МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛС, ОХУ, БНХАУ-ЫН ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН 14 ДЭХ УДААГИЙН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын оюуны өмчийн байгууллагуудын хамтарсан уламжлалт зөвлөгөөний 14 дэх удаагийн арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Оросын Холбооны Улсын Москва хотод “Оюуны өмч инновацид суурилсан эдийн засгийн хөгжлийн гол бүрэлдэхүүн хэсэг болох нь” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.

 

Хамтарсан зөвлөгөөнийг нээж гурван орны оюуны өмчийн байгууллагын удирдлагууд үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ. Семинарын хүрээнд оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадвар болон инновацын чадавхыг нэмэгдүүлэх, технологийн салбарыг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд оюуны өмчийн гүйцэтгэх үүргийн талаар хэлэлцэв.

Хэлэлцүүлгийн үеэр талууд оюуны өмчийн мэдүүлгийн идэвхийг нэмэгдүүлэх, оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулах, цахим худалдааны платформ дахь оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлага солилцож, оюуны өмчийн мэдүүлэгт хийх хайлт, шүүлтийн чанар, түүний инновацыг дэмжих ач холбогдолыг онцлон тэмдэглэж, оюуны өмчийн тогтолцооны хөгжил, боловсронгуй болгох чиглэлээр хэрэгжүүлж буй ажил болон шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд оюуны өмчийн гүйцэтгэх үүргийн талаар мэдээлэл солилцов.

Семинарын төгсгөлд оролцогч талууд гурван улсын оюуны өмчийн байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн, туршлага солилцох тогтмол үйл ажиллагааг үргэлжлүүлэхээ илэрхийлэв.

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос