
Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмчийн газар хамтран 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эдгээр хуулиудын шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, танилцуулгыг оюуны өмчийн салбарын аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн холбоод, хамтын удирдлагын байгууллага, төрийн бус байгууллага болон иргэдэд танилцууллаа.
Танилцуулгын үеэр олон санал гарсан бөгөөд оролцогчдын дийлэнх нь эдгээр хуулиудын төслийг цаг алдалгүй УИХ-аар батлуулах зайлшгүй шаардлага байгааг онцолж байлаа.
Дараагийн удаад Оюуны өмчийн газраас тодорхой сонирхлын бүлгүүдийн хүрээнд цуврал хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах бөгөөд тухайн үед нь хэлэлцүүлгийг зарыг хүргэх болно.
ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЭДЭЛДЭГ ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.