МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

“БРЭНД, ДИЗАЙНЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗАМААР БИЗНЕСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ОЮУНЫ ӨМЧИЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СЕМИНАР 2 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Семинараар уг төслийн ерөнхий танилцуулга, төслийн хүрээнд хийгдэх ажлууд болон зах зээлд бизнесийг амжилттай, тогтвортой явуулахад нөлөөлөх хүчин зүйлүүд, брэнд, дизайны гүйцэтгэх үүрэг болон ЖДҮ-ийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүчин зүйлүүдийн талаар болон барааны тэмдэг, бүтээгдэхүүний загварын эрхийн хамгаалалтын онцлогийн талаар Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Хөгжлийн салбарын ахлах зөвлөх Франческа Тосо, брэнд, маркетингийн олон улсын зөвлөх Жэки Шарбонью, Оюуны өмчийн газрын бүтээгдэхүүний загварын шинжээч О.Оюунгэрэл, барааны тэмдгийн шинжээч Б.Оюунцэцэн нар илтгэл тавьж, мэдээлэл солилцлоо.

“Брэнд, дизайныг хөгжүүлэх замаар бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, оюуны өмчийн орчныг бүрдүүлэх нь” төслийг Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Бүгд Найрамдах Солонгос Улстай хамтран хэрэгжүүлдэг итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг барааны тэмдэг, газар зүйн заалт, бүтээгдэхүүний загвар зэрэг оюуны өмчийн системийг үр ашигтай хэрэглэх замаар бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Уг семинарт Технологи ба Инновацийг Дэмжих Төвүүдийн төлөөлөл Шинжлэх ухааны академи, ШУТИС, МУИС, АШУҮИС, ХААИС, Батлах хамгаалах их сургууль, “Шинэ Монгол” Технологийн дээд сургуулиас оролцсоноос гадна эдгээр сургуулиуд дээр инновацийн бүтээгдэхүүн хөгжүүлж байгаа эрдэмтэн судлаач, оюутан залуус бүхий нийт 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр энэхүү семинарыг амжилттай зохион байгууллаа.

ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЛЭГЧ ХАМТРАН ОРОЛЦСОН ШУТИС-ИЙН ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВИЙН ХАМТ ОЛОН БОЛОН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос