МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

“ЦАХИМ БҮСЛЭЛТ-НИЙГМИЙН СЭТГЭЛ ЗҮЙ” IV ЧУУЛГАНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Оюуны өмчийн газар нь Монголын сайтын холбоо, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Цахим бүслэлт-нийгмийн сэтгэл зүй” IV чуулганыг амжилттай зохион байгууллаа.
 
Манай улсын хувьд сошиал медиаг хүн амын 80 гаруй хувь нь ашиглаж, цахим орчинг түлхүү хэрэглэж байна. Үүнийг дагаад цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт, бусдыг гүтгэх, зүй бус үг хэрэглэх, оюуны өмчийн зөрчил, аливаа төрлийн хүчирхийлэл, мөн хүүхдийн эрх, аюулгүй байдал тулгамдсан асуудал болоод байгаа билээ.
 
Эдгээр асуудлаар нэгдсэн ойлголттой байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр баримтлах бодлого, шийдвэрийн талаар чуулганд оролцогч байгууллагууд хэлэлцүүлэг өрнүүлэв.
 
Чуулганд Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ панелистаар, Улсын ахлах байцаагч Г.Бат-Оргил “Цахим орчин дахь оюуны өмчийн асуудал” сэдвээр илтгэл тавьж оролцлоо.

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос