Оюуны өмчийн салбарын хөгжлийг хангах, тэр дундаа оюуны бүтээлээ үнэлүүлэх, хамгаалагдсан биет бус, оюуны баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах таатай боломжийг бий болгох хүрээнд харилцан мэдээлэл солилцох, салбарын оролцогчдын мэдлэгийг дээшлүүлэх, оюуны өмчийн салбарын мэргэжилтнүүдийг мэргэшүүлэн чадавхжуулах, эдгээртэй холбогдсон харилцаанд оролцогчдын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлэн, олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаад талархаж байна.
Хэлэлцүүлгийн үеэр талууд байгууллагынхаа үндсэн үйл ажиллагаа, оролцоо, чиг үүрэг, салбарын онцлогууд болон Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэлбэр, оюуны өмчийн үнэлгээний онцлогуудын талаар танилцуулж, харилцан санал солилцлоо.
Тус хэлэлцүүлэгт Оюуны өмчийн газар, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн гишүүн үнэлгээчид, Монголын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны гишүүд болон Шинжлэх ухаан технологийн сангийн төлөөллүүд нийт 70 гаруй холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.
ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЛЭХ СОЁЛ ТОГТОЖ, ТАЛУУДЫН ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ БЭХЖИХИЙН ЕРӨӨЛ ДЭВШҮҮЛЬЕ.