МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ХӨГЖМИЙН БҮТЭЭЛ, ДУУ БИЧЛЭГ АШИГЛУУЛАХ ТАРИФЫГ ХЯНАН БАТАЛГААЖУУЛЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Оюуны өмчийн газрын дэргэдэх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл нь 2026 оны 10 дугаар 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар Зохиогчийн эрхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан чиг үүргийнхээ дагуу зохиогчийн эрхийн хөгжмийн бүтээл, хамаарах эрхийн дуу бичлэгийг ашиглуулах тарифыг хянан, баталгаажуулж шийдвэрлэлээ.

Үүнд:

1. Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP) хамтын удирдлагын байгууллагын хөгжмийн бүтээлийг концерт, хөгжмийн наадам, соёл урлагийн арга хэмжээ, баяр наадам, хүлээн авалт тэмдэглэлт арга хэмжээ, телевизийн талент шоу уралдаан, теле концерт, караоке бааранд дуу хөгжмийн бүтээлийг нийтэд тоглуулж ашиглуулах, онлайн караоке үйлчилгээнд дууг хуулбарлах, нийтэд дамжуулж ашиглуулах зохиогчийн эрхийн төлбөрийн тарифыг хянан, баталгаажуулж шийдвэрлэв. Дараах холбоосоор нэвтэрч танилцана уу. Холбоос

2. Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв (MCPP) хамтын удирдлагын байгууллагын дуу бичлэг, фонограммыг караоке бааранд олон нийтэд тоглуулах болон караоке бэлдэц хуулбарлах хамаарах эрхийн төлбөрийн тарифыг хянан баталгаажуулж шийдвэрлэв. Дараах холбоосоор нэвтэрч танилцана уу. Холбоос

Мөн тус хуралдаанаар Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлийн даргаар Олон Улсын Улаанбаатар Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ц.Оюунааг гишүүдийн олонхын саналаар сонгож, батлав.




Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос