“Харилцан хүндэтгэе” аяны хүрээнд Оюуны өмчийн газрын нийт алба хаагчдад зориулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсийн ахлах референт Х.Цэцгээ “Жендэр ба хүний эрх” сэдэвт сургалтыг зохион байгуулав. Сургалтад Оюуны өмчийн газрын 30 гаруй алба хаагч хамрагдаж, жендэр болон хүйсийн ойлголт, хүйсийн тэгш байдал, жендэрт холбогдох албан ёсны статистик мэдээг бодлого, шийдвэрт тусгах зэрэг асуудлаар ойлголт авч, санал солилцлоо.
✅ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ
✅ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ
✅ХАМТДАА ҮЛГЭРЛЭЕ