МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ӨРГӨН НЭВТРҮҮЛГИЙН ТЕЛЕВИЗҮҮДЭД ДУУ ХӨГЖИМ АШИГЛУУЛАХ ТАРИФЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Оюуны өмчийн газрын дэргэдэх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан чиг үүргийнхээ хүрээнд зохиогчийн эрх болон хамаарах эрхийн хамтын удирдлагын байгууллагуудын хөгжмийн бүтээл, дуу бичлэгийг нийтэд тоглуулах, дамжуулж ашиглуулах тарифын төслийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд танилцуулж, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг тэнцвэртэй хангах зорилгоор 2026 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тарифын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж ажиллалаа. Хамтран зохион байгуулагч: #Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP) хамтын удирдлагын байгууллага #Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв (MCPP) хамтын удирдлагын байгууллага

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос