Технологи ба Инновацийг Дэмжих Төвүүдийн (TISC) үндэсний сүлжээ байгуулах тухай байгууллага хоорондын гэрээнд гарын үсэг зурж, оюуны өмч инновацийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд хамтран ажиллахаар боллоо.
Отгонтэнгэр Их Сургууль үндэсний сүлжээ байгууллагын 14 дэх гишүүн байгууллагаар элсэж байгаа бөгөөд Оюуны өмчийн газар нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай 2015 онд Монгол Улсад Технологи, Инновацийг дэмжих төвүүдийн үндэсний сүлжээ байгуулах тухай гэрээг байгуулан, улмаар эрдэм шинжилгээ, сургалт судалгааны байгууллагуудтай шинжлэх ухаан, технологийн мэдээллийг хүртэх хүртээмжийг нэмэгдүүлэх, үр ашигтай ашиглах чадавхийг бэхжүүлэх, инновацийг дэлгэрүүлэх болон дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Оюуны өмчийн газар, Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, чадавхыг бэхжүүлэх, оюуны өмчөө эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Брэнд, дизайныг хөгжүүлэх замаар бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж инновацийн орчинг бий болгох нь төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичигт зайнаас гарын үсэг зурлаа.
Сургалтанд тус газрын шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч Б.Одгэрэл шинэ бүтээлийн аргын томьёолол боловсруулахад анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөс гадна шинэ бүтээлийн тодорхойлолт, томьёолол боловсруулахтай холбоотой практикт тулгарч буй асуудлуудыг жишээн дээр тулгуурлан тайлбарлаж, түүнээс зайлсхийх боломжуудын талаар мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллалаа.
Оюуны өмчийн газар болон “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ хооронд оюуны өмчийн соёлыг бүрдүүлэх, оюуны өмчийн тухай мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, зөрчлийг бууруулах, зөвлөгөө мэдээлэл солилцох, шинжлэх ухаан, технологи, инноваци, оюуны өмчийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн бодлогын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах ёслол 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр боллоо.
Санамж бичигт Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий Захирал Х.Бадамсүрэн нар гарын үсэг зурж, цаашдын хамтын ажиллагааны талаарх саналаа солилцов.
Энэ үеэр Оюуны өмчийн газрын удирдлагууд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын захирал Д.Эрдэнэцогт, Инновацийн төвийн албан хаагчид болон инженер, техникийн ажилтнуудтай уулзаж, шинээр хэрэгжих “Оюуны өмчийн тухай хууль”-ийн ач холбогдлын талаар яриа өрнүүлж, тус хуулийг хэрэгжүүлэхэд талуудын оролцооны талаар санал солилцож, асуултад хариуллаа.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд оюуны өмчийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах чиглэлээр эрдэм шинжилгээний ажилтан, мэргэжилтнүүдийг хамруулсан 8 удаагийн 64 цагийн цуврал сургалт амжилттай зохион байгуулагдаж байна.
ТАНЫ БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ-АМЖИЛТЫН ҮНДЭС
Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх оюуны өмчийн салбарын түүхийг бичилцсэн азай буурлуудтайгаа уулзаж тэднийхээ зөвлөмж, сургаалийг сонсож ахмадын баярын мэндчилгээ дэвшүүлэн хүндэтгэл үзүүллээ.
Оюуны өмчийн газрын хамт олны нэрийн өмнөөс нийт ахмадууддаа урт нас, удаан жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх, Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул болон холбогдох төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хоёр байгууллагын хамтын ажиллагаа, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар санал солилцлоо
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах Оюуны өмчийн тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан тус оны 2 дугаар сард байгуулсан гурван байгууллагын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, Монголын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сангийн төлөөллүүд оролцсон уулзалт хэлэлцүүлгийн зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн эхэнд Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газраас “Шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгож, үр дүнд суурилсан санхүүжилтийн системийг нэвтрүүлж, мэдлэгт суурилсан инноваци, технологи, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлж, энэхүү зорилтын хүрээнд Н.Учрал гишүүний санаачилсан Оюуны өмчийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр УИХ-аас хэлэлцэн батлагдсан тухай дурьдаад Оюуны өмчийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах, хуулийг олон нийтэд сурталчлах, мэдээллэх, хуулийг даган гарах дүрэм, журмыг шинэчлэн боловсруулж, батлуулах ажлыг гүйцэтгэхээр бид ажиллаж байна.
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх болон албаны хүмүүстэй уулзаж, Оюуны өмчийн газрын үйл ажиллагаа болон эдийн бус баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үнэлэмжийг нэмэгдүүлэх, Оюуны өмчийн тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэхдээ холбоотой дагалдан гарах багц хууль, 10 журмуудыг боловсруулах үйл явцтай танилцлаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Монголын Олон суваг дамжуулагчдын холбоо ГҮТББ-тай хамтран ажиллах ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ байгууллаа.
Энэхүү санамж бичгийн зорилго нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид өөрсдийн дамжуулж буй телевиз, сувгуудын үйл ажиллагаанд оюуны өмчийг дээдлэх, оюуны өмчийн мэдлэг мэдээллийг түгээх, зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулахад оршино.
Талууд Өргөн нэвтрүүлгийн телевиз болон сувгийн телевизүүдийн нэвтрүүлж буй контентуудад хяналт тавьж аливаа нэгэн оюуны өмчийн зөрчил, дутагдал илэрвэл Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зөрчил гаргасан телевизүүдийн эфирийг дамжуулахгүй байх, үйлчилгээний хөлсийг төлөхгүй байх зэрэг хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг хамтран явуулах юм.
ТАНЫ БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ-АМЖИЛТЫН ҮНДЭС
Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх, Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг болон холбогдох албаны дарга нарыг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж хоёр байгууллагын харилцан хамтын ажиллагаа, цаашдын зорилт, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Тус уулзалтаар орон нутгийн 2020 оны ээлжит сонгуулийн хугацаанд радио, телевиз болон цахим орчинд оюуны өмчийг хамгаалах, зохиогчийн эрх болон хамаарах эрхээр хамгаалагдсан бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд анхаарч, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.
Уулзалтын үед Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Г.Чинзориг Оюуны өмч бол манай Улсын Үнэт өв хөрөнгө бөгөөд үнэт өв хөрөнгө болсон оюуны өмчөө хамгаалах хуультай болсон. Оюуны өмчийн тухай хууль 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Хуулийн дагуу манай 2 байгууллага цаашдын хамтын ажиллагаагаар оюуны өмчийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, зохиогчийн эрх болон хамаарах эрхээр хамгаалагдсан бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглах зөрчлийг таслан зогсоох, зөрчил гарсны дараа хариуцлагын асуудал ярихаас илүүтэй хууль эрх зүйн орчинг сурталчлан таниулах, урьдчилан сэргийлэхэд нэн түрүүнд анхаарч ажиллах нь чухал гэдгийг онцоллоо.
Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасны дагуу Монгол Улсын нэгдэн орсон “Оюуны өмчийн олон улсын гэрээ, конвенц”, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуулийн хэрэгжилтийн талаар болон 2019 оны 09 сард хүргүүлсэн Улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийн талаар Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудад гүйцэтгэлийн шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 19-26-ны өдрүүдэд хийсэн.
Тус шалгалтыг хийхэд Улсын байцаагчийн албан шаардлагын дагуу зохиогчийн эрхийн зөрчлөө арилгаж, албан шаардлагаар өгөгдсөн хугацаатай үүрэг даалгавар биелүүлээгүй, эфирээр гарч байгаа гадаадын болон дотоодын кино, контент дуу хөгжим, бүжгийн бүтээлийн эрх эзэмшигчдээс зөвшөөрөл авч зохиогчийн эрхийн гэрээ байгуулаагүй, шалгалтанд хамрагдахаас зайлсхийх зэрэг зөрчлүүд илэрсэн.
Иймд Хяналтын хэлтсээс “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, “Өргөн нэвтрүүлгийн тухай хууль”-ийн 14 дүгээр 1 хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 3 дах заалтыг үндэслэн нэр бүхий телевизүүдийн эфирийг хааж, “Телевизийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг 2020 оны 08 сарын 03-ны өдрөөс эхлэн 90 хоногийн хугацаагаар түдгэлзүүлэх тухай 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 005/06 дугаарт дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүллээ.
МУИС-аас Оюуны өмчийн газартай хамтран жил бүрийн 4 дүгээр сарын 26-нд тохиодог Дэлхийн оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд оюуны өмчийн хурал, зөвлөгөөн, “МУИС-ийн Шилдэг оюуны өмч бүтээгч”-ийн шагнал гардуулалт зэрэг арга хэмжээг зохион байгуулж, ололт амжилтаа тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.
МУИС-ийн эрдэмтэн, судлаачдын бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжиж, инновацийн соёлыг төлөвшүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “МУИС-ийн Шилдэг оюуны өмч бүтээгч”-ийн шалгаруулалтыг 3 дугаар сард хийсэн ба МУИС-ий захирлын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/104 дугаар тушаалын дагуу тус шагнал гардуулалтын арга хэмжээг өнөөдөр Оюуны өмчийн газартай хамтран зохион байгууллаа.
МУИС-аас Оюуны өмчийн газартай хамтран жил бүрийн 4 дүгээр сарын 26-нд тохиодог Дэлхийн оюуны өмчийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд оюуны өмчийн хурал, зөвлөгөөн, “МУИС-ийн Шилдэг оюуны өмч бүтээгч”-ийн шагнал гардуулалт зэрэг арга хэмжээг зохион байгуулж, ололт амжилтаа тэмдэглэж ирсэн уламжлалтай билээ.
МУИС-ийн эрдэмтэн, судлаачдын бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжиж, инновацийн соёлыг төлөвшүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “МУИС-ийн Шилдэг оюуны өмч бүтээгч”-ийн шалгаруулалтыг 3 дугаар сард хийсэн ба МУИС-ий захирлын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/104 дугаар тушаалын дагуу тус шагнал гардуулалтын арга хэмжээг өнөөдөр Оюуны өмчийн газартай хамтран зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2020.09.02/ ээлжит хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын даргаар Тагнуулын ерөнхий газрын дэд дарга Баттөмөрийн Энхсүхийг томиллоо.
Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нар Оюуны өмчийн газарт ажиллаж, тус газрын даргаар томилогдсон Б.Энхсүхийг албан хаагчдад танилцуулж, албан ажлыг хүлээлцүүлэв.
Ажил хүлээлцэх үеэр Оюуны өмчийн газрын дарга Ц.Азбаяр шинээр томилогдсон дарга Б.Энхсүхд байгууллагын тамгыг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.
Тэрээр Тагнуулын Ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, тамгын газрын дарга, 2014-2016 онд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын газрын хэлтсийн дарга, 2016 оноос Тагнуулын Ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан юм.
Оюуны өмчийн багц хууль болох Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг нийтээр хэлэлцүүлэхээр яамны www.mojha.gov.mn цахим хуудаст байршигдсан тул та бүхэн доорх линкээр орж танилцан, идэвхитэй саналаа өгнө үү.
Шинэ долгион ФМ 107.5 "Алтан Боломж" хуулийн радио нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн барааны тэмдгийн шинжээч Л.Гэрэлмаа оролцож барааны тэмдэг түүний ангилал, хууль эрх зүйн орчны талаар ярилцлаа.
ТАНЫ БҮТЭЭЛЧ СЭТГЭЛГЭЭ-АМЖИЛТЫН ҮНДЭС
Оюуны өмчийн газрын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн музей, театр, телевизүүдийн үйл ажиллагаанд 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 05 тоот удирдамжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон “Оюуны өмчийн Олон улсын гэрээ”, “Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц”, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар хяналт, шалгалтыг 2020 оны 07 дугаар сарын 19-26-ны өдрүүдэд хийлээ.
Уг шалгалтад Дорнод аймгийн музей, Алтан гадас одонт хөгжимт драмын театр, Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музей, “Жаахан шарга” хөгжимт бүжгийн театр, Хэнтий аймгийн “Хан Хэнтий” чуулга, Аймгийн музей зэрэг нийт 6 байгууллагыг хамрууллаа.
Оюуны өмчийн газрын дарга Ц.Азбаяр Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төвийн тэргүүн Б.Лхагвасүрэнг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр тус холбооны үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа.
Тус газраас хамтын удирдлагын байгууллагуудыг чадавхижуулах тал дээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо.
Оюуны өмчийн газрын дарга Ц.Азбаяр 8 дугаар сарын 18-ны өдөр Кино уран бүтээлийг хамгаалах холбооны тэргүүн Д.Сумхүү, гүйцэтгэх захирал Д.Төгсөө нартай уулзлаа.
Уулзалтын үеэр тус холбооны үйл ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцлаа.
Мөн хамтын удирдлагын байгууллагуудыг чадавхижуулах тал дээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар боллоо.
Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Ази, Номхон далайн бүсийн орнуудын Оюуны өмчийн газрын дарга нарын уулзалт”-ыг 2020 оны 7 сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан зохион байгуулалтын хэлбэрээ өөрчилсөн уг уулзалт “Гэрээсээ оюуны өмчийн асуудлаар” сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд ДОӨБ-ын Ази, Номхон далайн бүсийн орнуудын газар болон бүс нутгийн зарим орнууд 2020 онд үйл ажиллагааны чиглэл, ажиллах горимоо үүссэн нөхцөлтэй хэрхэн уялдуулж буй тухайгаа танилцуулсан юм. Түүнчлэн Беркли дэх Калифорнийн их сургуулийн Хаас Бизнесийн сургуулийн багш Алекс Будак “Өөрчлөлтийг бий болгох нь” сэдвээр оролцогчдод зориулж лекц танилцуулав.
Мөн хуралд Сингапур Улсын Оюуны өмчийн газрын дарга бөгөөд ДОӨБ-ын Ерөнхий Захирлын үүрэгт ажлыг гүйцэтгэхээр сонгогдсон ноён Дарен Тан оролцож, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон үр дүнтэй хурал боллоо.
Цахим хурал 7 дугаар сарын 30-ны өдөр мөн үргэлжилнэ.
“Монгол, Орос, Хятад, Солонгос Улсын Зохиогчийн эрхийн газруудын харилцан зөвлөлдөх уулзалт” 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Хурлыг нээж Дэлхийн оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хөгжлийн хэлтсийн захирал Гао Хан болон БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёлын худалдаа, хамтын ажиллагааны газрын захирал Чой Ён Жин нар үг хэлэв. 2013 оноос хойш зохион байгуулагдаж буй уг хурлыг ОХУ хүлээн авч 2020 оны 4 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч цар тахлын улмаас хойшлогдоод байсан юм. Хурлын үеэр талууд өнгөрсөн нэг жилийн хугацаанд зохиогчийн эрхийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон цар тахлын нөхцөлд үйл ажиллагааныхаа хэвийн байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаа туршлагаасаа хуваалцлаа.
Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Дуу авиа бүхий дүрст тоглолтын тухай Бээжингийн гэрээ” 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан БНХАУ Зохиогчийн эрхийн тухай хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулсан, БНСУ уг олон улсын гэрээнд нэгдэн орох бэлтгэлийг хангаж, хуулийг хэлэлцүүлэх түвшинд хүрсэн ба БНХАУ “Хараагүй, харааны бэрхшээлтэй, эсхүл хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүмүүст зориулан хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг хүртээмжтэй болгох тухай Марракешийн гэрээ”-нд нэгдэн орохоор ажиллаж, ОХУ уг Марракешийн гэрээнд нийцүүлэн дотоодын хууль тогтоомжоо өөрчлөхөөр ажиллаж байна.
Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан оролцогч талууд цахим сургалт, бүртгэл руу шилжсэн төдийгүй зайны сургалтын үеэр зохиогчийн эрхийн зөрчлөөс сэргийлэх зөвлөмж хүргүүлэн ажилласан байна. ОХУ-д үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаа цахимд шилжиж үндэсний хэмжээний томоохон арга хэмжээ болох “Театрын өдөр”, “Музейн үдэш”-ийг цахимаар зохион байгуулсан тухай мэдээлсэн. Албаны судалгаагаар тус улсын таван хүн тутмын нэг нь цахим музейгээр зочилсон тоо баримт гарсан байна.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль Зүй, Дотоод Хэргийн Дэд Сайд С.Баатаржав нар өнөөдөр Оюуны өмчийн газрын үйл ажиллагаатай танилцаж, албан хаагчидтай уулзлаа.
Уулзалтын үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөр, зорилтыг биелүүлэхэд алба хаагчдын үүрэг оролцоо чухал гэдгийг онцлоод цаашид салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг бодлогын баримт бичигт тусгуулах талаар анхааран ажиллахаа илэрхийллээ.
Мөн төрийн албаны ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зэрэг бодлогын болон үндсэн чиг үүргийн талаар тодорхой үүрэг өгч ажиллаа.
Уулзалтын төгсгөлд алба хаагчдын санал, хүсэлтийг сонсож, нийт албан хаагч нарт ажлын амжилт хүслээ
Оюуны өмчийн газрын дарга Ц.Азбаяр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн орнуудын газрын дарга Андрью Онг болон тус газрын зөвлөх Дэвид Симмонс нартай 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр видео хурал хийлээ.
Хурлын үеэр талууд цар тахлын нөхцөлд үйл ажиллагааны хэвийн байдлыг хэрхэн ханган ажиллаж байгаа талаарх мэдээлэл солилцож, хоёр талын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийн талаар ярилцлаа.
Уг видео хурлын үеэр 7 дугаар сард зохион байгуулагдах Ази, Номхон далайн бүсийн орнуудын Оюуны өмчийн газрын дарга нарын анхны виртуал хурал (eHIPOC)-ын бэлтгэл, хурлын үеэр хэлэлцэх асуудлуудын талаар санал солилцлоо.
Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг Ази, Номхон далайн бүсийн орнуудын Оюуны өмчийн газрын дарга нарын уулзалт 2020 онд “Гэрээсээ оюуны өмчийн асуудлаар” сэдвийн хүрээнд 2020 оны 7 дугаар сарын 23 болон 7 дугаарын сарын 30-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэж байна.
Оюуны өмчийн тухай хууль хэрэгжихтэй холбоотойгоор оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журмын төслийг боловсруулан, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, санал солилцлоо.
Оюуны өмчийн газраас санаачлан Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүргийнхээ хүрээнд 1993 оноос өмнө төрийн өмчийн хөрөнгөөр бүтээгдсэн зохиогчийн эрхийн бүтээлийн талаарх хэлэлцүүлгийг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Архивын ерөнхий газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз, Монгол кино нэгтгэл ТӨҮГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шинжлэх ухааны академи, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театр зэрэг холбогдох байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Хэлэлцүүлгийн явцад дор дурдсан 5 асуудлын хүрээнд санал солилцож дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
1. 1993 оноос өмнөх төрийн өмч хөрөнгөөр бүтээгдсэн зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийн өмчлөгч нь төр байна
2. 1993 оноос өмнөх төрийн өмч болох бүтээлийн эзэмшигчийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тогтоож шийдвэр гаргах
3.Төсвийн хөрөнгөөр бүтсэн 1993 оноос өмнөх бүтээлүүдийн нэгдсэн тооллого хийх, мэргэжлийн байгууллагуудыг оролцуулж, санал асуулга судалгаа хийж, маягт гарган журам боловсруулж, нэгдсэн цахим сантай болох
4. Төрийн эзэмшлийн Зохиогчийн эрхийн бүтээлийг төлбөртэй болон төлбөргүй ашиглуулах талаар холбогдох баримт бичигт тусгах /хууль, дүрэм, журам, тогтоол/
5. 1993 оноос хойш төрийн өмчийн хөрөнгөөр бүтээгдсэн зохиогчийн эрхийн бүтээлийн эзэмшигчийн асуудлыг тодорхойлох зэрэг шийдвэрүүдийг гаргаж цаашид энэ асуудлаар хамтран ажиллахаар боллоо.
Оюуны өмчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 болон 12.1.4 дэх заалтын дагуу "Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журам"-ын төслийг боловсрууллаа. Та бүхэн журмын төсөлтэй танилцаад холбогдох саналаа b.odgerel@ipom.mn хаягаар эсхүл бичгээр ирүүлнэ үү.
Эх сурвалж: eguur.mn
Сэтгүүлч М.ТЭНГИС
Гэрэл зургийг: Ц.МЯГМАРСҮРЭН
Шинэ долгион ФМ 107.5 "Алтан Боломж" хуулийн радио нэвтрүүлгийн 4 дэх удаагийн дугаараар Оюуны өмчийн газрын Бүтээгдэхүүний загварын шинжээч О.Оюунгэрэл оролцож бүтээгдэхүүний загварын онцлог шинж, ялгаа, харилцан хамаарлын талаар ярилцлаа.
Монгол Улсын ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг жил болгон хавар намрын 5, 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалын хүрээнд Оюуны өмчийн газрын хамт олон байгууллагынхаа гадна, дотно талбайд цэцэгжүүлэлт хийж мод тарьлаа.
Мөн Оюуны өмчийн газар 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс хуучнаар Английн Элчин Сайдын Яамны байранд нүүж орсонтой холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг нөхөж зохион байгууллаа.
ТАНАЙ ГЭР БҮЛИЙН ОРЧИН НӨХЦӨЛ ХҮҮХДЭД ХЭР ЭЭЛТЭЙ ВЭ?
ТАНАЙ ХҮҮХДҮҮД ГЭРТЭЭ АЮУЛГҮЙ БАЙЖ ЧАДАЖ БАЙГАА ЮУ?
Бидний амьдралын чанарыг дээшлүүлэх, хөнгөвчлөх техникийн шинэ санаа гаргаж, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулж, амьдралынхаа баталгаа болгох гэж та бодож, боловсруулж байна уу?
•Та шинээр бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөж байна уу?
•Ижил төсөөтэй шийдлүүдийг олж үзэх нь таны санааг илүү боловсронгуй, өрсөлдөхүйц болгон хөгжүүлэхээс гадна таныг ирээдүйд учирч болох эрсдэлээс хамгаална.
Та бүхэн “Аж үйлдвэрийн өмчийн мэдээллийн сан” https://publish.ipom.mn/ мобайл хувилбарыг сонгон ашиглаж эрхийн хамгаалалт хийлгэсэн шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийнхээ хүчинтэй хугацааг харах, патентын болон барааны тэмдгийн мэдээллээ олж авах боломжтой боллоо.
Оюуны өмчийн газрын 2020 оны төлөвлөгөөт шалгалтын хуваарийн дагуу Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өдөр тутмын сонины үйл ажиллагаа эрхэлдэг 11 хуулийн этгээдэд Хяналтын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот удирдамжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон Оюуны өмчийн олон улсын гэрээ конвенц, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”, “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн хэрэгжилтэд хяналт, шалгалтыг хийлээ.
Төлөвлөгөөт шалгалтын бүрэлдэхүүнд Хяналтын хэлтсийн Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Хяналтын улсын байцаагч Г.Бат-Оргил, Б.Цэндээхүү, О.Амарбат нар ажиллаа.
Сонины газрын үйл ажиллагаандаа нийтлэл, гэрэл зураг, гадаадын сонинуудаас авсан нийтлэл, түүний орчуулгыг авч ашиглахдаа Зохиогчийн эрхийн гэрээ байгуулж байгаа эсэх, зохиогчийн эрхийг ашиглах зөвшөөрөл авсан эсэх, сэтгүүлч, нийтлэлч нар нууц нэр ашиглаж байгаа эсэх, бүтээл туурвигч, зурагчин, нийтлэлч, сэтгүүлч нарын эдийн бус баялагийн эрх буюу нэрээ дурдуулах эрх зөрчигдөж байгаа эсэхэд анхаарал хандуулж, сонин тус бүрээс 10 дугаарыг түүвэрлэн судалж, хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.
Төлөвлөгөөт шалгалтад дараах сонин хамрагдлаа. Үүнд:
1. Өдрийн сонин
2. Өнөөдөр сонин
3. Засгийн газрын мэдээ
4. Зууны мэдээ
5. Монголын мэдээ
6. Өглөөний сонин
7. Улс төрийн тойм
8. Монголын үнэн
9. Үндэсний шуудан
Санхүүгийн мэдээ, Нийгмийн шуудан зэрэг сонины газар үйл ажиллагаа явуулаагүй тул хяналт шалгалтад хамрагдаагүй.
Энэхүү төлөвлөгөөт шалгалтын үр дүнд дараах нийтлэг зөрчил илэрлээ. Үүнд:
- Сэтгүүлч, нийтлэлч, гэрэл зурагчид, орчуулагч нар болон бусад ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ өөрийн сонинд нийтлэгдэж байгаа гэрэл зураг, нийтлэл, тэмдэглэл зэрэг зохиогчийн эрхэд хамаарах бүтээлийн эзэмшигч хэн байх талаар тодорхой тусгаагүй,
- Сонинд нийтлэгдсэн гэрэл зургуудын зурагчны нэр эсхүл зохиомол нэр байхгүй, эзэмшигчийн нэр байхгүй, зохиогчийн эрхийн гэрээ хийгээгүй, зөвшөөрөл аваагүй,
- Гадаадын сонин, сэтгүүлээс нийтлэлүүдийг орчуулж нийтлэхдээ эх бүтээлийг дурьдаагүй, зохиогчийн эрхийн гэрээ хийгээгүй, зөвшөөрөл аваагүй,
- Сэтгүүлч, нийтлэлч, гэрэл зурагчид, орчуулагч нар нууц нэр ашиглаж байгаа боловч тэдгээр нууц нэрийн баталгаажуулсан бичиг баримт байхгүй,
- Оюуны өмчийн зөрчил гарсан тохиолдолд хэн хариуцах талаар тусгайлсан заалт сэтгүүлч, нийтлэлч, гэрэл зурагчид, орчуулагч нар болон бусад ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй,
- Өөрийн ажил үүрэгт хамааралгүй асуудлаар оюуны бүтээл туурвисан тохиолдолд тухайн бүтээлийн зохиогчийн эрхийг хэн эзэмших талаар тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй,
- Хамтран ажиллах гэрээ байгуулахгүйгээр бусдын нийтлэл, гэрэл зураг зэрэг зохиогчийн эрхэд хамаарах бүтээлүүдийг сонинд нийтэлсэн,
- Дорнын зурхайг хаанаас авч, хэн нийтлүүлж байгаа талаарх эх сурвалж тодорхойгүй,
- Зохиогчийн эрхэд хамаарах зохиогчийн эрх, эдийн бус баялагийн эрх эзэмшигчдийн талаарх мэдээлэл, санамж бичдэггүй.
Шалгалтанд хамрагдсан сонинуудын гаргаж байгаа дээрх зөрчлүүд нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 11, 12 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл болж байна.
Иймд дээрх зөрчлийг арилгуулахаар Хяналтын хэлтсийн зүгээс хугацаатай үүрэг даалгавар өгч, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж ажиллалаа.
Өнөөдөр дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна. Монгол Улс 2003 оноос эхлэн энэхүү өдөрт нэгдэн орсон билээ. Энэ жилийн хувьд дэлхий нийтээр "Ногоон ирээдүйн төлөө инновацийг бүтээе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Тус өдөртэй холбогдуулан Оюуны өмчийн газрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзоригтой ярилцлаа.
Оюуны өмч гэж юуг хэлэх вэ? үүнд юу юуг багтааж ойлгох вэ?
Оюуны өмч гэдэг нь бүтээлч хөдөлмөрийн үр дүнд үүсч бий болдог. Аж үйлдвэрийн болон зохиогчийн эрхийн бүтээлүүдийг оюуны өмч гэнэ.
Оюуны өмч нь аж үйлдвэрийн, зохиогчийн эрх гэсэн хоёр салбараас бүрддэг. Бидний байнга ярьж, хэрэглэж заншсан зүйл нь зохиогчийн эрхийн салбар. Киноны хулгай, дууны хулгай зэрэг хулгай талаасаа илүү мэднэ. Тэдгээрийг бүтээж байгаа зохиолч, яруу найрагч, бүтээгч тэдгээр нь бүгд зохиогчийн эрхэд хамаарна.
Харин аж үйлдвэрийн өмчид бидний өдөр тутмын дунд байнга хэрэглэдэг энгийн хэрэглээний зүйлс орно. Гутал, хувцас, хүнсний бүтээгдэхүүн гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг нь аж үйлдвэрийн өмчийн обьектоор нэрлэгдэж, дор бүрнээ тухайн нэршлээрээ эрхийн хамгаалалт хийгдсэн байдаг. Өдөр болгон бидний телевизээр үзэж байгаа зүйл бол зохиогчийн эрх, дамжуулж байгаа телевиз нь аж үйлдвэрийн өмч юм.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Оюуны өмчийн газрын дарга Ц.Азбаяр, Их тайга ХХК-ийн ерөнхий захирал, шилдэг зохион бүтээгч Ш.Сувдыг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар шинээр батлагдсан Оюуны өмчийн тухай хууль болон тэр дундаа өөрсдийнхөө оюун санаагаар сэдэж, зохион бүтээсэн оюуны бүтээлээ хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах, түүнийхээ үр шимийг хэрхэн хүртэх зэрэг асуудлаар яриа өрнүүллээ.
Монгол улсын эмт болон хүнсний зориулалттай ургамал түүхий эдүүдийг судлан байгалийн цэвэр түүхий эдүүдээр хүн амын хэрэгцээнд нийцсэн эрүүл экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэглэгч болон үйлдвэрлэл үйлчилгээнд хувь нэмрээ оруулж буй 68 дахь Шилдэг зохион бүтээгч Ш.Сувд нь Оюуны өмчийн газарт нийтдээ шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын 30, барааны тэмдгийн 4, зохиогчийн эрхийн 1 бүтээлүүддээ эрхийн хамгаалалт хийлгэж баталгаажуулсан байдаг.
Үндэсний үйлдвэрлэл үйлчилгээнд түүний оюуны өмчийн бүтээлүүд хэрэгжиж байгаагийн жишээ нь "Их тайга" юм.
Оюуны өмчийн газрын 2020 оны төлөвлөгөөт шалгалтын хуваарийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт телевизийн дахин дамжуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдүүдэд Хяналтын хэлтсийн даргын баталсан 2020 оны 03 дугаар сарын 06-ний өдрийн 03 тоот удирдамжийн хүрээнд Зохиогчийн эрхэд хамаарах Олон улсын гэрээ, конвенц, “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай”, “Зар сурталчилгааны тухай хууль”-ийн хэрэгжилт Зохиогчийн эрхийн бүтээлийг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөл болон гэрээгээр ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Төлөвлөгөөт шалгалтын бүрэлдэхүүнд Хяналтын хэлтсийн Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Хяналтын улсын байцаагч Г.Бат-Оргил, О.Амарбат нар ажиллаа.
Удирдамжид заасан телевизийн дахин дамжуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа 6 хуулийн этгээд хамрагдав. Үүнд:
1. “Юнивишн” ХХК
2. ”ДДЭШ” ХХК
3. ”Скай медиа корпораци” ХХК
4. “Монсат Нэтворк” ХХК
5. “Эн Би Си” ХХК
6. “Сансар кабель” ХХК,- Шинэ сансар кабель ХХК
Энэ удаагийн төлөвлөгөөт шалгалтанд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, зохиогчийн эрхэд хамаарах гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилт хангалттай, холбогдох зохиогчийн эрхийн гэрээнүүд хийгдсэн байна гэж үзэж байна.
Цаашдаа олон суваг дамжуулах үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдүүдээс сонгож, нарийвчилсан хяналт шалгалтыг тухайн объектод очиж контент борлуулагч хуулийн этгээдүүдтэй болон телевизүүдтэй байгуулсан зохиогчийн эрхийн холбогдолтой гэрээнүүдийг нэг бүрчлэн шалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Ковид-19 цар тахлын улмаас ОХУ-ын Холбооны оюуны өмчийн газар, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Олон улсын товчоо болон дэлхий даяар шуудангийн системийн ажиллах горим өөрчлөгдсөн билээ.
Иймд ОХУ-ын Холбооны оюуны өмчийн газар Олон улсын хайлтын байгууллага (ISA/RU) болон Олон улсын урьдчилсан шүүлтийн байгууллага (IPEA/RU)-ын хувиар мэдүүлэг гаргагчдад Патентын хамтын ажиллагааны гэрээ (PCT)-ний мэдэгдэл, олон улсын хайлтын тайлан, албан бичиг, олон улсын урьдчилсан шүүлтийн тайланг хүргүүлэх горимдоо 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг ирүүлснийг хүргэж байна.
Патентын хамтын ажиллагааны гэрээ (PCT)-ний мэдүүлэг гаргагчид мэдүүлэгтэйгээ холбоотой шаардлагатай бүх мэдээлэл буюу олон улсын хайлтын тайлангийн тойм, тайлбар захидал (ISA/RU) зэрэгтэй Дэлхийн оюуны өмчийн байгууллагын ePCT үйлчилгээг ашиглан танилцах боломжтой.
Оюуны өмчийн газар нүүж, 2020.04.23-ны өдрөөс эхлэн дараах хаягаар үйлчилгээ үзүүлнэ. www.ipom.gov.mn
/Баянзүрх дүүрэг, зүүн 4 зам, 13 хорооллын автобусны буудлын баруун талд хуучнаар Английн Элчин Сайдын Яамны байранд/
Оюуны өмчийн газрын 2020 оны төлөвлөгөөт шалгалтын хуваарийн дагуу Хяналтын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн 01 тоот удирдамжийн хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй контент борлуулагч хуулийн этгээдүүдийн үйл ажиллагааг “Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн конвенц”, “Зохиогчийн эрхийн тухай Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ”, “Тоглолт болон дуу авианы бичлэгийн тухай Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ” болон “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль”-ийн хүрээнд төлөвлөгөөт хяналт, шалгалтыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүү, Г.Бат-Оргил, О.Амарбат нарын бүрэлдэхүүнтэйгээр зохиогчийн эрхийн бүтээлүүд болох кино, контентыг зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрлөөр болон зохиогчийн эрх эзэмших гэрээ байгуулан ашиглаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийлээ.
Удирдамжид заасан кино, контент борлуулагч 9 хуулийн этгээдээс, “Бэхи дистрибьюшн” ХХК үйл ажиллагаа явуулаагүй байна. “Контент медиа менежмент” ХХК, “Буман бридж” ХХК, “Эх орон медиа групп” ХХК, “Соёлын Дистрибьютер” ХХК, “Блүмсбюри” ХХК, “Хүлэгү пикчерс” ХХК, “Дижитал агуулага” ХХК, “Эм Ви Пи энтертайнмент” ХХК зэрэг 8 контент борлуулагч хуулийн этгээдийг шалгалтад хамрууллаа.
Шалгалтанд хамрагдсан контент нийлүүлэгч хуулийн этгээдүүдийн зохиогчийн эрхийн бүтээлд хандах хандлага, контент худалдан авах, нийлүүлэх гэрээний бүрдэл болон гэрээнд оюуны өмчийн эрхийн харилцааг зохицуулах заалтууд орж ахиц, дэвшил гарч, кино, контентыг эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүй, төлбөр төлөхгүйгээр ашиглах зэрэг зөрчил өмнөх шалгалттай харьцуулахад багассан байна.
Оюуны өмчийн хууль батлагдсантай холбогдуулан Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн тэргүүн Г.Баянмөнх, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны тэргүүн Д.Эрдэнэчимэг нар 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа.
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар мэдлэгт суурилсан эдийн засгийг дэмжих, оюуны өмчийн үнэлэмжийг өсгөх, технологийн агууламж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, салбарын хуулиудын хэрэгжилтийг хангахад оюуны өмчийн эрхийг үнэлэх асуудал чухлаар тавигдаж байна.
Сургалтанд тус газрын аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн шинжээч Б.Одгэрэл багш, судлаачид эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд аж үйлдвэрийн өмчийн тухайлбал шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар болон барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын гүйцэтгэж байгаа үүрэг, тэдгээрийг зах зээлд амжилттай ашиглах боломжуудын талаар мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өглөө.
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцэж баталлаа.
Монгол Улсад оюуны өмчтэй холбогдсон харилцааг Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиар зохицуулдаг. Гэвч эдгээр хуульд давхардсан, зөрүүтэй, хууль хоорондын уялдаа холбоогүй зохицуулалтууд байсаар байгаа нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, зохиогчийн эрхийг хамгаалах, үр өгөөжийг хүртэхэд сөргөөр нөлөөлсөөр байгаа юм. Тиймээс энэ төрлийн харилцааг зохицуулдаг хууль хоорондын зөрчлийг арилгах, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг тогтвортой болгохоор Оюуны өмчийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 9 гишүүн боловсруулжээ.
Оюуны өмчийн хууль батлагдсантай холбогдуулан Оюуны өмчийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Ганзориг, Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид нар 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж гарын үсэг зурлаа.
Шударга байдлын үнэлгээгээр 2018 онд Оюуны өмчийн газар 76.1 үнэлгээ авч 9 дүгээрт эрэмбэлэгдсэн бол 2019 оны шударга байдлын үнэлгээгээр 81.6 үнэлэгдэж, өмнөх оны үзүүлэлтэй харьцуулахад 5.5 хувиар өсөж 5 дугаарт эрэмбэлэгдсэн байна.
Төрийн 62 байгууллагаас үйлчилгээ авсан 7400 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон үйлчилгээ хүргэсэн 1360 албан хаагч, 795 шинжээчийн үнэлгээнд үндэслэн 2019 оны шударга байдлын үнэлгээг тооцон гаргав.
Энэ оны шударга байдлын үнэлгээгээр судалгаанд хамрагдсан 62 байгууллагын дундаж үнэлгээ 74.1 гарч өмнөх оны түвшингээс 5.4 пунктээр өссөн байна. Ийнхүү өсөхөд төрөөс үйлчилгээ авсан иргэдийн өгсөн үнэлгээ 8.4 пунктээр, төрийн албан хаагчдын өгсөн үнэлгээ 4.0 пунктээр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Эх сурвалж: www.iaac.mn
Сургалтаар тус байгууллагаас мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр хийгдэж байгаа ажлын үйл явц, цаашид анхаарах асуудлууд, нийтийн албанд авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллах боломж, арга замуудын талаар болон 2019 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг гаргахтай холбоотой нэгдсэн мэдээллээр хангаж ажиллаа.
Оюуны өмчийн газрын үйл ажиллагаа зохицуулсан хуулиудад нэмэлт болон шинэчилсэн найруулгыг төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулаад байна. Мөн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай шинэ хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхэд бэлтгээд байгаа ажээ. Эдгээр хуулийн төсөлд үнэлгээний олон улсын стандарт, Оюуны өмчийн үнэлгээ хийх мэргэжилтэн бэлтгэх, татвар хөнгөлөлт, чөлөөлөлт, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах сан байгуулах, гадаад улс оронд оюуны өмчийн бүтээлийн эрхийн хамгаалалт хийлгэхэд хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, оюуны өмчийн маргааныг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг тодорхой болгож өгсөн байна.
Инновацийн үйлдвэрлэлийн ноу-хау болох мэдлэгийг бүтээх, бүртгэх, баталгаажуулах, үнэлэх, арилжаалах,мэдээлэх, түгээх, үр шимийг хүртэх зэрэг эрх зүйн асуудлаар Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзоригтой ярилцлаа.
-Оюуны өмчийн ойлголтын талаар манай шинжлэх ухааны салбар салбарынхан мэддэг, хүндэлж, эрхэмлэдэг болсон. Жилд үйлчлүүлэгчдийн тоон өсөлтийг салбараар нь ангилбал манай шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн эзлэх хувь өндөр гарах болов уу?
-Монгол Улсад 1963 оноос өнөөг хүртэл шинэ бүтээлийн 4600 патент, ашигтай загварын 2792 гэрчилгээ, бүтээгдэхүүний загварын 3099 патент олгогдсон. Мөн үндэсний барааны тэмдгийн мэдүүлгээр 23887, Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр, Протоколын дагуу 50298 барааны тэмдэг, зохиогчийн эрхийн 11110 бүтээл бүртгэгдэж, гэрчилгээ олгогджээ. Энэ 2019 онд шинжлэх ухаан, утга зохиолын салбарын 629 бичмэл бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлийн санд бүртгэл хийсэн. Патентыг технологийн салбараар нь ангилан авч үзвэл хими-35,9 хувь, тоног төхөөрөмж-10,8 хувь, механик инженер-21,4 хувь бусад салбарт 31,9 хувийг тус тус эзэлж байна.
-Дэлхийн жишиг оюуны өмчийг худалдах, технологи дамжуулах, роялти хүртэх, хамтран эзэмших зэрэгарилжааны олон хэлбэрээр патентын үнэ цэнийг өсгөж байна. Харин манайд патентаа үнэлүүлэх хүсэлт гаргавал ямар үйл ажиллагааны дараа барьцаа хөрөнгөний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж, зах зээлийн эргэлтэд оролцох боломжтой вэ?
-Оюуны өмчийн газар нь Патентийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, хэрэгжүүлэн ажилладаг. Эдгээр хуулийн дагуу патент, гэрчилгээ олгож, зохиогчийн эрх үүсэж байгаа боловч патент, гэрчилгээ болон зохиогчийн эрх эзэмшигч нь оюуны өмчийн үр шимийг тэр бүр хүртэж чадахгүй байна.
Оюуны өмч бүтээхийг урамшуулах, хамгаалах, үнэлэмжийг өсгөхийн зорилго нь түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд оршдог. Монгол Улсын оюуны өмчийн салбарт мөрдөгдөж байгаа дээрх хуулиуд нь оюуны өмчийг төрөөс хамгаалах харилцааг голчлон зохицуулдаг ч хамгаалагдсан оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэхийг зохицуулаагүй байдаг. Энэ нь оюуны өмч нь патент, гэрчилгээ, хуулиар хамгаалагдсан ч эдийн засгийн үнэлэмж сул тул хуулийн этгээдэд оюуны өмчөөр хөрөнгө оруулах, оюуны өмчийн эрхээ барьцаалах, худалдах, тодорхой хугацаагаар бусдад ашиглуулах зэргээр иргэний эрх зүйн харилцаанд оролцоход эдийн хөрөнгөөс доогуур үнэлэгдэх бэрхшээлийг бий болгож байна. Уг оюуны өмчийн эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн зохицуулалтыг УИХ-ын гишүүн Н.Учрал санаачилж боловсруулаад УИХ-д өргөн бариад хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэсэн байгаа. Энэ хууль батлагдсанаар оюуны өмчийн үр өгөөжийг хүртэх эрх зүйн хамгаалалттай болох юм. Хэдийгээр хууль батлагдаж гараагүй ч оюуны өмчийн үйл ажиллагааг дэмжсэн энэ чиглэлийн байгууллагуудын мэдлэгийн цар хүрээ, ойлголт нэлээд нэмэгдсэн. Мөн уг хууль батлагдсан тохиолдолд Оюуны өмчөө барьцаалах, хувьцаа гаргах, даатгалд хамруулах боломж бүрдэх юм.
Шинжлэх ухаан технологийн салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачид болон хамтран ажилладаг салбар бүрийн төлөөлөгчдийн санал бодлыг сонсож, харилцан ярилцах, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой өглөөний цай хөтөлбөрийн эхний үйл ажиллагааг АШУҮИС-ийн Технологи, Инновацийг Дэмжих Төв ( TISCs)-ийн өнөөгийн болон ирээдүйн хөгжлийн чиг хандлага сэдвээр зохион байгууллаа.
Өглөөний цай хөтөлбөрийг нээж МУ-ын ОӨГ-ын ТЗУГ-ын дарга C.Ганзориг үг хэлсэн бол, АШУҮИС-ийн ИТДТ-ийн дарга З.Отгон АШУҮИС-ийн Технологи, Инновацийг Дэмжих Төв ( TISCs)-ийн өнөөгийн болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар товч танилцуулж, зочноор уригдсан ДОӨБ-ын ТИДТ-ийн мэргэжилтэн Випин Сахора Дэлхийн оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаа цаашид хэрэгжүүлэх хөтөлбөр, МУ-ын ( TISCs)-ийн сүлжээ, түүний нэг хэрэгжүүлэгч болох АШУҮИС-ийн Технологи, Инновацийг Дэмжих Төвийн үйл ажиллагаа идэвхжиж сайн туршлагууд олон болж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэн цаашид хамтран ажиллах талаар үнэтэй санал зөвлөмж өглөө.
МУ-ын ОӨГ-ын ТЗУГ-ын дарга C.Ганзориг, ДОӨБ-ын TИДТ-ийн зохицуулагч МУ-ын ОӨГ-ын ахлах шинжээч Б.Одгэрэл болон гадаад харилцааны мэргэжилтэн З.Гэрэлмаа нар АШУҮИС-ийн Инноваци, Технологи, Оюуны өмч бүтээгч эрдэмтэн судлаачдын сонирхсон асуултад хариулж сонирхолтой яриа өрнүүллээ.
АШУҮИС-ийн багш, судлаачдын 2019 онд “Scopus”, “Web of Science” зэрэг мэдээллийн санд бүртгэлтэй бүтээлийн тоо өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байгаа энэ цаг үед өглөөний цай хөтөлбөр цаг үеэ олсон чухал арга хэмжээ боллоо гэж оролцогчид дүгнэсэн.
Эх сурвалж: Otgon Zambal
Технологи ба инновацийг дэмжих төвүүдийг /TISCs/ чадавхжуулах, үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газраас Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагатай (ДОӨБ) хамтран “Технологи, Инновацийг Дэмжих Төвүүдэд сургалт, уулзалт зөвлөгөөнийг 12 дугаар сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
"Оюуны өмчийн мэтгэлцээн" тэмцээнд Оюуны өмчийн газрын шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч Б.Одгэрэл, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэгийн шүүгчид хамтран шүүж явууллаа.
Нэг баг 3 сурагчдын бүрэлдэхүүнтэйгээр нийт 35 баг оролцож Карл Попперийн мэтгэлцээний дүрмээр багууд мэтгэлцэн 1, 2-р тойргийн тоглолтоос шилдэг 16 баг, хасагдах шатны 1-р тойргийн тоглолтоос 8 баг, 2-р тойргийн тоглолтоос 4 баг үүнээс шилдэг 2 багийг зарлан аваргын төлөөх мэтгэлцээн үргэлжилж, тэмцээн маань маш өрсөлдөөнтэйгээр явагдан шүүгчид дүнгээ гаргалаа.
Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгэмдээ хувь нэмрээ оруулах, идэвхитэй иргэн болгон төлөвшүүлэх, оюуны өмчийн асуудлыг судалж, танин мэдэх, гаргалгаа гарц шийдлийг олох, өөрийгөө нээлттэй илэрхийлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн зорилгын хүрээнд Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн клиник сургалтын төв, Залуус өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөн, Хуулийн хөтөч клубийн хамтран зохион байгуулсан "Оюуны өмчийн мэтгэлцээн" тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харъяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн захирал Доктор (PhD) Д.Зоригтхүү нар Монгол улсад Технологи ба Инновацийг Дэмжих Төвүүдийн (TISC) үндэсний сүлжээ байгуулах тухай байгууллага хоорондын гэрээнд гарын үсэг зурж, инновацийг дэлгэрүүлэх үйлсд хамтран ажиллахаар боллоо.
Оюуны өмчийн газар нь Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагатай 2015 онд Монгол Улсад Технологи, Инновацийг дэмжих төвүүдийн үндэсний сүлжээ байгуулах тухай гэрээг байгуулан, улмаар эрдэм шинжилгээ, сургалт судалгааны 12 байгууллагатай Байгууллага хоорондын гэрээг байгуулан Технологи, инновацийг дэмжих төвүүдийг бий болгон шинжлэх ухаан, технологийн мэдээллийг хүртэх хүртээмжийг нэмэгдүүлэх, үр ашигтай ашиглах чадавхийг бэхжүүлэх, инновацийг дэлгэрүүлэх болон дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байна.
Тус арга хэмжээнд ДОӨБ-ын Ази Номхон далайн бүсийн орнуудын газрын зөвлөх Дэвид Симмонс, Малайз Улсын Малаяа Их Сургуулийн Шинжлэх Ухааны сургуулийн Биологийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэд захирал Юсризам Шарифуддин нар оролцож, туршлага, санал бодлоо солилцлоо.
#Кино уран бүтээлч та өөрийн бүтээлээ зохиогчийн эрхээ хамгаалуулснаар бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах дараах онцгой эрхүүдийг эдэлнэ.
#Кино уран бүтээлч та өөрийн бүтээлийг зохиогчийн эрхэд бүртгүүлснээр бүтээлийнхээ хувьд эдийн бус баялгийн эрх болон бүтээл ашиглах дараах онцгой эрхүүдийг эдэлнэ.
Зохиогчийн эрх гэдэгт ямар бүтээлүүд хамаарах вэ⁉️
#ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЭЛЖ КИНО УРЛАГАА ХАМГААЛЪЯ АЯН
#ОЮУНЫ_ӨМЧИЙН_ГАЗАР
#МОНГОЛЫН_КИНО_УРАН_БҮТЭЭЛ
Зохиогчийн эрх гэдэгт ямар бүтээлүүд хамаарах вэ⁉️
#ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЭЛЖ КИНО УРЛАГАА ХАМГААЛЪЯ АЯН
#ОЮУНЫ_ӨМЧИЙН_ГАЗАР
#МОНГОЛЫН_КИНО_УРАН_БҮТЭЭЛ
Оюуны өмч нь "Зохиогчийн эрх" болон "Аж үйлдвэрийн өмчийн эрх" гэсэн үндсэн 2 салбартай. Кино урлаг гэдэг нь зохиогчийн эрхийн салбарт хамаарах бөгөөд үүнтэй холбоотой зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу арга хэмжээ авч шийдвэрлэдэг.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 17 телевизэд 2018 оны 03 сарын 05-23-ны хооронд Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн хэрэгжилт, Оюуны өмчийн салбарт Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор шалгалт хийсэн.
Монгол Улсын худалдааг дэмжих ТРАМ төслийн дэмжлэгтэйгээр Бельгийн Вант Улсын Брюссель хотноо Европын Комиссын худалдааны ерөнхий газартай (DG Trade), Татвар гаалийн холбооны ерөнхий газар, (DG Taxud), Хөдөө аж ахуй орон нутгийн хөгжлийн газар, ДГБ зэрэг байгууллагуудтай хийх ажил хэргийн уулзалтанд Монгол улсаас Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газар, ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Оюуны өмчийн газар, МУИС-ийн Бизнесийн сургууль, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг 7 байгууллагын 11 холбогдох албаны хүмүүс оролцож байна.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг - Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн С.Ганзориг, Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл нар Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн орнуудын газрын зөвлөх Дэвид Симмонс, Малайз Улсын Малаяа Их Сургуулийн Шинжлэх Ухааны сургуулийн Биологийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дэд захирал Юсризам Шарифуддин нарыг 2019 оны 11 сарын 19-ны өдөр хүлээн авч уулзлаа.
2014 оноос МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар зохион байгуулагдаж байгаа Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган нь Монгол улсад энтрепренершипийг хөгжүүлэх, төрийн бодлого, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн механизмыг сайжруулах, энтрепренершипийн боловсрол түгээх төрийн болон төрийн бус байгууллагууд, энтрепренерүүдийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа бөгөөд жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байна.
2019 оны чуулганы зорилго нь "Инновацийн Соёл - Оюуны Өмч" сэдвийн дор энтрепренершипийн эко системд оролцогч талуудын хамтын ажиллагааны чиглэл, хүрээг тодорхойлж, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг бий болгож нэгдсэн ойлголтонд хүрэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажиллагааг эрчимжүүлэх юм.
Оюуны өмч, тэр дундаа кино урлагийн салбарт оюуны өмчийн эрх зөрчигдөж байгаа асуудалд мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, Кино урлагт оюуны өмчийг хамгаалах нэгдсэн бодлого, боломж, асуудлын шийдлийг эрэлхийлэхэд форумын зорилго оршино.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны Өмчийн Газар, Монголын Кино Уран Бүтээлийг Хамгаалах Холбоо хамтран ОЮУНЫ_ӨМЧИЙГ_ДЭЭДЛЭН_КИНО_УРЛАГАА_ХАМГААЛЬЯ_АЯН-ыг зохион байгуулж байна.
Фантастик продакшны уран бүтээл болох “37-р Точка” уран сайхны киног зохиогч, эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр CD /хатуу диск/-д хуулбарлан олшруулах, худалдах, цахим орчинд түгээх зэрэг нь зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль тогтоомжийг зөрчиж байгаа үйлдэл “Зөрчлийн тухай хуулийн 8.3.1"-д заасны дагуу дараах хариуцлагыг ногдуулах болно.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар 2019 оныг Мэдээлэл, сурталчилгааны жил болгож зарласан бөгөөд Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Архангай аймгийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан оюуны өмчийг өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдвээр сургалтыг явууллаа.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар 2019 оныг Мэдээлэл, сурталчилгааны жил болгож зарласан бөгөөд Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Завхан аймгийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан оюуны өмчийг өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдвээр сургалтыг явууллаа.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар 2019 оныг Мэдээлэл, сурталчилгааны жил болгож зарласан бөгөөд Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Увс аймгийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан оюуны өмчийг өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдвээр сургалтыг явууллаа.
Монгол Улсын Оюуны өмчийн газар, Дэлхийн Оюуны өмчийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэж буй “Брэнд, дизайныг хөгжүүлэх замаар бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, оюуны өмчийн орчныг бүрдүүлэх нь” төслийн хүрээнд дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан семинарыг амжилттай зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар 2019 оныг Мэдээлэл, сурталчилгааны жил болгож зарласан бөгөөд оюуны өмчийн талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд “Дотоод хэргийн их сургууль”-ийн 4-р курсийн оюутнуудыг Оюуны өмчийн газрын үйл ажиллагаатай танилцуулж, оюуны өмчийн ерөнхий ойлголт, оюуны өмчийн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа сэдэвт сургалтыг явууллаа.
Оюуны өмчийн газраас Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Баян-Өлгий аймгийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан оюуны өмчийг өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдвээр сургалтыг явууллаа.
Оюуны өмчийн газраас Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Ховд аймгийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан оюуны өмчийг өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдвээр сургалтыг явууллаа.
Оюуны өмчийн газраас Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Говь-Алтай аймгийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан оюуны өмчийг өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдвээр сургалтыг явууллаа.
Монгол Улсын Оюуны өмчийн газар, Дэлхийн Оюуны өмчийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэж буй “Брэнд, дизайныг хөгжүүлэх замаар бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, оюуны өмчийн орчныг бүрдүүлэх нь” төслийн хүрээнд 2 дахь өдрийн сургалтыг их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын Технологи ба Инновацийг дэмжих төвүүд, тэдгээрийн дэргэд бойжиж байгаа гарааны болон инновацийн компаниудын судлаач эрдэмтэн, багш оюутнуудыг хамруулан амжилттай зохион байгууллаа.
Оюуны өмчийн газраас Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Баянхонгор аймгийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан оюуны өмчийг өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдвээр сургалтыг явууллаа.
Оюуны өмчийн газраас Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Баянхонгор аймгийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан оюуны өмчийг өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдвээр сургалтыг явууллаа.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар 2019 оны Мэдээлэл, сурталчилгааны жил болгож зарласан бөгөөд оюуны өмчийн талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд бизнесийн байгууллага, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулан “Оюуны өмчийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт семинарыг 2019 оны 10 дугаар сарын 16-ы өдөр амжилттай зохион байгууллаа.
Оюуны өмчийн газар, Эрчим хүчний салбарт тэргүүлэгч “М-Си-Эс Интернэйшл” компанийн Инженерингийн газартай хамтран М-Си-Эс Интернэйшнл, Эрчим сүлжээ ХХК, Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо, Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбооны архитектор, инженер, техник технологийн ажилтнуудад зориулсан “Оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг эрэлхийлэх арга зам, түүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах” сэдэвт сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Бүгд Найрамдах Киргиз улсын засгийн газрын харьяа Оюуны өмч, инновацийн албатай Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн улсуудын ассамблейн 59 дүгээр чуулганы үеэр Монгол улсын Оюуны өмчийн газар “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт түүнийг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай хамтарсан төлөвлөгөөг баталж” Монгол талаас Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Бүгд Найрамдах Киргиз улсын талаас Оюуны өмч, инновацийн албаны дарга Динара Молдошева нар гарын үсэг зурлаа.
Женев хотноо 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эхэлсэн Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн улсуудын 59 дүгээр чуулганд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх Төв болон олон улсын бусад байгууллагуудын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн тэргүүтэй Оюуны өмчийн газар, Женев дэх Байнгын төлөөлөгчийн газрын төлөөлөгчид оролцож байна.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар 2019 оныг Мэдээлэл, сурталчилгааны жил болгож зарласан бөгөөд оюуны өмчийн талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Монголын өмгөөлөгчдийн холбооны дэргэдэх “өмгөөлөгч” мэтгэлцээний клубийн санаачилгаар гишүүн өмгөөлөгчдөд зориулж “Оюуны өмчийн ерөнхий ойлголт, оюуны өмчийн зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, тулгамдаж буй асуудал” сэдэвт сургалтыг явууллаа.
Монгол Улсын Оюуны өмчийн газрын төлөөлөгчид ОХУ-ын Москва хотод төвтэй EACOP-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Андрей Кричевскийтэй уулзаж, нийгэмлэгийн үйл ажиллагаа болон тухайн нийгэмлэгээс боловсруулсан хамгийн сүүлийн үеийн програм хангамж болох Hypergraph /програм хангамжийн багц/, FONMIX /дижитал үйлчилгээ/-тэй танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож найрсаг яриа өрнүүллээ.
Монгол Улсын Оюуны өмчийн газрын санаачлагаар 2013 оноос хойш Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Оюуны өмчийн газрын дарга нарын уулзалт болон бага хурлыг жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил “Газар зүйн заалт ба бүс нутгийн хөгжил” сэдвийн хүрээнд 3 талт уулзалтыг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, “Нарантуул” олон улсын худалдааны төв хамтран “Барааны тэмдгийн зөрчлөөс урьдчилан сэргийлье” сэдэвт хэлэлцүүлгийг 2019 оны 6 дугаар сарын 28-ний өдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ, Хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүү, О.Амарбат Итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Уранбилэг "Нарантуул" ОУХтөвийн Гүйцэтгэх захирал Б.Мишээл, нар оролцож, худалдаа эрхлэгчдэд "Монгол Улс дахь Барааны тэмдгийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа", тулгамдаж буй асуудал зэрэг сэдвээр танилцуулга хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
БНХАУ-ын Үндэсний Оюуны өмчийн газар нь дэлхийн оюуны өмчийн салбарын голлох 5 оролцогчийн нэг бөгөөд сүүлийн 8 жил тасралтгүй хүлээж авсан мэдүүлгийн тоогоороо дэлхийд тэргүүлж байгаа юм. Монгол Улсын Оюуны өмчийн газар тус газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан, өргөн хүрээнд хамтран ажиллаж байна.
Оюуны өмчийн газрын хамт олон 6 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймагт ажиллалаа.
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунангийн урилгаар Оросын Холбооны Улсын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев, Олон улсын хамтын ажиллагааны комиссын дарга Е.О. Будяков, ОХУ-ын Ерөнхий прокурорын орлогч, дэлхийн прокуроруудын холбооны гишүүн А.Г. Звягинцев, ОХУ-ын Хууль зүйн дэд сайд Д.В. Новак, ОХУ-ын Оюуны өмчийн газрын орлогч Л.Л. Кирий зэрэг 17 төлөөлөгч энэ сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.
Оюуны өмчийн газрын хамт олон 6 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймагт ажиллалаа.
Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгагдсан Оюуны өмчийн салбарын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг боловсронгуй болгох хүрээнд Оюуны өмчийн газар, Монголын архитекторуудын эвлэл хамтран 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Архитекторуудын ордны Хурлын танхимд дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, танилцуулгыг танилцууллаа.
Оюуны өмчийн газрын хамт олон 6 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймагт ажиллалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Оюуны өмчийн газар, Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газартай хамтран Дархан-Уул аймгийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан “ оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар 2019 оныг Мэдээлэл, сурталчилгааны жил болгож зарласан бөгөөд Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Орхон аймгийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдвээр сургалтыг явууллаа.
Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгагдсан Оюуны өмчийн салбарын гол хуулиуд болох Патентийн тухай хууль, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэг Хууль зүй, дотоод хэргийн яаманд байгуулагдан ажиллаж байна.
"Өрсөлдөөн дэх оюуны өмчийн үнэ цэнэ" сэдэвт онол, практикийн анхдугаар хурал (сэтгэе, бүтээе, өмчилье) 2019 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр МУИС-ийн төв номын санд амжилттай зохион байгуулагдлаа.
Оюуны өмчийн газрын удирдлага уг арга хэмжээнд оролцож, "Олон улсын оюун ухааны музей"-н Захирал, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч З.Түмэн-Өлзий гуайд Монголчуудын уламжлалт наадгай, оньсон тоглоомын гайхамшгийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, өөрийн оюун ухаан, авьяас билгээ зориулан оюуны өмчийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буйг нь үнэлж, Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлж, талархлын бичгийг гардууллаа.
Оюуны өмчийг дээдэлцгээе!
Жил бүрийн 4 дүгээр сарын 26-ний өдрийг дэлхий нийтээр оюуны өмчийн өмчийн эрхийг хамгаалах өдөр буюу “Дэлхийн оюуны өмчийн өдөр” гэж тэмдэглэдэг бөгөөд уг арга хэмжээний хүрээнд МУИС-ийн эрдэмтэн, судлаачдын бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжиж, инновацийн соёлыг төлөвшүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, зорилгын хүрээнд МУИС, Оюуны өмчийн газар хамтран МУИС-ийн Оюуны өмчийн өдөрлөг-2019 буюу "NUM IP DAY-2019"-г амжиллтай зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар, Шинжлэх ухааны академи, Үндэсний аж үйлдвэржилтийн бодлогын зөвлөл, Монголын зохиогчийн бүтээгчдийн нэгдсэн холбоо хамтран “Эрдмийн түлхүүр” хэмээх шагналыг уламжлал болгон жил бүр олгохоор болсон.
Дэлхийн урлаг соёлын академийн гишүүн, утга зохиолын доктор, бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхай нь Монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч билээ. Монголын утга зохиолд өөрийн гэсэн өвөрмөц төрхийг бий болгосон түүний шүлэг, зохиол нь гүн сэтгэлгээний, дахин давтагдашгүй байдаг.
Тэрээр 2018.11.26-ны өдөр 10 боть номынхоо нээлтийг Black box театрт хийсэн билээ.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар, Монголын Брэнд эзэмшигчдийн холбоотой хамтран “Дэлхий Үнэлсэн Монгол Брэнд” үзэсгэлэнг 2019 оны 04 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд “BlueMon” төвийн “Norphei Art” галерейд амжилттай зохион байгууллаа.
ХҮН БОЛГОНД ЗАЯАГДСАН ОЮУНЫ САНААНЫ ЧАДВАР БУЮУ ОЮУНЫ ӨМЧӨӨ АШИГЛАЖ, МОНГОЛ УЛСЫН ХӨГЖИЛД ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛЖ БУЙ, ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЭЛДЭГ ТА БҮХЭНД "ОЮУНЫ ӨМЧИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ИЙН МЭНДИЙГ ХҮРГЭЖ, ШИНИЙГ САНААЧЛАХ, БҮТЭЭН ТУУРВИХ ИХ ҮЙЛСЭД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ! МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ-ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ХАМТ ОЛОН
Дэлхийн Оюуны өмчийн эрхийн өдөрт зориулсан Монголын шинжлэх ухаан, технологийн салбар дахь оюуны өмч үйлдвэрлэгч эрдэмтэн, судлаачдын оюуныг үнэлж, биет бус хөрөнгөөр бүртгэх, хөрөнгө оруулалтын механизм бүхий орчинг бүрдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө босгох, технологи дамжуулах дэд бүтэц, соёлыг дэмжих ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Оюуны өмчийн соёлыг нутагшуулъя" нээлттэй илтгэл, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар 2019 оныг Мэдээлэл, сурталчилгааны жил болгож зарласан бөгөөд оюуны өмчийн талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Оюуны өмчийг хамгаалах холбоо ТББ-тай хамтран Санхүү, эдийн засгийн их сургуулийн оюутнуудын дунд зарласан “Оюуны өмч бидний амьдрал” сэдэвт видео бичлэгийн уралдааны дүн гарч шалгарсан оюутнуудад өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.
Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан. Тэдгээрийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгон худалдан авах бодлого баримтлахаар тогтсон.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.15 дахь заалт, Патентийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.15 дахь заалтад заасны дагуу Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах иргэнийг шалгаруулах сонгон шалгаруулалтыг Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо ТББ-тай хамтран 2019 оны 3 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд оюуны өмчийн салбарын хуулиуд болох Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Патентын тухай болон Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулиудыг шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгагдсан.
Үүний дагуу Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн боловсруулах ажлын хэсэг амралтын өдрүүдэд хуралдаж байна.
Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, тус газрын Аж үйлдвэрийн хэлтсийн дарга С.Урангэрэл, Аж үйлдвэрийн хэлтсийн барааны тэмдгийн шинжээч Л.Гэрэлмаа, Б.Оюунцэцэн, Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүү нар Франц Улсын Элчин сайдын яамны ажилтан ХАА-н атташе Матилд Хюссонуаг хүлээн авч уулзан газар зүйн заалтын өнөөгийн байдал, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, тодорхой ажлуудыг хамтран зохион байгуулахаар боллоо.
“Оюуны өмчийн эрх зүй, менежментийн үндсэн ойлголт, менежментийг сайжруулах” цуврал сургалтыг БСШУСЯ, Оюуны өмчийн газар, IP Consulting компани, Aзийн Хөгжлийн Банк хамтран 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зохион байгуулагдаж ХААИС-ийн 64 эрдэмтэн багш, судлаач нар хамрагдлаа. Сургалтаар Хөдөө аж ахуйн салбар дахь оюуны өмчийн тулгамдаж буй асуудал, эрхийн хамгаалалт, оюуны өмчийн үнэлгээ, инноваци, оюуны өмчийн хулгай, хуулбарлалтыг үл дэмжих судалгааны байгууллагын соёлыг хөгжүүлэх талаар хэлэлцлээ.
Эх сурвалж: Delgertsoo Dorjsuren
Оюуны өмчийн эрх зүйн салбар дахь судалгаа, шинжилгээний ажлыг дэмжих, судлаач, оюутан, багш нарын эрдэм шинжилгээний ажлыг урамшуулж, тэдний бүтээлч сэтгэлгээ, шинжлэх ухаанч хандлагыг нэмэгдүүлэх, хууль зүйн шинжлэх ухааны болон бодлогын тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилтын хүрээнд Оюуны өмчийн газар, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, ОТИС-ийн Хууль зүйн сургуультай хамтран “Оюуны өмчийн эрх зүйн тулгамдсан асуудлын хүрээнд” зарласан эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааны дүн гарч шалгарсан багш, оюутнуудад Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар 2019 оныг Мэдээлэл, сурталчилгааны жил болгож зарласан бөгөөд оюуны өмчийн талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутнуудад “Оюуны өмчийн ерөнхий ойлголт”-ын талаар сургалт явууллаа.
Сургалтаар Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ оюуны өмчийн ерөнхий ойлголтын талаар болон хяналт шалгалтын чиглэлээр мэдээлэл өгч, оюутнуудын сонирхсон асуултад хариу өглөө.
Дэлхийн оюуны өмчийн байгууллага, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Зохиогчийн эрхийн хорооны хамтран зохион байгуулсан “Ази-Номхон далайн бүсийн орнуудын Зохиогчийн эрхийн газрын дарга нарын уулзалт”-д тус газрын дарга Э.Эрдэнэсүрэн 2019 оны 4 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд оролцож, зохиогчийн эрхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хамтын удирдлагын байгууллагыг бэхжүүлэх, зохиогчийн эрхийг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулж, хэлэлцүүлэгт оролцов.
ЮНЕСКО буюу НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага анх 1995 онд жил бүрийн 4 дүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, жил бүр тэмдэглэн ирсэн уламжлалтай. Оюуны өмчийн газар 2019 оныг "Мэдээлэл, сурталчилгааны жил" болгон зарласан бөгөөд уг жилийн ажлын хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулж байна.
Дэлхийн оюуны өмчийн байгууллага, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам болон Зохиогчийн эрхийн хорооны хамтран зохион байгуулсан “Ази-Номхон далайн бүсийн орнуудын Зохиогчийн эрхийн газрын дарга нарын уулзалт”-д тус газрын дарга Э.Эрдэнэсүрэн 2019 оны 4 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд оролцож, зохиогчийн эрхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хамтын удирдлагын байгууллагыг бэхжүүлэх, зохиогчийн эрхийг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулж, хэлэлцүүлэгт оролцов.
Монгол Улс Нэгдсэн үндэсний байгууллагын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 1979 онд нэгдэн орсноос хойш эдүгээ 40 жил болж байгаа энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар нь Монголын Брэнд эзэмшигчдийн холбоотой хамтран “Дэлхий Үнэлсэн Монгол брэнд” үзэсгэлэнг 2019 оны 04 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд “BlueMon” төвийн “Norphei Art” галерейд зохион байгуулж байна.
Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сонгон шалгаруулалт 2019 оны 3 дугаар сарын 30-31-ний өдрүүдэд явагдана.
Сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2019 оны 3 дугаар сарын 27-ний өдрийн 13 цагт эхэлж 29-ний өдрийн 11:00 цагт дуусна.
Бүрдүүлэх материал:
/ Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны Худалдаа хөгжлийн банкны 453130018 тоот дансанд төлсөн баримт/
/Сорилгын шалгалтад тэнцсэн иргэд ярилцлагад ирэхдээ оюуны өмчийн салбарт 3-аас доошгүй жил ажилласан болохыг нотлох баримтыг бүрдүүлж ирнэ./
Сорилгын шалгалт 2019 оны 03 сарын 30 өдрийн 10цаг 30 минутанд эхэлнэ.
Шинийг санаачлагчдын тэргүүн эгнээг хошуучлан эх орныхоо үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үр өгөөжтэй, оюуны багтаамж арвин шинэ бүтээл, ашигтай загвар болон бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтын шинэ шийдлүүдийг сэдэж бүтээн шинэ төрлийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг нийгмийн хэрэгцээ болгон сэдэж бодох, сэтгэж бүтээх ажил үйлсээрээ манлайлагч Монгол Улсын Шилдэг зохион бүтээгч нартаа бүтээлч хөдөлмөр, бүтээгч чадварт төр засаг, түмэн олон тань итгэл найдвар тавьж байдаг билээ. Шилдэг зохион бүтээгчидээ цувралаар танилцуулж байна.
Монгол Улсад дахь Францын Улсын Элчин сайдын яамны ажилтан Симон Баклүти “Увсын чацаргана”-ны үйлдвэрлэлийн тогтолцоо, чацарганаар хийж буй бүтээгдэхүүний борлуулалт, удирдах байгууллагын үйл ажиллагаа зэрэгт дүн шинжилгээ хийхэд голлон ажиллаж, энэ семинараар үр дүнгээ тайлагнаж газар зүйн заалтын тухай судалгааны үр дүн, газар зүйн заалтыг хөгжүүлэх чиглэлээр, санал, зөвлөмж хуваалцлаа.
Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ)-ын Ерөнхий Ассамблейн 58 дугаар чуулган Женев хотноо 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд хуралдаж амжилттай өндөрлөлөө. Чуулганы хуралдаанд Монгол улсыг төлөөлж Оюуны өмчийн газрын дарга Э. Эрдэнэсүрэн, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн, ОӨГ-ын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С. Урангэрэл нар оролцов.
Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч Д.Бат-Эрдэнэ, Хяналтын улсын байцаагч Д.Наранбаатар, Б.Цэндээхүү нар Япон улсын NGK / NTK компанийн Маркетинг, борлуулалтын салбарын борлуулалтын ахлах Yuya Asano, Маркетинг, техникийн салбарын ахлах мэргэжилтэн Tomo Adachi нар болон Монгол Улс дахь борлуулагч NSPN компанийн Гүйцэтгэх захирал Б.Баяраа нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр зах зээл дээр борлуулагдаж байгаа NGK компаний бүтээгдэхүүн очлуур /свечи/-ын жинхэнэ болон хуурамч бүтээгдэхүүнийг хэрхэн таних талаар санал солилцлоо.
2013 оноос жил бүр уламжлал болгон зохион байгууллагдаж буй Оюуны өмчийн асуудлаарх гурван талт уулзалт 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын Сүжоу хотод эхэллээ. Уулзалтанд Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, шинэ бүтээлийн шинжээч Б.Одгэрэл, гадаад харилцааны мэргэжилтэн З.Гэрэлмаа нар, БНХАУ-ын Үндэсний оюуны өмчийн газрын дарга Шэнь Чанью, ОХУ-ын Холбооны оюуны өмчийн газрын дэд дарга Михайл Жамойдик болон төр, хувийн хэвшлийн хүндтэй төлөөлөгчид оролцож патент, барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хөгжлийн асуудлаар гурван улсын туршлага, бодлогын талаар танилцуулж, харилцан санал солилцож байна.
2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр БНХАУ-ын Сүжоу хотод зохион байгуулагдсан Монгол-Орос-Хятад гурван улсын оюуны өмчийн байгууллагуудын дарга нарын уулзалтын дараа тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Эрдэнэсүрэн БНХАУ-ын Жиангсу мужийн Нанжин хотод зохион байгуулагдсан “Зижин-Оюуны өмчийн олон улсын чуулган”-д хүндэт зочноор оролцлоо.
Оюуны өмчийн газраас зохион байгуулсан оюуны өмчийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай хамтарсан " Спортын нөхөрсөг тэмцээн " 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдлаа.
"Багануур үйлдвэрлэл технологийн парк" ОНӨТҮГазрын хүсэлтээр "Шинэ санаагаа оюуны өмчөөр баталгаажуулж хөрөнгө болгоё" сэдэвт сургалтыг Багануур дүүрэгт амжилттай зохион байгууллаа. Сургалтаар Оюуны өмчийн газрын шинжээч Б.Одгэрэл оюуны өмчийн эрхийн хамгаалалтын төрөл, тэдгээрийн онцлог ялгаа, оюуны өмч бизнесийн арга хэрэгсэл болох талаар болон мэдүүлэг бүрдүүлэхтэй холбоотой асуудлаар мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултанд хариу өглөө.