МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ЖДҮ ЭРХЛЭГЧИД WIPO GLOBAL AWARDS-Д ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ.

WIPO GLOBAL AWARDSнь оюуны өмчийг арилжааны зориулалтаар ашиглахын зэрэгцээ инноваци, бүтээлч байдлаараа нийгэмд эерэг, онцгой хувь нэмэр оруулж буй ЖДҮ эрхлэгчид, аж ахуйн нэгж, хувь хүнийг шалгаруулдаг.

WIPO GLOBAL AWARDS-д дэлхийн өнцөг булан бүрээс оролцох боломжтой нээлттэй сонгон шалгаруулалт юм. Дэлхийн банкны тодорхойлолтоор ЖДҮ гэдэг нь “300 хүртэлх тооны ажилтантай, жилийн нийт борлуулалт,орлого 15 сая ам.доллар хүртэлх аж ахуйн нэгж”-ийг хэлнэ.

Нээлттэй сонгон шалгаруулалтад НҮБ-ын албан ёсны зургаан хэл буюу Англи, Араб, Хятад, Франц, Орос, Испани хэлээр мэдүүлгээ гарган оролцох боломжтой.

Бүртгэл 2023 оны 01 дүгээр сарын 16-наас 03 дугаар сарын 31-ний өдөр явагдаж 2023 оны 06 дугаар сарын 2 дахь долоо хоногт ялагчийг зарлан шагналыг Швейцарь улсынЖенев хотод гардуулна.

ЖДҮ эрхлэгч та бүхэн идэвхитэй оролцохийг хүсье.

WIPO GLOBAL AWARDS-дбүртгүүлэх холбоос: https://login2.wipo.int/am/saml2/jsp/idpSSOInit.jsp?metaAlias=/external/idp&spEntityID=https://g lobal-awards.wipo.int/saml/metadata  

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос