
Сургалт танхимаар 2022 оны 04 дүгээр сарын 07-08-ны өдрийн 08:30-18:00 цагийн хооронд Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны 4 давхрын хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Оюуны өмчийн газрын Бүтээгдэхүүний загварын ахлах шинжээч О.Оюунгэрэл “Бүтээгдэхүүний загварын тухай ойлголт” сэдвээр, Оюуны өмчийн газрын Барааны тэмдэг, газар зүйн заалтын ахлах шинжээч Б.Оюунцэцэн “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай ойлголт” сэдвээр сургалт орлоо. Уг сургалтад Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын болон аймаг, дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн эрхийн улсын бүртгэгч нар, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байна.

