
Оюуны өмчийн газраас Технологи инновацийг дэмжих хөтөлбөрийн (TISC) хүрээнд Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн урилгаар "Оюуны өмчийн бодлого боловсруулахад анхаарах асуудал" сэдвээр сургалт, уулзалтыг зохион байгууллаа.
Өнөөдөр их, дээд сургуулийн орчинд ажил олгогч, ажилтны харилцаан дор шинээр туурвиж, зохион бүтээгдэж байгаа оюуны өмчид хамаарах асуудлуудыг тухайлбал, оюуны өмчийн эрх эзэмшигчийг тодорхойлох, ажилтан, байгууллагын эрх үүргийг тодорхой болгох, орлого хуваарилах, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зэрэг асуудлуудыг Оюуны өмчийн бодлогын баримт бичиг боловсруулахад хэрхэн тусгаж, анхаарч ажиллах талаар тус газрын Шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч, TISC хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл таниулан ажиллав.
Сургалт, уулзалтад Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүй, Хүмүүнлэг, Эдийн засгийн салбар сургуулиудын удирдлага болон багш нар оролцож, санал бодлоо чөлөөтэй солилцож, туршлага хуримтлууллаа.