
Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Улаанбаатар төмөр замын Техникийн бодлого, стандарчлалын алба "Оюуны өмч, инноваци" өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт УБТЗ-ын алба, хэлтсүүд оролцож, өөрсдийн сүүлийн 3 жилд шинээр сэдэж хэрэгжүүлсэн шинэ бүтээл, ашигтай загваруудаараа үзэсгэлэн зохион байгуулсан юм. Тус арга хэмжээнд УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных, Ерөнхий инженер С.П.Старцев, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч дарга Н.Энхцогт, Суурь бүтэц хариуцсан замын орлогч дарга К.Р.Белош, Мэдээллийн технологи хариуцсан замын орлогч дарга К.В.Асланов болон албаны бусад хүмүүс оролцсон бөгөөд Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Амгалан оролцож, УБТЗ ХНН-ийг шинийг санаачлах, зохион бүтээх үйлсийг дэмжин, оюуны өмчийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, Оюуны өмчийн газрын "Хүндэт өргөмжлөл"-ийг гардуулан өглөө.








