Хүний зохион бүтээсэн оюуны өмчийг хамгаалах дэлхий дахины чиг хандлагын дагуу Монгол улс анхны баримт бичгийг 1944 онд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлөөс батлан гаргасан бөгөөд энэ нь “Шинэ юм зохион бүтээх ба үйлдвэрт оновчтой сайн санал гаргагчдыг шагнаж урамшуулах тухай заавар” юм. Энэ үеэс эхлэн оюуны өмчийг хамгаалах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, урамшуулан дэмжих үүргийг төрийн тодорхой байгууллагууд хөгжлийн тодорхой үеүдэд гүйцэтгэсээр иржээ. Тухайлбал,
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 175 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар нэртэйгээр, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа шинээр байгуулагдав.
Оюуны өмчийн газар нь салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, оюуны өмчийн хамгаалалтын талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх, оюуны үнэт зүйлийг эрх зүйн хувьд баталгаажуулах, тэдгээрийн зохиогч, эрх эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, энэ талаарх эрх зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх замаар оюуны өмчийг хөгжүүлэх төрийн бодлогын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх, сурталчилгааг өргөжүүлэх, оюуны бүтээл туурвигчдын үйл ажиллагааг сурталчлах, урамшуулан дэмжих чиг үүрэгтэй юм.
Оюуны өмчийн эрхийн хамгаалалттай холбоотой анхны баримт бичиг батлагдсанаас хойш 1960 онд Нээлт, шинэ бүтээл, оновчтой саналын дүрэм, 1963 онд Иргэний хуулиар, 1967 онд Барааны тэмдэг, гарлын газрын заалтын тухай дүрэм, 1976 онд Бүтээгдэхүүний загварын дүрэм, 1993 онд Барааны тэмдэг, аж ахуйн нэгжийн нэрийн тухай хууль, эрх зүйн актууд батлагдаж байсан. 2004 онд Патентийн тухай хууль болон Зохиогчийн эрх болон хамаарах эрхийн тухай хууль, 2010 онд Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хуулийг ту тус шинэчлэн батлав.
Оюуны өмчийн эрхийн хамгаалалтад оюуны өмчийн олон улсын тогтолцоонд нэгдэх явдал нэлээд чухал ач холбогдолтой. Энэ үүднээс:
Оюуны өмчийн газар нь дарга, Захиргаа удирдлагын газар-Санхүү, аж ахуйн хэлтэс, Аж үйлдвэрийн өмчийн газар-Патент барааны тэмдгийн хэлтэс, Зохиогчийн эрхийн газар, Хяналт шалгалтын газар-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хяналт, шалгалтын хэлтэс гэсэн бүтэцтэй, нийт 59 албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна.