МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ ТӨВҮҮДИЙГ /TISCs/ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ, УУЛЗАЛТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Өрсөлдөх чадвартай инновацийн бүтээгдэхүүн хөгжүүлэх судалгаа, хөгжүүлэлтийн үйл ажиллагаанд шинжлэх ухааны болон техникийн мэдээлэл онцгой ач холбогдолтой бөгөөд сургалтын үеэр ДОӨБ-ын Олон улсын дэд бүтцийн хөгжлийн газрын Мэдээллийн системийн мэргэжилтэн Випин Сароха “Патентын мэдээллийн үнэ цэнэ, хайлтын арга хэрэгсэл, стратеги”, “Patentscope ашиглан хайлт хийх”, “TISCs-ийг дэмжих ДОӨБ-ын үйл ажиллагаа” сэдвээр, TISCs-ийн сүлжээ байгууллагуудыг төлөөлөн МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төвийн (TISCs) ахлах мэргэжилтэн доктор Д.Лхагвасүрэн тус төвийн болон МУИС-иас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон сайн туршлагаа хуваалцлаа.

Тус сургалтанд МУИС, ШУТИС, ДХИС, ХААИС, АШУҮИС, ШУАкадеми, ШУТИС-ийн харьяа Эрдэнэтийн Технологийн сургуулийн TISCs-ийн төлөөлөл оролцлоо.

Уг сургалтанд Оюуны өмчийн газрын шинжээч, TISCs-ийн зохицуулагч Б.Одгэрэл “Монгол улс дахь TISCs-ийн сүлжээ: Өнөөгийн болон ирээдүйн хөгжил” сэдвээр 2015 оноос эхлэн хэрэгжүүлж буй төслийн үр дүн, мэдээ, тайланг танилцуулж, төслийн хүрээнд ирэх жилүүдэд хийгдэх үйл ажиллагааны чиглэл, холбогдох асуудлаар санал бодол, туршлага солилцон ажиллалаа.

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос