МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

Оюуны өмчийг дээдэлцгээе !

Мэдээ, мэдээлэл

“ГАЗАР ЗҮЙН ЗААЛТ – БҮС НУТГИЙН ХӨГЖИЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗАВХАН АЙМАГТ БОЛЛОО

Сургалтанд Европын Холбооны “ITDM” төслийн багийн ахлагч Стефан Мозер, төслийн зөвлөх Жон Пиер Бутонэ, Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн газрын дарга С.Урангэрэл, Патент, барааны тэмдгийн хэлтсийн дарга Б.Оюунцэцэн болон барааны тэмдэг, газар зүйн заалтын шинжээч нар оролцож, газар зүйн заалтын тогтолцоо, орон нутгийн онцлог бүтээгдэхүүнийг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах, газар зүйн заалтын ач холбогдол, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд үзүүлэх нөлөө, Европын Холбооны “ITDM” төслийн үйл ажиллагаа, Монгол Улсын газар зүйн заалтын хамгаалалтын өнөөгийн байдал, газар зүйн заалтын бүртгэлийн үйл явц, бүтээгдэхүүний тодорхойлолтод тавигдах шаардлага зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа.
Мөн Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгуудын оролцогчид газар зүйн заалтаар бүртгүүлсэн болон бүртгүүлэх боломжтой “Завханы улаан хальст сармис”, “Тэмээн таваг ааруул”, “Сулийн гурил”, “Цулхирын гурил” зэрэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, тухайн бүтээгдэхүүний онцлог, газар зүйн заалтаар хамгаалах боломж, бүртгэлд хамруулах асуудлаар санал солилцон, чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэв.
Сургалтын төгсгөлд оролцогчид Монгол улсад газар зүйн заалтаар бүртгэгдсэн Завхан аймгийн улаан хальст сармисны тариалалтын талбайтай танилцаж, орон нутгийн хөгжилд үзүүлэх үр өгөөжийн талаар санал бодлоо хуваалцлаа.
Энэхүү сургалт нь орон нутгийн онцлог бүтээгдэхүүний нэр хүнд, үнэ цэнийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, газар зүйн заалтын бүртгэлийг дэмжихэд чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Хаяг

Улаанбаатар хот, БЗД 3-р хороо, 13 хороолол, Зүүн 4 зам, Оюуны өмчийн газар

Вэб холбоос