МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа олон суваг дахин дамжуулах /ОТТ/үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийв

Оюуны өмчийн газрын Хяналт шалгалтын хэлтсээс Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ОТТ үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийв.

Шалгалтын бүрэлдэхүүнд Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга, хяналтын улсын ахлах байцаагч Д.Бат-Эрдэнэ, хяналтын улсын ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, Г.Бат-Оргил, хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүү, О.Амарбат, А.Төгөлдөр нар ажилласан бөгөөд шалгалтад Скай медиа корпораци ХХК-ийн SkyGo, Мобинет ХХК-ийн VOO, Грийн фючер ХХК-ийн LookTv, Эн Би Си ХХК-ийн Home media, МонголТВ HD ХХК, Ори Медиа ХХК-ийн Ori, Монголсат нэтворкс ХХК-ийн Motv хамрагдав.

Шалгалтыг гадаад, дотоод кино, контент болон түүний орчуулгыг ашиглах тохиолдол бүрд зохиогчийн эрхийн гэрээ байгуулж, зохих зөвшөөрөл авч байгаа эсэхэд хяналт тавих, зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн бөгөөд шалгалтад хамрагдсан хуулийн этгээдийн үйл ажиллагаанд зохиогчийн эрхийн зөрчил илрээгүй байна. Хяналт, шалгалтын хэлтсээс зохиогчийн эрхийн хууль тогтоомж, зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон цаашид анхаарч ажиллах бусад асуудлын талаар эрх бүхий этгээдэд Улсын байцаагчийн зөвлөмж өгсөн байна.

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос