МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН ӨДӨР БА МОНГОЛ УЛСЫН ОЮУНЫ ӨМЧИЙГ ХАМГААЛАХ ӨДРӨӨР “МОНГОЛ КОНТЕНТ” ХХК НЬ ОЮУНЫ ӨМЧИЙН ЗУУЧЛАЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭР БҮРТГЭГДЛЭЭ

“Монгол контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Чинзориг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн гэрчилгээгээ гардан авлаа.
 
Тус арга хэмжээнд Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Н.Сүнжидмаа, “Монгол контент” ХХК-ийн Энтертайментын хэлтсийн менежер Н.Бат-Эрдэнэ, маркетингийн мэргэжилтэн Т.Амарсанаа нар оролцсон бөгөөд оюуны өмчийн талаарх ойлголтыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос