
Уг судалгаагаар дамжуулан газар зүйн заалтууд нь тухайн орон нутгийн хөгжил, хүнс хөдөө аж ахуйн салбар хоорондын уялдаа холбоонд хэрхэн түлхүүр болж болохыг танилцуулсан юм.
Франц, Монголын хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа семинарт Оюуны өмчийн газрын Барааны тэмдгийн шинжээч Л.Гэрэлмаа, Б.Оюунцэцэн, Хяналтын улсын байцаагч Б.Цэндээхүү, Д.Наранбаатар нар оролцож, Барааны тэмдгийн шинжээч Л.Гэрэлмаа Монгол Улсын газар зүйн заалтын талаар илтгэл тавьлаа.
Тус семинараар Франц Улс "Увсын чацаргана"-ыг Газар зүйн заалт бүхий бүтээгдэхүүний жишиг болгон хөгжүүлэхэд Монголд дэмжлэг үзүүлж, уг бүтээгдэхүүнийг Европын холбоонд бүртгүүлэхээр ажиллаж байна.
