
“ДЭЛХИЙ ҮНЭЛСЭН МОНГОЛ БРЭНД” үзэсгэлэнгийн зорилго нь Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль” хүртсэн зохион бүтээгчдийг алдаршуулах, болон Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээрийн дагуу Дэлхийн улс орнуудад бүртгэгдсэн Монгол Улсын үйлдвэрлэгчдийн брэнд бүтээгдэхүүний дээж болон тэдний патент бүхий бүтээгдэхүүнийг сурталчлахад оршино.
Үзэсгэлэнд Дэлхийн оюуны өмчийн байгууллагын “Алтан медаль” хүртсэн 17 зохион бүтээгч, эрдэмтэн, судлаачдын болон бүтээлийн танилцуулга тавигдсан.
Монгол улс 1985 онд Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын хэлэлцээр, 2001 онд Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн тухай Мадридын Хэлэлцээрийн Протоколд тус тус нэгдэн орсон бөгөөд энэ хугацаанд Монгол Улс гадаадын нийт 50000 барааны тэмдгийн мэдүүлэг хүлээн авч бүртгэсэн ба Монгол Улсад дэлхийн улс орнуудад нийт 26 барааны тэмдэг бүртгүүлсэн ба энэхүү үзэсгэлэнд тэдгээр брэнд бүхий бүтээгдэхүүний дээжийг дэлгэн үзүүлж байна.