
Оюуны өмчийн үнэлгээчнээр мэргэшүүлэх анхан шатны 2 дахь удаагийн сургалтыг 3 дугаар сарын 17-оос 19-ний өдрийн хооронд зохион байгууллаа. Анхан шатны сургалтдаа амжилттай хамрагдсан үнэлгээчдэд Оюуны өмчийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Амгалан гэрчилгээ гардуулан өгч, ажлын амжилт хүсэв.
