
Уулзалтыг МУИС-ын Инноваци, Технологи Дамжуулах Төвийн хүсэлтээр ТИСК хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд тус сургуулийн багш, судлаач нарт БНСУ-ын Шинэ бүтээлийг дэмжих холбооны (KIPA) Гадаад хамтын ажиллагааны газрын зөвлөх Со Мин Жеон, Оюуны өмчийн Газрын гадаад харилцааны ахлах мэргэжилтэн З.Гэрэлмаа, ТИСК хөтөлбөрийн зохицуулагч, ахлах шинжээч Б.Одгэрэл нар төслийн талаарх мэдээлэл өгч, туршлага солилцлоо.“Оновчтой технологийг хөгжүүлэх”, “Нэг сум-нэг брэнд” төслийн талаарх мэдээлэлтэй дараах холбоосоор (https://www.ipom.gov.mn/index.php?page=40&news=1111) орж танилцана уу.