МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

“МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ШИЛДЭГ ОЮУНЫ ӨМЧ БҮТЭЭГЧ”-ИЙН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Шагнал гардуулалтын арга хэмжээнд МУИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал, Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ш.Мэндбаяр, Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Г.Амарсанаа, Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг, Аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл, Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-эрдэнэ, Шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч, TISC хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл нар болон эрдэмтэн багш, судлаачдын төлөөллүүд оролцлоо.

Арга хэмжээг нээж Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Лодойравсал хэлсэн үгэндээ:
МУИС-ийн эрдэмтэн судлаачдын бүтээл туурвих, шинийг санаачлах эрдмийн ажил тасралтгүй өсөн нэмэгдэж ирсэн. Онолын суурь судалгаанаас хэрэглээнд чиглэсэн судалгаа, хөгжүүлэлтийн ажлууд эрчимжиж МУИС-ийн нэр дээр эзэмшилтэй бүртгэгдэж буй оюуны өмчийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Эдгээр оюуны өмчийг бизнесийн эргэлтэд оруулахад Инноваци, технологи дамжуулах төвөөс “Багш, оюутны стартап”, инновацийн төслийн грант олгохоос гадна оюуны өмчийн сургалт, инновацийн үзэсгэлэн, бизнес уулзалт зэрэг олон арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг. Өнөөдөр шагнал авч байгаа судлаачид цаашид эрдмийн ажлын үр дүнд бий болсон оюуны өмчөө лицензийн гэрээ байгуулах, гарааны компани байгуулах, дотоодын бизнесүүдтэй хамтран ажиллах зэргээр үйлдвэрлэлд нэвтрүүлж, Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд ашиг тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.

Оюуны өмчийн газрын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга С.Ганзориг хэлсэн үгэндээ: Оюуны өмчийн газарт их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудаас бүртгүүлсэн оюуны өмчийн статистик мэдээллээс харахад МУИС-ийн нэр дээр эрх эзэмшилтэй бүртгэгдсэн шинэ бүтээлийн тоо өндөр хувийг эзлэхийн зэрэгцээ технологи дамжуулалтын хүрээнд сайн жишиг тогтоон ажиллаж байна.

Оюуны өмчийн газар, ДОӨБ, ТИСК хөтөлбөрөөс зохион байгуулдаг олон арга хэмжээнд МУИС-ийн багш, судлаач, оюутнуудтай хамтран үр бүтээлтэй ажиллаж ирсэн.
Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, Оюуны өмч Инновацийн соёлыг түгээх, хэрэгцээг бий болгож байгаа багш, судлаачдын шинийг бүтээх бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, оюуны өмчийн соёлыг түгээн дэлгэрүүлж буй “МУИС-ийн Шилдэг оюуны өмч бүтээгч”-ээр шалгарсан нийт судлаачдад баяр хүргэж амжилт хүслээ.

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос