МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Швейцарын Холбооны Улсын Женев хотод болж буй Дэлхийн оюуны өмчийн байгууллагын 63 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр тус газрын дарга Г.Элбэгсайхан Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Захирал Дарен Танг нар Монгол Улсын зарим их сургуулийн хичээлийн хөтөлбөрт оюуны өмчийн агуулгыг тусгах, хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, багш нарыг сургах, мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах зорилготой санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын Соёл урлагийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургуулийн хөтөлбөрийг сайжруулах, оюуны өмчийн чиглэлээр багш нарыг мэргэшүүлэн сургах, гадаад улсаас зочин багш урьж сургалт, семинар зохион байгуулах боломжтой болох бөгөөд тус сургуулийн захирлууд өнөөдрийн арга хэмжээнд цахимаар оролцлоо.  

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Бүс, үндэсний хөгжлийн асуудал хариуцсан Орлогч захирал Хасан Клейб болон бусад албаны төлөөлөгчид байлцав.  

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос