
Мөн энэхүү арга хэмжээний хүрээнд МУИС нь өөрийн тогтвортой, найдвартай хамтран ажиллагч, их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагаанд оюуны болон материаллаг хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын байгууллага, хувь хүний хамтын ажиллагааг алдаршууллаа.
Түүнчлэн инноваци, технологи дамжуулалт, оюуны өмчийн менежмент, гарааны компанийн эрхзүйн асуудал зэрэгт мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ авах, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын түншлэлийг хөгжүүлэхэд харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор МУИС, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Монголын хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус үйл ажиллагааны үеэр МУИС-ийн “Шилдэг оюуны өмч бүтээгч”, “Шилдэг түнш” шагналыг гардууллаа.
Хэлэлцүүлэгт Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн, Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-эрдэнэ, Аж үйлдвэрийн хэлтсийн дарга С.Урангэрэл нар оролцож, “Оюуны өмчийн эрхийн хэрэгжилт” сэдвийн хүрээнд Оюуны өмчийн Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Оюуны өмчийн шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа.
ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЭЛДЭГ МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОНД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!