МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ДЭЛХИЙН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГА, БНСУ-ЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ДЭМЖЛЭГТЭЙГЭЭР БНСУ-ЫН ШИНЭ БҮТЭЭЛ, ИННОВАЦИЙГ ДЭМЖИХ НИЙГЭМЛЭГЭЭС ЭРХЛЭН ГАРГАСАН “HOW TO MAKE GREAT IDEAS FOR INVENTION” НОМЫГ МОНГОЛ ХЭЛ РУУ ОРЧУУЛАХ, ХЭВЛҮҮЛЭХ ЭРХИЙГ СОЛИЛЦОХ ТЭМДЭГЛЭЛД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Мөн энэ үеэр Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Зохиогчийн эрх, бүтээлч үйлдвэрлэлийн салбар хариуцсан дэд захирал Силви Форбинтой уулзаж, Монгол Улсад зохиогчийн эрхийн чиглэлээр хамтран ажиллах хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

БНСУ-ын Оюуны өмчийн газрын дарга Др.Пак Вонжү болон Шинэ бүтээл, инновацийг дэмжих нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүнхү Ко нартай хоёр талын уулзалтыг 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хийлээ.

Уулзалтын үеэр Дэлхийн оюуны өмчийн байгууллага, БНСУ-ын Оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр БНСУ-ын Шинэ бүтээл, инновацийг дэмжих нийгэмлэгээс эрхлэн гаргасан “How to make great ideas for invention” номыг Монгол хэл руу орчуулах, хэвлүүлэх эрхийг солилцох тэмдэглэлд гарын үсэг зурлаа. Уг ном нь БНСУ-ын бага, дунд сургуулийн сурагчдад зориулсан, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, оюуны өмчийн талаарх суурь ойлголтыг олгох зорилготой багш, сурагчдад зориулсан цуврал ном бөгөөд тус байгууллагын хэрэгжүүлсэн хамгийн амжилттай төсөл юм.

Уулзалтын үр дүнд олон нийтийн оюуны өмчийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр цуврал сургалтууд зохион байгуулах, сургагч багш бэлтгэх, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан оюуны өмчийн мэдлэг олгох хөтөлбөр боловсруулахад дэмжлэг үзүүлэх, оюуны өмчийн эрх зүйн тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэх, оюуны өмчийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор холбогдох багш, оюутнуудыг Солонгос Улсад сургах зэргээр хамтран ажиллахаар харилцан тохирлоо.

 

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос