МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Оюуны өмч

Зохиогчийн эрхийн бүтээл ашиглах гэрээний үлгэрчилсэн загварууд

Зохиогчийн эрхийн мэдүүлгийн маягт татаж авах

Зохиогчийн эрхийн гэрчилгээ авахад бүрдүүлэх материал

Бүрдүүлэх материал

Тайлбар

 

 

1

 

 

Мэдүүлгийн маягт

 

 

Мэдүүлгийн маягтыг компьютерээр бөглөх ба та өөрт хамааралтай мэдээллийг бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөхөөс гадна өөрт хамааралгүй мэдээллийг устгаж болохгүй. www.ipom.gov.mn сайтаас зохиогчийн эрхийн мэдүүлгийн маягтыг татаж авна. 

ЖИЧ: ЭХ БҮТЭЭЛЭЭС БУСАД МАТЕРИАЛАА АВЧ ИРЭХДЭЭ ҮДЭХГҮЙ АВЧ ИРЭХИЙГ АНХААРНА УУ !!! 

2.

Бүтээлийн танилцуулга

Бүтээлийн агуулга, бүтэц, хэлбэр, хэмжээ, зорилго, ач холбогдол, онцлог  зэргийг тусгасан товч танилцуулга бичнэ.

 

3

 

Эх бүтээл

2 хувь бүтээлийг ОӨГ фонддоо авч хадгална (бичмэл бүтээлийн хувьд эх бүтээлийг хэвлэмэл байдлаар үдэж, нуруулдаж, хавтаслаж авчирна).

4

Иргэн - Иргэний үнэмлэхний хуулбар

Байгууллага- Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар

Зохиогч болон эрх эзэмшигч өөрийн нэр дээр гэрчилгээ авах тохиолдолд иргэний үнэмлэхний хуулбар,
Хуулийн этгээдийн нэр дээр гэрчилгээ авах бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбарыг хавсаргана.

5

Гэрээ

Тодорхойлолт 

Гэрчилгээ авах гэж буй бүтээлийг гэрээний дагуу туурвисан, албан үүргийн дагуу туурвисан, захиалгаар бүтээсэн мөн бүтээлийг хөндлөнгөөс санхүүжүүлсэн тохиолдолд зохиогчийн эрхийн гэрчилгээ олгох асуудлыг холбогдох гэрээ, тодорхойлолт, бусад баримтыг үндэслэн шийдвэрлэнэ. Хэрэв зохиогч нь бие дааж бүтээлээ туурвисан бол уг бүтээлийн зохиогчийг мөн эсэхийг хөндлөнгийн нотлох баримт, тодорхойлолтыг үндэслэн олгоно.

6

Үйлчилгээний хураамж төлсөн баримт

  1. Ажил үйлчилгээний хураамжийгТөрийн сан дахь ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР ТБ -/100900012477/ тоот дансанд төлнө.

-Ажил үйлчилгээний хураамж - 50.000 тушаана

-Гэрчилгээний үнэ – 15.000

/Ажил үйлчилгээний болон тэмдэгтийн хураамж нь бүтээл тус бүр дээр төлөгддөг болохыг анхаарна уу!/

7

Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт

-Улсын тэмдэгтийн хураамжийг Татварын ерөнхий газрын дараах https://itax.mta.mn/ хаягаар нэвтрэн өөрийн регистерийн дугаараар төлбөрийн даалгавар үүсгэж 25000 төгрөг банканд тушаан баримтыг бүрдүүлсэн материалын хамт хавсарган авчирна.

8

Холбооо барих

Зохиогчийн эрхийн хэлтсийн  үйл ажиллагаа, холбогдох хууль тогтоомж болон бусад мэдээллийг www.ipom.gov.mn хаягаар орж үзэх буюу 11329273 дугаарын утсаар холбоо барьж лавлана уу. 


Хаяг

БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам хуучнаар Английн элчин сайдын яамны байр

Вэб холбоос