№ |
Бүрдүүлэх материал |
Тайлбар |
||||||
1 |
Шинэ бүтээлийн өргөдөл |
Мэдүүлгийн өргөдлийн маягт Маягтыг зааврын дагуу бөглөсөн байх / Маягтыг Оюуны өмчийн газрын www.ipom.gov.mn веб сайтаас авч бөглөнө./ |
||||||
2 |
Тодорхойлолт /товч тайлбар, томъёолол/ |
1. Шийдлийн нэр / хийсвэр болон бэлэг тэмдгийн илэрхийлэл байж болохгүй бөгөөд шинэ бүтээлийн мөн чанарт нийцсэн байна/ 2. Шийдлийн хамаарах болон ашиглах салбар /Дэвшүүлж буй шинэ бүтээл нь техникийн ямар салбарт хамаарагдах, түүнийг техникийн ямар обьектод ашиглах/ 3. Уг шийдэлтэй төсөөтэй шийдлүүдийн мөн чанарын тухай / Шинэ бүтээлээр дэвшүүлсэн зорилгыг урьд нь хэрхэн шийдвэрлэсэн, монгол улсад болон дэлхийн улс орнуудад ашиглагдаж байгаа төсөөтэй шийдлүүдийг тодорхой тайлбарлан бичнэ/ 4. Төсөөтэй саналуудаас сонгон авч мэдүүлж байгаа шийдэлтэйгээ харьцуулан жишсэн адил шийдлүүдийн мөн чанар /Дэвшүүлсэн шинэ бүтээлийн үндсэн шинж чанаруудтай тохирсон, ижил буюу ойролцоо шийдлийг сонгон, түүний мөн чанарыг тодорхойлон бичнэ. Мэдээлэл авсан эх сурвалжийг заана/ 5. Харьцуулж байгаа шийдлүүдийн дутагдалтай талуудын тухай /Дэвшүүлсэн шинэ бүтээлээр арилгахыг зорьсон дутагдалтай талыг хамааруулна/ 6. Шинэ бүтээлээр дэвшүүлж байгаа шийдлийн зорилго /Дэвшүүлсэн шинэ бүтээлээр мэдэгдэж байгаа дутагдалтай талыг арилгаж, ямар зорилгод хүрч болохыг шинжлэх ухаан, үйлдвэрлэл- технологийн давуу байдлыг тодорхойлсон зорилгыг гаргаж өгөх / 7. Шинэ бүтээлээр дэвшүүлж байгаа мөн чанар /Дэвшүүлсэн шинэ бүтээлийн ялгагдах үндсэн шинжүүдийг тодорхойлох / 8. Шийдлийг бодитойгоор хэрэгжүүлэх арга замыг жишээгээр дэлгэрэнгүй гаргасан байх /Мэдүүлж байгаа шийдлийг хэрэгжүүлэх арга замын хамгийн ашигтай хувилбарыг нэг бүрчлэн дэлгэрэнгүй, хэрэгжүүлэх боломжтой байдлаар буюу жишээ нь тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх арга ажиллагааны талаар бичихдээ түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх процессыг тодорхойлон бичнэ. Шинэ бүтээлийн томъёололд дурьдагдсан шинж чанарыг тодорхой, дэлгэрэнгүй тайлбарласан байна. жишээ нь: -төхөөрөмжийн хувьд шинэ эд анги, нарийвч зангилаа, тэдгээрийн хоорондын харилцан холбоо, байрлал болон бусад шаардлагатай шинж чанарыг зааж, Хавсаргасан Зурагнаас ишлэх замаар тухайлбал Зураг 1-т харуулснаар зуухны (1) дээд хэсэгт (2) тагийг (3) байрлуулж гэх мэтээр тайлбарлана/ -аргын хувьд технологийн дэс дараалал, технологийн горимыг заана. 9. Техник-эдийн засгийн үр дүнгийн талаар тодорхойлолт 10. Шинэ бүтээлийн томъёолол-Мэдүүлсэн шийдлийн онцгой ялгарах техник шинж чанар, эрхийн хамгаалалтын хүрээг тогтоосон, ойлгомжтой, товч, тодорхой бичигдсэн байна. Тодорхойлолтонд бичигдээгүй зүйлсийг томъёололд шинээр оруулж бичихгүй. 11. Товч тайлбар /товч тайлбарт мэдүүлсэн шийдлийг ашиглах салбар, мөн чанарыг, шинэ байдлыг 150-250 үгэнд багтааж бичих ба товч тайлбар нь зөвхөн техникийн мэдээлэл өгөх зорилготой. 12. Тайлбар зураг 13. Холбогдох материалууд: · Хүн амын хүнсний хангамж, эрүүл ахуйтай холбоотой бол хүний эрүүл мэнд, биед хохирол учруулахгүйг нотолсон эрүүл ахуй хавдар судлалаын байгууллагын магадлагаа, тодорхойлолт, лабораторын бичиг
· Зохиогчийн баталгаа · Зохиогч бус этгээд мэдүүлэг гаргах бол патент, гэрчилгээ авах эрхээ нотолсон баримтыг хавсаргана · Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлээр тодорхойлно · Давамгайлах огноог хүсэх бол Патентийн тухай хуулийн 7.9. 7.10 заасан материалыг хавсаргана. Дэлгэрэнгүй тайлбарыг www.ipom.mn сайтын хууль эрх зүй цэс→ эрх зүйн актын 16 журмын дагуу бичнэ. |
||||||
3 |
Төлбөр |
Төрийн сан: 100900066431 тоот данс Хүлээн авагч: Оюуны өмчийн газар
|
||||||
4 |
Холбоо барих |
Аж үйлдвэрийн хэлтсийн үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, бусад мэдээллийг манай www.ipom.mn хаягаар орж үзэх буюу 316454 дугаарын утсаар холбоо барьж лавлана уу. |
||||||
Жич:
ПАТЕНТИЙН ХЭВЛЭЛИЙН 3 САРЫН ХУГАЦААНД ШИНЭ БҮТЭЭЛИЙН ТОМЬЁОЛОЛ БОЛОН БУСАД МЭДЭЭЛЛЭЭ УРЬДЧИЛАН ШАЛГАЖ, ХОЛБОГДОХ АСУУДЛААР ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ХЭЛТЭСТ ХАНДАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА. |
№ |
Бүрдүүлэх материал |
Тайлбар |
||||||
1 |
Бүтээгдэхүүний загварын өргөдөл |
Мэдүүлгийн өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөсөн байх / маягтыг Оюуны өмчийн газрын www.ipom.gov.mn веб сайтаас авч бөглөнө./ Мэдүүлгийг Оюуны өмчийн газраас тусгай зөвшөөрөл олгосон “Итгэмжлэгдсэн төлөөлөгч”-өөр төлөөлүүлэн мэдүүлж болох бөгөөд энэ нөхцөлд мэдүүлгийн бүрдэл болон гэрчилгээ олголт хүртэл “Итгэмжлэгдсэн төлөөлөгч” хариуцана. |
||||||
2 |
Бүтээгдэхүүний загварын зураг |
Дэлгэрэнгүй тайлбарыг www.ipom.mn сайтын хууль эрх зүй цэс→ эрх зүйн актын 16 журмын дагуу бичнэ. |
||||||
3 |
Төлбөр |
Төрийн сан: 100900066431 тоот данс Хүлээн авч: ОӨГ
|
||||||
4 |
Холбоо барих |
Аж үйлдвэрийн хэлтсийн үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, бусад мэдээллийг манай www.ipom.mn хаягаар орж үзэх буюу 326806 дугаарын утсаар холбоо барьж лавлана уу. |
||||||
Жич:
|
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЗАГВАРЫН ОЛОН УЛСЫН АНГИЛАЛ / ЛОКАРНО АНГИЛАЛ /
1 |
Хүнсний бүтээгдэхүүн |
2 |
Хувцас болон жижиг барааны зүйлс |
3 |
Аялал жуулчлалын зориулалттай бүтээгдэхүүн, хайрцаг, жижиг шүхэр болон хувийн хэрэглээний эд зүйлс , тусгайлан ангилаагүй ижил зүйлс |
4 |
Сойзон эдлэл |
5 |
Ширхэгийн нэхмэл бүтээгдэхүүн, байгалийн гаралтай болон хиймэл өүртэх материал |
6 |
Тавилга |
7 |
Гэр ахуйн эдлэл хэрэглэл, тусгайлан ангилаагүй ижил зүйлс |
8 |
Хөдөлмөрийн багаж хэрэгсэл болон техник |
9 |
Бүтээгдэхүүнийг зөөж тээвэрлэх болон худалдаалахад зориулсан сав баглаа боодол зөөж тээвэрлэх болон худалдаалахад зориулсан сав баглаа боодол |
10 |
Цаг, бугуйн цаг болон бусад хэмжих багаж хэрэгсэл, тоолуурын болон дохиоллын багаж хэрэгсэл |
11 |
Гоёл чимэглэлийн зүйлс |
12 |
Тээврийн болон зөөврийн хэрэгсэл |
13 |
Цахилгааныг үйлдвэрлэх, хуваариоах, мөн хувиргах зориулалттай тоног төхөөрөмж |
14 |
Пянзны бичлэг, харилцаа холбоо болон мэдээлэл буцаах тоног төхөөрөмж |
15 |
Машин, тусгайлан ангилаагүй ижил зүйлс |
16 |
Фото зураг, кино зураг, болон дуран авиан аппарат |
17 |
Хөгжмийн зэмсэг |
18 |
Хэвлэгч, болон албан тасалгааны тоног төхөөрөмж |
19 |
Бичиг хэргийн болон албан тасалгааны зориулалттай тоног төхөөрөмж, жүжигчний болон сургалтын |
20 |
Худалдаа наймааны болон зарлал сурталчилгааны тоног төхөөрөмж, томъёолсон тэмдэг |
21 |
Тоглоом, наадгай, майхан асар болон спортын бараа бүтээгдэхүүн |
22 |
Буу зэвсэг, галт зэвсгийн хэрэгсэл, ан агнах, загасчлах болоод хортон шавьж устгах хэрэгсэл |
23 |
Шингэн хуваарилах тоног төхөөрөмж, эрүүл ахуйн, халаалтын, агааржуулалтын болоод агаар үлээх тоног төхөөрөмж, хатуу түлш |
24 |
Эмнэлгийн болон лабораторийн тоног |
25 |
Барилгын бүрдэл хэсэг болон байгууламжийн элемент |
26 |
Гэрэлтүүлгийн аппарат |
27 |
Тамхи болон тамхичины хэрэглээний эд зүйлс |
28 |
Эмийн болон гоо майхны бүтээгдэхүүн, бие засах газрын хэрэгсэл болон аппарат |
29 |
Осол болон хохирлоос сэргийлэх зохилготой гал эсэргүүцэх төхөөрөмж болон тоноглол |
30 |
Амьтныг тэжээх асрахад зориулсан хэрэгсэл |
31 |
Хоол хүнс болон ундаа бэлтгэх зохиулалттай машин болон хэрэгсэл, тусгайлан ангилаагүй мжмл зүйлс |
“Бүтээгдэхүүний загварын өргөдөл”-ийн маягт бөглөх заавар
№ |
Бүрдүүлэх материал |
Тайлбар |
||||||
1 |
Ашигтай загварын өргөдөл |
