
Сургалтаар Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн ахлах байцаагч Ч.Эрдэнэбаяр, хяналтын улсын байцаагч Г.Бат-Оргил, Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн барааны тэмдгийн шинжээч Л.Гэрэлмаа, Захиргаа удирдлагын хэлтсийн IPAS системийн зохицуулагч, мэдээлэл технологийн мэргэжилтэн Ч.Сод-Эрдэнэ нар оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаар болон аж үйлдвэрийн өмчийн мэдүүлгийн системийн хайлт-ашиглалт, хяналт шалгалтын чиглэлээр мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариу өглөө.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, зар сурталчилгааны тухай хуулийн хэрэгжилтийн байдалд Өвөрхангай аймгийн Соёмбо, GMN, Арвай хээр чөлөөт, Хас телевизүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж хяналтын улсын байцаагчийн шаардлага хүргүүллээ.
ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЭЛДЭГ ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.