
Энэ оны 7 дугаар сарын 7-15-ны өдрүүдэд Женев хотноо хуралдаж буй Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд Монгол Улсыг төлөөлөн Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа, Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан нар оролцож байна. Тус чуулганаар Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гишүүн 193 улс оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээрх олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, тус байгууллагын хороодын тайлан, ирэх оны төсөв санхүү, техникийн туслалцааны асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргах юм. Жил бүр хуралддаг чуулганд энэ удаа дэлхийн 40 орчим улсын сайд, дэд сайд, 100 гаруй улсын оюуны өмчийн газрын дарга нар оролцож, байр сууриа илэрхийлж байна. Чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд Байнгын төлөөлөгч Д.Гэрэлмаа оюуны өмчийн эрхийг хамгаалах чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, Монгол Улсаас тус байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулж үг хэлэв.
