
Шалгалтаар дараах нийтлэг дутагдал илэрлээ. Үүнд:
Музейн үзмэрийн санд байгаа уран зураг, фото зураг, чихмэл бүтээл болон бусад уран бүтээлүүдийг худалдан, худалдан авах гэрээ хийж авсан боловч зохиогчийн эрхийн асуудлыг орхигдуулсан.
Театруудын хувьд үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа ажил гүйцэтгэх гэрээ, хөдөлмөрийн гэрээтэй боловч түүнд зохиогчийн эрхийн талаар тусгаагүй, тоглогдож байгаа ихэнх уран бүтээлүүдэд зохиогчийн эрх эзэмшигчээс зөвшөөрөл авч, зохиогчийн эрхийн гэрээ хийгдээгүй, театрын ажилтнуудын туурвисан бүтээл хэний эзэмшилд байхыг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулаагүй зэрэг дутагдал илэрч Улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж ажиллалаа.



