
Хамтын ажиллагааны зорилго нь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах таатай боломжийг бий болгох хүрээнд харилцан мэдээлэл солилцох, оюуны өмчийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, сургалтыг шат дараатайгаар зохион байгуулах, судлаачдын бүтээл туурвих, шинийг санаачлах, оюуны бүтээлийн эрхийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих, үр шимийг нь хүртээх, оюуны өмчийн ашиглалтыг нэмэгдүүлэх, зөрчлийг бууруулах, шинжлэх ухаан, технологи, инноваци, оюуны өмчийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн бодлогын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд оршино.