МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

ГАР УТАСНЫ ДУУДЛАГЫН АЯ ҮЙЛЧИЛГЭЭНД ДУУ ХӨГЖИМ АШИГЛУУЛАХ ТАРИФЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

Оюуны өмчийн газрын дэргэдэх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан чиг үүргийнхээ хүрээнд зохиогчийн эрх болон хамаарах эрхийн хамтын удирдлагын байгууллагуудын хөгжмийн бүтээл, дуу бичлэгийг гар утасны дуудлагын ая үйлчилгээнд ашиглуулах тарифын төслийг үүрэн телефоны оператор Юнител ХХК, Скайтел ХХК, Жи-мобайл ХХК-уудад танилцуулж, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг тэнцвэртэй хангах зорилгоор 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр тарифын нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж ажиллалаа.
Хамтран зохион байгуулагч:
#Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP) хамтын удирдлагын байгууллага
#Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв (MCPP) хамтын удирдлагын байгууллага



Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос