
Уг сонгон шалгаруулалтад нийт 33 иргэн бүртгүүлснээс тестийн шалгалтад 32 иргэн оролцож, 22 нь тэнцэн хуульд заасан шаардлага болон ажлын туршлага дээр тулгуурсан ярилцлагын шалгалтад хамрагдсан.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо ТББ-ын Тэргүүн Э.Эрдэнэчимэг, мөн холбооны Гүйцэтгэх захирал Д.Батдэлгэр нар 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон үнэмлэхийг гардууллаа.