МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Маргаан шийдвэрлэх комисс

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛ 2021 ОНЫ 6 САРААС 2022 ОНЫ 4 САРЫН 19-НЫ ХООРОНД ХУРАЛДАЖ ДАРААХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ГАРГАЛАА.

1. Итгэмжпэгдсэн төлөөлөгч Л.Батжаргалаас гаргасан M-1484700 дугаартай “GEI” барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан эцсийн шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдлыг Маргаан шийдвэрлэх зөвлөлын хуралдаанаар хэлэлцэж 2021 оны 06 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай тогтоолоорбүртгэхээс татгалзсан шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

2. Италийн Italchimica компаний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Жаргалангын гаргасан 1286407 дугаартай DERMOMED барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан эцсийн шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдлыг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Маргаан шийдвэрлэх зөвлөлын хуралдаанаар хэлэлцэж 03 дугаартай тогтоолоор бүртгэхээс татгалзсан шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

3. Росторг” ХХК-аас гаргасан Оюуны өмчийн газрын даргын 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/72 дугаар тушаалаар олгосон 40-0019872 улсын бүртгэлийн дугаартай “БАЗАЛИТ” барааны тэмдгийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Маргаан шийдвэрлэх зөвлөлын хурлаар хэлэлцэж 04 дугаартай тогтоолоор гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 

4. Иргэн В.Болормаа, Б.Батцэнгэл нараас гаргасан Оюуны өмчийн газрын Шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10-2017-0006107 мэдүүлгийн дугаартай “Торомны ноосыг бүтцийн эвдрэлгүйгээр угаах технологи” шинэ бүтээлийг бүртгэхээс татгалзсан шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох тухай гомдлыг 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдөр Маргаан шийдвэрлэх зөвлөлын хуралдаанаар хэлэлцэж 05 дугаартай тогтоолоор бүртгэхээс татгалзсан шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

5. Итгэмжпэгдсэн төлөөлөгч Г.Ариунаагаас гаргасан Оюуны өмчийн газрын Оюуны өмчийн газрын барааны тэмдгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргасан M-1465948 дугаартай “ШКОДА” барааны тэмдгийн бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдлыг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Маргаан шийдвэрлэх зөвлөлын хуралдаанаар хэлэлцэж 06 дугаартай тогтоолоорбарааны тэмдгийг бүртгэсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

6. Итгэмжпэгдсэн төлөөлөгч Г.Ариунаагаас гаргасан Оюуны өмчийн газрын Оюуны өмчийн газрын барааны тэмдгийн шинжээчийн M-1469690 дугаартай /далавчтай сум/, M-1476367 SKODA барааны тэмдгүүдийн зарим ангилал, зарим ангилалын нэрсийн бүртгэлийг эсэргүүцэж, хүчингүй болгуулах тухай гомдлыг 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр Маргаан шийдвэрлэх зөвлөлын хуралдаанаар хэлэлцэж 07 дугаартай тогтоолоор барааны тэмдгийг бүртгэсэн шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ КОМИСС ХУРАЛДАЖ ДАРААХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА.

1. “Дэлгэр IP and Mongolia law” ХХН-өөс гаргасан “Миракс корпорэйшн” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн Улсын бүртгэлийн 40-0018007 дугаартай “Happy day” барааны тэмдгийн зарим ангилалыг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020.01.30-ны өдөр Маргаан шийдвэрлэх комиссын хурлаар хэлэлцүүлж, 01 дүгээр тогтоолоор гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. 

2. “Жи Эн энд Ко” оюуны өмчийн итгэмжлэгдсэн товчооноос гаргасан “Guandong Puss Investment” компанийн нэр дээр бүртгэгдсэн Улсын бүртгэлийн 40-0019148 дугаартай NOME барааны тэмдгийг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020.01.30-ны өдөр Маргаан шийдвэрлэх комиссын хурлаар хэлэлцүүлж, 02 дугаар тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. “Дархан халдун” ХХК-аас гаргасан мэдүүлгийн 30-2019-0003717 дугаартай “Буудай” хэвийн боовонд бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020.03.26-ны өдөр Маргаан шийдвэрлэх комиссын хурлаар хэлэлцүүлж, 03 дугаар тогтоолоор гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

4. Иргэн Ж.Баясгалангаас ирүүлсэн мэдүүлгийн 30-2019-0003777 дугаартай “Олон нийтийн цахим сүлжээ сайт”-ын загварт Бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020.03.26-ны өдөр Маргаан шийдвэрлэх комиссын хурлаар хэлэлцүүлж, 04 дүгээр тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5. “Бөртэ” төрийн өмчит үйлдвэрийн газраас гаргасан мэдүүлгийн 30-2019-0003793 дугаартай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний дүрэмт хувцасны загварт Бүтээгдэхүүний загварын патент олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020.03.26-ны өдөр Маргаан шийдвэрлэх комиссын хурлаар хэлэлцүүлж, 05 дугаар тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6. Патент Марк Оюуны өмчийн итгэмжлэгдсэн товчооноос гаргасан мэдүүлгийн 10-2016-0005819 дугаартай “Бичил ширхэглэгт эм түгээх систем” нэртэй бүтээлд Шинэ бүтээлийн патент олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлыг 2020.03.26-ны өдөр Маргаан шийдвэрлэх комиссын хурлаар хэлэлцүүлж, 06 дугаар тогтоолоор гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.


ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ КОМИСС ХУРАЛДАЖ ДАРААХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА.

Red bull барааны тэмдгийн эзэмшигч Швейцар Холбооны Улсын Red Bull AG компанийн хүсэлтээр Лий ман лоу Монгол ХХН төлөөлж, Оюуны өмчийн газрын маргаан шийдвэрлэх комисст Польш Улсын Ilona Olejniczak компанийн нэр дээр бүртгэгдсэн Pitbull барааны тэмдэг төсөөтэй байна гэж гомдол гаргасныг Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 5 дугаар сарын 28-ны хурлаар хэлэлцэж гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ КОМИСС ХУРАЛДАЖ ДАРААХ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА.

Nike барааны тэмдгийн эзэмшигч Nike Innovate C.V компанийн хүсэлтээр ЦЭНД & АССОШЕЙТС төлөөлж, Оюуны өмчийн газрын маргаан шийдвэрлэх комисст БНХАУ-ын Guirenniao CO,Ltd компанийн нэр дээр бүртгэгдсэн барааны тэмдэг төсөөтэй байна гэж гомдол гаргасныг Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 5 дугаар сарын 28-ны хурлаар хэлэлцэж гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Хаяг

БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр

Вэб холбоос