
Сургалт КОЙКА-гийн Глобал сургалтын төслийн хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд БНСУ-ын Оюуны өмчийн газар болон Оюуны өмчийн стратегийн агентлагийн эрдэмтэн, судлаачид хичээл зааж, монголын Оюуны өмчийн газрын шинжээчид, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч болон Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтийн оюуны өмчийн үнэлгээчид зэрэг нийт 27 хүн хамрагдаж, өнөөдөр сургалтаа амжилттай дүүргэн батламжаа гардан авав.