МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

Барааны тэмдгийг барьцаалж 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгож эхэллээ.

-Манай сан улсын төсвийн санхүүжилттэй инновацын бүтээгдэхүүний патентын үнэлгээг хийсэн байдаг. Жишээ нь харшлын эсрэг бэлдмэл. Уг патентын жороор эцсийн бүтээгдэхүүн цөөн тоогоор үйлдвэрлэгдэж, мөн тоогоор хэрэгцээт зах зээлд нэвтэрсэн. Уг патентын өөрийн үнэлгээ 200 гаруй сая гэж мэргэшсэн үнэлгээчдийн баг үнэлсэн. Тухайн үнийн дүнг баталгаажуулах дараагийн алхам ОӨГ-т хандах уу?

-Оюуны өмчийн газарт хандаж болно. Патентын тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиар шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг, зохиогчийн эрхийн бүтээлийн үнэлгээг зохиогчийн хүсэлтээр баталгаажуулах, зохицуулалт байдаг.  

-Танай байгууллага оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нөхцөлөөр Улаанбаатар банктай хамтран ажиллах гэрээг үзэглэсэн. Тиймээс тухайн банк патентаар зээл олгох нэмэлт үйлчилгээг үзүүлэхэд бэлэн гэсэн үг үү?

-Оюуны өмчийн тэр дундаа Аж үйлдвэрийн өмчийн нэг төрөл болох барааны тэмдгийг барьцаалж зээл олгох үйлчилгээг нэвтрүүлсэн Улаанбаатар хотын банканд баярлалаа. Одоогоор тус банк барааны тэмдгийг барьцаалж 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгож байгаа. Патентын болон зохиогчийн эрхийн бүтээлийг цаашид барьцаалах талаар хамтран ажиллахад бол манай байгууллагын зүгээс дэмжиж ажиллана. Харин оюуны өмчийн бусад салбарын бүтээлийг барьцаалах талаар банк өөрсдөө шийдвэр гаргах байх. Ер нь дээр хэлсэн Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль батлагдсан тохиолдолд бүтээлийн төрлүүдийг барьцаалах, хувьцаа гаргах, даатгалд хамрагдах боломжтой болно. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын банк барааны тэмдгийг барьцаалж 25 аж ахуй нэгжид 800 гаруй сая төгрөгийн зээл олгож аж ахуй нэгж байгууллагад олгоод байна.

-Шинжлэх ухаан, технологийн сангийн оюуны өмчийн үнэлгээний анхны ажил нэлээд эрдэмтдэд хүрсэн тул үнэлгээний асуудлаар их хандаж байна. Хууль эрх зүйн хувьд шинжээчдийн ажлын хөлсийг тухайн хүсэлт гаргагч гаргах ёстой байдаг уу. Хувь хэмжээ нь хэд байдаг вэ?

-Оюуны өмчийн бүтээлийг үнэлэх баталгаажуулах талаар хүсэлт гаргагчид өөрсдөө үнэлж ирүүлж байгаа нь холбогдох хуулиудтай зөрчилдөөнтэй зүйлүүд бий. Мэдээж оюуны өмчийг үнэлэх баталгаажуулах талаар оюуны өмчийн газар тухайн үнийн дүнгийн 1-5 хүртэлх хувийг авах зохицуулалттай явж ирсэн. Үүнийг журмаар зохицуулсан.

-Биет бус хөрөнгийг бүртгэж баталгаажуулахаас гадна үнэлсэн ямар тохиолдол байна. Тухайлбал АПУ компанийннхан “Боргио” пивоны патентаа үнэлүүлсэн байдаг. Манай ОӨГ-аас томилогдсон шинжээч нар үнэлсэн үү?

-Оюуны өмчийн газаар үнэлгээг баталгаажуулсан. Оюуны өмчийн үнэлгээг баталгаажуулах ажил 2001 оноос эхэлсэн байдаг. Оюуны өмчийн бүтээлийг үнэлэх, баталуулсан 100 гаруй бүтээлд нийт 21 тэрбум гаруй үнэлгээг баталгаажуулсан байдаг. Эх сурвалж:www.eagle.mn

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос