МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

“ОЮУНЫ ӨМЧИЙН СОЁЛЫГ НУТАГШУУЛЪЯ

Шинжлэх ухаан, технологийн салбар дахь оюуны өмчийн эрхийн хамгаалалт, ашиглалтын талаархи тулгамдсан асуудлыг төр, хувийн хэвшлийнхэн хамтран хөндөж, хамтдаа хэлэлцэж оюуны өмчөөр дагнан судалж, соёлыг нутагшуулах зорилго бүхий хэлэлцүүлэгт уригдсан таван илтгэгчдийн илтгэл маш өргөн мэдээллийг агуулснаар оюуны өмчийн ойлголт, анхаарвал зохих мэдлэгийг инноваци бүтээгч үйлдвэрлэгч нарт харилцан түгээлээ.

“Оюуны өмчийн соёлыг нутагшуулъя" нээлттэй илтгэл, хэлэлцүүлэгт Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн хэлтсийн шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч Б.Одгэрэл Оюуны өмчийн эрх зүйн зохицуулалт сэдвээр салбарын хэмжээнд баримталж буй оюуны өмчийн талаар байр сууриа илэрхийлсэн ба монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо , эрдэм шинжилгээний байгууллагын патент эзэмшигч, гарааны компанийн захирал, эрдэмтэн, судлаачдын 70 гаруй төлөөлөл оролцож сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос