
Оюуны өмчийн газар Отгонтэнгэр их сургууль, Мэдээлэл технологийн үндэсний парктай хамтран оюутан залуучуудын дунд “Оюуны өмч ба Залуучууд: Ирээдүйнхээ төлөө зохион бүтээцгээе” оюуны бүтээл ба илтгэлийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Илтгэлийн уралдаанд Отгонтэнгэр их сургуулийн Эрх зүйн 4Г ангийн Б.Цэнд, оюуны бүтээл зохиох уралдаанд ундааны бөглөө ашиглан лаа хийсэн бүтээлээрээ Эрх зүйн 2-р анги шалгарсан байна.
Оюуны өмчийн газрын шинэ бүтээлийн ахлах шинжээч, TISC хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл “Оюуны өмч ба Залуучууд” сэдвээр, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өлзийтэгш “Олон улсад бүртгэлтэй Монгол улсын барааны тэмдэг” сэдэвт илтгэл тавьж оюутан залуучуудад мэдээлэл өгөв.


