
Оюуны өмчийн газар, Дархан-Уул аймгийн засаг даргын тамгын газартай хамтран Дархан-Уул аймгийн иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан “ оюуны өмчийн эрхийн хамгаалалт” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар Оюуны өмчийн газрын Шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч Б.Оргилмаа, Барааны тэмдгийн шинжээч Л.Гэрэлмаа, Бүтээгдэхүүний загварын шинжээч О.Оюунгэрэл Хяналтын хэлтсийн улсын байцаагч Б.Цэндээхүү нар оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар болон хяналт шалгалтын чиглэлээр мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариу өглөө.
Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар 2019 оныг Мэдээлэл, сурталчилгааны жил болгож зарласан бөгөөд Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлын хүрээнд Орхон аймаг, Сэлэнгэ аймаг, Дархан-Уул аймгуудад ажиллалаа.
Цаашдаа Оюуны өмчийн газраас оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх ерөнхий ойлголтыг түгээх, олон нийтэд сурталчлах ажлыг орон нутгаар үргэлжлүүлэн зохион байгуулах бөгөөд тухайн үед нь сургалтын зарыг хүргэх болно.
ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЭЛДЭГ ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.