Оюуны өмчийн газар Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Увс чацаргана үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран газар зүйн заалтын талаарх ойлголт, туршлага хуваах хэлэлцүүлгийг танхимаар болон цахим хэлбэрээр явуулах гэж байна.
2022 оны 1 дүгээр сарын 13-нд Увс аймгийн чацаргана үйлдвэрлэгчдийн холбооны “Увсын чацаргана” газар зүйн заалт Европын Холбоонд бүртгэгдсэнтэй холбогдуулан тус газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгүүлсэн туршлага, сорилт боломжуудтай танилцах, газар зүйн заалтын ерөнхий ойлголт, ач холбогдол, тавигдах шаардлагууд, орон нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болоход газар зүйн заалт хэрхэн холбогдож буй талаар мэдээлэл хүргэх юм.