
Тэрээр чуулганы нээлтийн үеэр Монгол Улс Оюуны өмчийн эрхийг хамгаалах, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулж, бүс нутаг, хөрш орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь оюуны өмчийн эрхийг хамгаалахад чухал ач холбогдолтойг дурдаж, оюуны өмчийн асуудлаарх гурван улсын уулзалт, “Бүс ба зам” санаачлагын хүрээнд оюуны өмчийн асуудлаар өргөн хүрээнд хамтран ажиллаж буй түншлэлийн харилцааг дэмжиж буйгаа илэрхийллээ.
БНХАУ-ын Жиангсу муж нь 82 сая гаруй хүн амтай, 2017 оны байдлаар ДНБ-ийн хэмжээ 1,25 тэрбум ам.доллар, гадаад худалдааны хэмжээ 576 сая ам.доллартай тэнцэх хэмжээнд хүрсэн бөгөөд бүсийн хөгжил, амжиргааны түвшний үзүүлэлтээрээ Хятад Улсад тэргүүлдэг байна.
