МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль батлагдлаа.

Төсөлтэй холбогдуулан асуулт асуусан гишүүдэд ажлын баг болон төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Учрал хариулт өгсөн. Тэрбээр хариултдаа, Хуулийн төслөөр Оюуны өмчийн тухай байгууллага, оюуны өмчийн байцаагчийн эрх үүргийг тодорхой болгож байгааг тайлбарлалаа. Монгол Улсад бүртгэлтэй оюуны өмчийг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчилж чадахгүй байгаагаас эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Нөгөө талаас, гадаадын оюуны өмчийг хамгаалах эрх зүйн орчин сул байдаг аж. Хуулийн төсөл батлагдсанаар, эдгээр асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ барааны тэмдэг зэрэг материаллаг бус баялаг эзэмшигч нь бүтээлээ барьцаалж зээл авах зэрэг боломж нээгдэнэ гэлээ. Төслийн ажлын багийн танилцуулснаар, Оюуны өмчийн газарт шинэ бүтээл жилд 170-180 орчим бүртгэгддэг байна. Ноднин ашигтай загвар 250-300 орчим, барааны тэмдэг 3900 бүртгэгджээ.Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 2017 оны тайланд дэлхийн хэмжээнд нийт 64.6 сая оюуны өмч бүртгэлтэй байгаа аж. Сүүлийн жилүүдэд оюуны өмчөө бүртгүүлэх хүсэлт, өргөдлийн тоо тасралтгүй өссөөр байгаа бөгөөд шинэлэг санаа, дэвшилтэт техник, технологи хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөөр байгаа юм.

                                                                                                                                                                                     Эх сурвалж: montsame.mn

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос