Чуулганы нэгдсэн хуралдааны хүрээнд инновацийн хүний нөөцийн бодлого, хэрэгжилт, оролцоо хамтын ажиллагаа, бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд оюуны өмчийн гүйцэтгэх үүрэг, хөгжлийн бодлого төлөвлөлтийн инноваци, их сургууль, үйлдвэрлэлийн салбарын хамтын ажиллагаа ба инновацийг дэмжих нь, их сургуулиудад инновацийн соёлыг төлөвшүүлэх нь чиглэлээр илтгэлүүд, “Гарааны бизнесийн соёлын онцлог, туршлага” сэдвийн хүрээнд Хөгжлийн шийдэл ТББ-ын ерөнхий зөвлөх Э.Бат-Орших, Анд глобал үйл ажиллагаа эрхэлсэн захирал В.Баярсайхан нар нийгмийн энтрепренершил ба орон нутгийн хөгжил, компанийн соёл ба энтрепренер сэтгэлгээний чиглэлээр илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
Үндсэн илтгэлийн дараагаар салбар хуралдаан нэг “Оролцогч талуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх арга зам”, салбар хуралдаан хоёр “Оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломж” чиглэлээр зохион байгуулагдаж энтрепренерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд, их дээд сургуулиудын удирдлага, багш, судлаачид, оюутнууд, бизнес эрхлэхээр төлөвлөж буй залуучууд, гарааны бизнес, жижиг дунд бизнес эрхлэгчид, төрийн байгууллага, гарааны бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, олон улсын байгууллагын төлөөлөгч нар оролцлоо.
ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЛЭГЧ ХАМТРАН ОРОЛЦСОН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛЛҮҮДДЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!
