МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас зарласан Уламжлалт мэдлэг, уламжлалт соёлын илэрхийлэлд суурилсан Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд зориулсан хөтөлбөрт бүртгүүлэхийг урьж байна.  


Уламжлалт мэдлэг, уламжлалт соёлын илэрхийлэлд суурилсан Бизнес эрхлэлт нь улс, бүс нутгийн иргэдийн өвөрмөц болон баялаг соёл, уламжлалыг дэлгэрүүлэн таниулж, ажлын байр бий болгож, орлого олох боломжийг бүрдүүлдэг.

 

Гэвч орон нутгийн бизнес эрхлэгчид ихэвчлэн оюуны өмчийн талаарх мэдлэгдутмаг байгаагаас мөн  санхүүжилт болон бусад дэмжлэг дутмаг байгаагаас олон бэрхшээлтэй тулгардаг.

 

Энэхүү хөтөлбөр нь орон нутгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесээ хөгжүүлэхэд оюуны өмчийн хэрэгслийг үр дүнтэй ашиглах чадавхыг бэхжүүлэх,  уламжлалт мэдлэг, уламжлалт соёлын илэрхийлэлтэй холбоотой эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлт, инноваци, бүтээлч үйл ажиллагааг дэмжиж зорилготой юм.

 

Хөтөлбөр нь 2 үе  шаттай байх ба эхний шат болох сургалт нь Швейцарын Холбооны Улсын Женев хотноо 2023 оны 09 дүгээр сарын 18-22 өдрүүдэд зохион байгуулагдана.

 

Хөтөлбөрийн дараагийн үе шатанд төсөл, бизнест хамаарах оюуны өмчийг хэрэгжүүлэхэд оролцогчдод дэмжлэг үзүүлж, зааварчилгаа өгөх юм.

 

Тавигдах шаардлага

 

Оюуны өмчийн салбар болох уламжлалт мэдлэг, уламжлалт соёлын илэрхийлэлд суурилсан төсөл, бизнес эрхэлдэг гар урчууд, дизайнерууд, жүжигчид, судлаачид, эмч нар, тариаланчид зэрэг орон нутгийн бизнес эрхлэгч англи хэлтэй эмэгтэйчүүд энэхүү хөтөлбөрт хамрагдах боломжтой.

 

Зардлыг Дэлхийн оюуны өмчийн байгууллага хариуцна.

 

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг

 

https://surveys.wipo.int/s3/Application-Form-WIPO-Training-Mentoring-Matchmaking-Program-IP-Women-Entrepreneurs-Indigenous-Peoples-Local-Communities

 

холбоосоор орж холбогдох маягтыг бөглөн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс өмнө илгээнэ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагын https://www.wipo.int/tk/en/women_entrepreneurs/ холбоосоор орж авна уу.

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос