Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Технологи дамжуулах төв, Оюутны соёл, үйлчилгээний албатай хамтран “Ирээдүйнхээ төлөө бүтээе” сэдэвт оюутны инновацийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнг ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн төв байр (VIII)-нд зохион байгууллаа.
Урилгаар Оюуны өмчийн газрын Шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч, Дэлхийн оюуны өмчийн Технологи, инновацийг дэмжих үндэсний сүлжээ /TISC/ хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл оролцож, зохион бүтээгч оюутан залууст оюуны өмчөө хамгаалах ач холбогдолын талаар илтгэл тавив.
Тус үзэсгэлэнг жил бүр ШУТИС-ийн оюутны эрдмийн чуулганы хүрээнд зохион байгууллагддаг бөгөөд энэ удаад ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн 110 оюутны 40 бүтээлийг олон нийтэд танилцуулж, шилдэг бүтээлийг шалгаруулав. Тус уралдааны шилдэг бүтээлийг 5 дугаар сарын 16-22-ны өдрүүдэд үргэлжлэх “Монголын инновацийн 7 хоног” арга хэмжээнд танилцуулна.