Мэдүүлгийн өргөдлийн маягтыг зааврын дагуу бөглөсөн байх / Маягтыг Оюуны өмчийн газрын www.ipom.gov.mn веб сайтаас авч бөглөнө. /Мэдүүлгийг Оюуны өмчийн газраас тусгай зөвшөөрөл олгосон “Итгэмжлэгдсэн төлөөлөгч”-өөр төлөөлүүлэн мэдүүлж болох бөгөөд энэ нөхцөлд мэдүүлгийн бүрдлийг “Итгэмжлэгдсэн төлөөлөгч” хариуцана. |
||||||
2 |
Тодорхойлолт /товч тайлбар, томъёолол/ |
1. Ашигтай загварын нэр 2. Зорилго, тайлбар мөн чанар 3. Хэрэгжүүлэх арга зам, жишээгээр тодруулж харуулах, зургаар тайлбарлах 4. Ашигтай загварын томъёолол /Тодорхойлолтонд бичигдээгүй зүйлсийг томъёололд шинээр оруулж бичихгүй/ 5. Холбогдор материалууд: · Эм, хүн амын хүнсний хангамж, эрүүл ахуйтай холбоотой бол хүний эрүүл мэнд, биед хохирол учруулахгүйг нотолсон эрүүл ахуй хавдар судлалаын байгууллагын магадлагаа, тодорхойлолт, лабораторын бичиг · Зохиогч бус этгээд мэдүүлэг гаргах бол патент, гэрчилгээ авах эрхээ нотолсон баримтыг хавсаргана · Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг Иргэний хуульд заасан шаардлага хангасан итгэмжлэлээр тодорхойлно · Давамгайлах огноог хүсэх бол Патентийн тухай хуулийн 7.9. 7.10 заасан материалыг хавсаргана. Дэлгэрэнгүй тайлбарыг www.ipom.mn сайтын хууль эрх зүй цэс→ эрх зүйн актын 16 журмын дагуу бичнэ. |
||||||
3 |
Хураамж төлсөн баримт |
Төрийн сан: 100900066431 тоот данс Хүлээн авч: Оюуны өмчийн газар
|
||||||
4 |
Холбоо барих |
Аж үйлдвэрийн хэлтсийн үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж, бусад мэдээллийг манай www.ipom.mn хаягаар орж үзэх буюу 316454 дугаарын утсаар холбоо барьж лавлана уу. |
||||||
Жич: · Мэдүүлгийн анхдагч огнооноос хойш 1 сарын дотор ашигтай загварын шаардлага хангасан эсэх, бүртгэгдэх боломжтой эсэхэд шинжээч магадлан шүүлт хийж дүгнэлт гаргана. · Ашигтай загвараар бүртгэх боломжтой гэж шинжээчийн дүгнэлт гарсан өдрөөс хойш 1 сарын дотор Оюуны өмчийн газар ашигтай загварын гэрчилгээ олгоно. · Анхдагч огнооноос эхлэн ашигтай загварын гэрчилгээ 7 жилийн хугацаанд хүчинтэй байна. · Гадаадын ААН болон иргэдээс ашигтай загвар Монгол улсад бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахыг хүсвэл: Оюуны өмчийн газраас тусгай зөвшөөрөл олгосон “Итгэмжлэгдсэн төлөөлөгч”-өөр төлөөлүүлэн мэдүүлж болно. · Давамгайлах огноо: Давамгайлах огноо тогтоолгох хүсэлт гаргахад Олон улсын хайлт болон олон улсын шүүлтийн дүгнэлтийг хавсаргана. |
“Ашигтай загварын өргөдөл” Маягт А3-01 бөглөх заавар
/жич: Хэрэв мэдүүлэг гаргагчийн тоо нь 1-ээс дээш бол хүснэгтийн цонхыг чагталж, бусад мэдүүлэг гаргагчдын холбогдох мэдээллийг Хавсралт №1-д бичиж хавсаргана./