(Technology and Innovation Support Center - TISC)
Аж үйлдвэр, бизнес болон шинжлэх ухааны салбарт технологийн мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, инновацийг дэлгэрүүлэх болон дэмжих хэрэгсэл аж үйлдвэрийн өмчийг, ялангуяа, патентын тогтолцоогзүй зохистой ашиглах талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр Оюуны өмчийн газар нь Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага (ДОӨБ)-тай хамтран Технологи, Инновацийг Дэмжих Төвүүдийг байгуулан ажиллаж байна.
Оюуны өмчийн газар нь ДОӨБ-тай Монгол улсад Технологи, Инновацийг Дэмжих Төвүүдийг (ТИДТ) байгуулах тухай гэрээг 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байгуулж үндэсний зохицуулагч байгууллагаар ажиллаж байна. ДОӨБ-тай байгуулсан гэрээний дагуу Оюуны өмчийн газар нь их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай ТИДТ-ийг байгуулах тухай Байгууллага хоорондын гэрээ байгуулснаар тус төвүүд нь технологийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх замаар инновацийг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажпын үр ашгийг нэмэгдүүлэх, технологи дамжуулалт, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллаж байна.
ТИДТ байгуулах тухай Байгууллага хоорондын гэрээний дагуу Оюуны өмчийн газар нь дараах их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна:
ТИДТ-үүд нь дараах үйл ажиллагааг үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд зарим тохиолдолд төлбөртэй үйлчилгээг үзүүлж болно:
Энэхүү байгууллага хоорондын гэрээгээр дамжуулан үндэсний зохицуулагчийн хувьд Оюуны өмчийн газар нь ТИДТ-ийн үндэсний сүлжээ хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, технологи ба инновацийг дэмжих үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, оюуны өмчийн мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, патентын мэдлэгийн үнэ цэнэ, ашиглах арга замыг таниулах, улмаар их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудад инновацийг дэлгэрүүлэх болон дэмжих механизмыг бий болгож,үндэсний инновацийн үндэс суурийг бэхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.