
Сургалтаар Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч Б.Одгэрэл, Зохиогчийн эрхийн хэлтсийн мэргэжилтэн Г.Ууганцэцэг нар дээрх байгууллагуудын архитектор, инженер, техник технологийн ажилтнуудтай шинэ санаа, санаачлага, инновацлаг шийдлийг хөхүүлэн дэмжихэд оюуны өмчийн мэдээллийн гүйцэтгэх үүрэг, зах зээлийн өрсөлдөөнд оюуны өмчийн тогтолцоог зөв, оновчтой ашиглах арга замын талаар дэлгэрэнгүй яриа өрнүүлж, санал солилцлоо.