МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

АЖ ҮЙЛДВЭРИЙН ӨМЧИЙН ЭРХИЙН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ЗӨВЛӨЛ 2026.08.04-НИЙ ӨДӨР ХУРАЛДАЖ ДАРААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭН ШИЙДВЭРЛЭЛЭЭ

1.Америкийн Нэгдсэн Улсын “Варнер брос” хуулийн этгээдээс гаргасан Улсын бүртгэлийн 40-0031235 дугаартай “Вингардиум” барааны тэмдгийг хүчингүйд тооцуулах гомдлыг хянан хэлэлцэж, Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь заалт, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.9 заалтыг үндэслэн улсын бүртгэлийн 40-0031235 дугаартай барааны тэмдгийг Нийццийн 36, 41, 42, 45 дугаар ангилалд хүчингүйд тооцож;

2. “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газраас гаргасан Монгол Улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/778 дугаар тушаалаар Д.Эрдэнэцогт, Т.Түмэн-Өлзий, Л.Мөнхбаяр, О.Эрдэнэбат нарт олгосон 4568 гэрчилгээний дугаартай “Улсын бүртгэлийн 5749 дугаартай “Зэс-молибдений хүдрийн баяжуулалтанд хэрэглэгдэх цуглуулагч урвалж” шинэ бүтээлийн патентыг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэж, Оюуны өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь заалт, Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 3.4.4, 5.1.1 дэх заалтыг үндэслэн шинжээчийн дүгнэлт нь 2006 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Патентын тухай хууль ийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт нийцсэн гэж үзэж гомдлыг хэрэгсэхгүй болгож;

3.Франц Улсын RENAULT хуулийн этгээдээс гаргасан “М-1518158 мэдүүлгийн дугаартай “Reno” / нэртэй барааны тэмдгийг 11, 12, 37-р ангилалд хүчингүйд тооцуулах тухай гомдолд талууд эвлэрсэн талаар бичгээр хүсэлт гаргасан тул Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журмын 3.5-д заасны дагуу шийдвэрлэв.

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос