МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН ХЭНТИЙ АЙМГИЙН ИРГЭД, ЖИЖИГ ДУНД БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛАН “ ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙН ХАМГААЛАЛТ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Оюуны өмчийн газраас Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Хэнтий аймгийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан оюуны өмчийг өөрсдийн бизнесийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах талаар “Оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдвээр сургалтыг явуулж мөн Оюуны өмчийн багц хуулийн төслийн Патентийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн талаар танилцууллаа.

Сургалтаар Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Барааны тэмдгийн шинжээч Б.Оюунцэцэн, З.Гэрэлмаа Бүтээгдэхүүний загварын шинжээч О.Оюунгэрэл Мэдээлэл технологийн мэргэжилтэн Ч.Сод-Эрдэнэ нар оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар болон хяналт шалгалтын чиглэлээр мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариу өглөө.

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос